23/06/2026
АШУҮИС-ИЙН БАКАЛАВР, ДЭД БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Шалгалт 2026 оны 06-р сарын 18-ны өдрийн 11:00 цагт нээгдэж 06-р сарын 28-ны өдрийг дуустал элсэлтийн системээр явагдана.
Бүртгүүлэх холбоос: https://admission.mnums.edu.mn/
22/06/2026
АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Омбол ХХК-тай хамтран Чихрийн шижингийн сургагч багш нарт сургалт зохион байгууллаа.
Сургалтанд оролцсон МЯЭ, ЭХЭМҮТ, УХТЭ, УГТЭ, ЦТЭ, Мөнгөнгүүр эмнэлэг, ТТАХНЭ, Ховд БОЭТ, Дархан НЭ, БГЭМТ, СХЭМТ, ЧЭМТ зэрэг Эмнэлгүүдийн сургагч багш, сувилагч, эмч мэргэжилтнүүддээ баярлалаа.
АШУҮИС-ийн Архангай аймаг дах Цогцолбор
АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн албан ёсны групп
Modern teachers of SN
22/06/2026
ICM буюу Олон улсын эх баригчдын холбооны 34-р их хурал Португал улсын Лисбон хотод боллоо.
Дэлхийн улс бүрийн эх баригч бэлтгэх сургалт, төгсөлтийн дараах мастер, докторын боловсролын талаар мөн эх баригч нар бие биендээ туршлагаа солилцож, хүндэтгэлтэй тусламж үйлчилгээ, жирэмсэн, эх, нярай, төрсний дараах тусламж үйлчилгээний талаар нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээнүүдийг хэлэлцэж, дэлхийн 3000 гаруй эх баригч цугласан конференци боллоо.
Монгол Улсаас энэ удаагийн хуралд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Эх барих, эх хүүхдийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, доктор П.Цэцэгмаа багш бусад эх баригчдын хамт оролцлоо.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
АШУҮИС-ийн Архангай аймаг дах Цогцолбор
АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн албан ёсны групп
Modern teachers of SN
16/06/2026
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ТОВУУГИЙН БАТСҮХ: ЗУРАГТ ТҮҮХ
Монгол Улсын Ардын багш, гавьяат багш, профессор Т.Батсүхийн багшийн амьдрал, хөдөлмөрийн замнал, бүтээлч үйл ажиллагааг баримтжуулан харуулсан зурагт ном хэвлэгдэн гарч, билигт сайн өдөр нээлтээ хийлээ.
Тус бүтээлд профессор Т.Батсүхийн 70 гаруй жилийн хугацаанд анагаах ухааны болон сувилахуйн боловсролын салбарт тасралтгүй ажиллаж, мэргэжлийн болон удирдлагын түвшинд гаргасан бодит хувь нэмэр, ололт амжилтыг архивын баримт, гэрэл зураг, судалгааны эх сурвалжид тулгуурлан нэгтгэн дүгнэсэн болно. Энэ нь зөвхөн нэгэн хүний намтар түүхийг өгүүлэхээс гадна Монгол Улсын анагаах ухааны болон сувилахуйн боловсролын хөгжлийн тодорхой үе шат, түүхэн үйл явцыг баримтат хэлбэрээр илэрхийлсэн чухал эх сурвалж болж байна.
Бүтээлийг санаачлагч: АШУҮИС-ийн Ахмадын холбоо
Эмхэтгэн зохиогч: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш нар
Номыг санаачилсан, бүтээсэн, хянан тохиолдуулсан, дэмжсэн, оролцсон хүн бүхэнд баяр хүргэж, сайн сайхныг хүсье.
АШУҮИС-ийн Архангай аймаг дах Цогцолбор
Modern teachers of SN
АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн албан ёсны групп
Oyungoo B
12/06/2026
АШУҮИС-Д "ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛЧ" МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.
QR КОД УНШУУЛЖ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВНА УУ.
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://elselt.mnums.edu.mn/
12/06/2026
АШУҮИС-Д "ХӨДӨЛМӨР ЗАСАЛЧ" МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.
QR КОД УНШУУЛЖ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВНА УУ.
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://elselt.mnums.edu.mn/
12/06/2026
АШУҮИС-Д "ХЭЛ ЗАСАЛЧ" МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.
QR КОД УНШУУЛЖ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВНА УУ.
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://elselt.mnums.edu.mn/
12/06/2026
АШУҮИС-Д "СУВИЛАГЧ ДЭД БАКАЛАВР" МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.
QR КОД УНШУУЛЖ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВНА УУ.
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://elselt.mnums.edu.mn/
10/06/2026
АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль болон Хонконгийн Политехник их сургуулийн хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжиж байна.
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхим болон Хонконгийн Политехник их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд "Олон нийтэд суурилсан үйлчилгээ" албан ёсны кредит цаг тооцуулах хичээл, оюутан солилцооны хөтөлбөр 2026 оны 06 сарын 08 өдрөөс 06 сарын 14 өдөр хүртэл амжилттай хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн хамтарсан баг Архангай, Дундговь аймгийн ХБХХТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцож байна. Түүнчлэн тархины харвалт, тархины саатай үйлчлүүлэгчтэй ажиллаж, хөдөлгөөн засал, хөдөлөмр заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тус хөтөлбөрт АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Хөдөлгөөн заслын багш Б.Янжинсүрэн, Э.Баасанхүү, Хөдөлмөр заслын багш М.Эрдэнэцэцэг, Ц.Хонгорзул нараар удирдуулсан хөдөлгөөн заслын 2-р дамжааны 4 оюутан, хөдөлмөр заслын 3-р дамжааны 4 оюутан, Хонконгийн Политехник их сургуулийн Сэргээн засах тэнхимийн Хөдөлгөөн заслын багш Ау Юн Жаклин Хөдөлмөр заслын багш Тони Вонг, Хонконгийн сэргээн засах нийгэмлэгийн хүндэт гишүүн Шейла Пүрвес болон тус сургуулийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, нийгмийн ажилтан, дүрс оношилгооны 2-р дамжааны нийт 16 оюутан хамрагдаж байна.
Амжилт,
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
АШУҮИС-ийн Архангай аймаг дах Цогцолбор
АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн албан ёсны групп
Modern teachers of SN
Oyungoo B