Mongolian Othello Federation Монголын отеллогийн холбоо

Mongolian Othello Federation Монголын отеллогийн холбоо A minute to learn and a lifetime to master

🇲🇳 Asia’s Othello Players Are Invited to Mongolia! ⚫⚪🏆 The 5th Asia-Pacific Othello Championship (APOC 2027) will be hel...
30/07/2026

🇲🇳 Asia’s Othello Players Are Invited to Mongolia! ⚫⚪

🏆 The 5th Asia-Pacific Othello Championship (APOC 2027) will be held in Ulaanbaatar, Mongolia, from 25–27 June 2027.

🎉 Mongolia successfully hosted the inaugural Asia-Pacific Othello Championship in 2023, and we are honored and delighted to host this prestigious event for the second time in 2027.

🌏 The first championship in 2023 brought together 114 players from 7 countries Mongolia, Japan, China, South Korea, Singapore, Australia, and Thailand who competed across 9 divisions, making it a landmark event in the history of Othello in the Asia-Pacific region.

⚫⚪ We warmly invite Othello players, coaches, families, and supporters from across Asia and the Pacific to join us in Mongolia for this special celebration of competition, friendship, and cultural exchange.

🤝 We look forward to welcoming you to Ulaanbaatar, Mongolia, in 2027! 🇲🇳

🇲🇳 Азийн Отелло тоглогчдыг Монгол Улсад урьж байна!⚫⚪

🏆 Азийн Номхон далайн бүсийн Отеллогийн 5 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн (APOC 2027) 2027 оны 6 дугаар сарын 25-нөөс 27-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

🎉 Монгол Улс 2023 онд Азийн Номхон далайн бүсийн анхны тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан бөгөөд 2027 онд энэхүү нэр хүндтэй тэмцээнийг 2 дахь удаагаа хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна.

🌏 2023 оны анхны тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, БНСУ, Сингапур, Австрали, Тайланд зэрэг 7 улсын 114 тамирчин оролцож, 9 ангилалд өрсөлдсөн нь Ази-Номхон далайн бүсийн Отеллогийн хөгжлийн түүхэнд онцлох үйл явдал болсон билээ.

⚫⚪ Тэмцээн, нөхөрлөл болон соёлын солилцоог нэгтгэсэн энэхүү онцлог үйл явдалд Ази, Номхон далайн бүс нутгийн Отеллогийн тоглогчид, дасгалжуулагчид, гэр бүл, дэмжигчид та бүхнийг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг чин зүрхнээсээ урьж байна.

🤝 2027 онд та бүхнийг Улаанбаатар хотод хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байна! 🇲🇳




🌎 APOC 2026 тэмцээнээс 🇲🇳 Монголын баг тамирчид хос алтан медаль, мөнгөн медаль, хос хүрэл медаль хүртэж бахдам амжилт ү...
29/07/2026

🌎 APOC 2026 тэмцээнээс 🇲🇳 Монголын баг тамирчид хос алтан медаль, мөнгөн медаль, хос хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.

🇨🇳БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан Азийн Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн (APOC 2026)-д Монгол Улсаа төлөөлөн Гэрэл Гэгээ Отелло клуб, Багануур Отелло клуб, БГД-ийн 19 сургуулийн Өсөх Од Отелло клубын тамирчид маань өрсөлдөж, эх орныхоо нэрийг амжилттай дуурсгалаа.

🥇 Division III ангилалын аварга, алтан медаль - Гэрэл гэгээ Отелло клубын тамирчин Төгөлдөрийн Эрдэнэбаатар
🥇 Division IV ангилалын аварга, алтан медаль - Гэрэл гэгээ Отелло клубын тамирчин Төгөлдөрийн Энхбилгүүн
🥈 Division IV ангилал мөнгөн медаль – Өсөх Од Отелло клубын тамирчин Бат-Эрдэнийн Алтангэрэл, БГД-ийн 19 сургууль
🥉 5–12 насны өсвөрийн ангилал хүрэл медаль, Багануур Отелло клубын тамирчин Цэгмидийн Аюушбаатар
🥉Division III ангилал, хүрэл медаль - Багануур Отелло клубын тамирчин Цэгмидийн Аюушбаатар
🥈Senior ангилал, мөнгөн медаль - БГД-ийн 19 сургуулийн Өсөх Од Отелло клубын тамирчин Б.Наранцэцэг

Энэ удаагийн тэмцээн нь Монголын өсвөрийн болон залуу тоглогчид Азийн шилдэг тамирчидтай өрсөлдөж, ур чадвараа ахиулан, олон улсын үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан онцгой тэмцээн боллоо.

Тэмцээнд оролцсон нийт тамирчид Гэрэл-Гэгээ Боловсролын Төв багш А.Төгөлдөр, Өсөх Од Отелло клубын багш Б.Нараа, Baganuur Othello Club гэр бүлийн төлөөлөл С.Цэгмид нартаа болон Монголын багийг бүх талаар дэмжсэн хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дараа дараагийн олон улсын тэмцээнүүддээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!



⚪️⚫️
⚫️⚪️

🌎 Азийн Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн - APOC 2026 хоёр дахь өдрийн тоглолтуу...
26/07/2026

🌎 Азийн Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн - APOC 2026 хоёр дахь өдрийн тоглолтууд эхэллээ. 🔥

Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй Гэрэл Гэгээ, Багануур, Өсөх Од Отелло клубын тамирчиддаа амжилт хүсье. 🇲🇳

https://flipthedisc.com/live/489


A minute to learn A life time to Master
⚪️⚫️
⚫️⚪️

🇲🇳 Шанхайд өрсөлдөж буй Монголын тамирчдадаа амжилт хүсье!🇨🇳БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Азийн Номхон ...
25/07/2026

🇲🇳 Шанхайд өрсөлдөж буй Монголын тамирчдадаа амжилт хүсье!

🇨🇳БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Азийн Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн 🌎APOC 2026 эхэллээ.

Монгол Улсаа төлөөлөн Гэрэл Гэгээ Отелло клуб, Багануур Отелло клуб, Өсөх Од Отелло клуб-уудээс 10 тамирчин Азийн шилдэг тоглогчидтой оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Монголын багтаа дахин амжилт хүсье! 🇲🇳



23/07/2026
🌎2026 оны Отеллогийн Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцох шилдэг 5 тамирчин шалгарлаа. 🇲🇳🏆 2026 оны 11-р сарын 25-2...
01/07/2026

🌎2026 оны Отеллогийн Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцох шилдэг 5 тамирчин шалгарлаа. 🇲🇳🏆
2026 оны 11-р сарын 25-28-ны өдрүүдэд 🇫🇮Финланд улсад зохион байгуулагдах Дэлхийн Отеллогийн 48 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд (48th World Othello Championship)Монгол улсаа төлөөлөх шилдэг 5 тамирчин маань шалгарлаа! ⭐️

Багийн бүрэлдэхүүнд:

⚪️ Батсайханы Хаш-Эрдэнэ – 2026 оны Отеллогийн Улсын Аварга (УБ Отелло клуб)

⚫️ Махгалсүрэнгийн Жанлавчарив – Эрэгтэй тамирчдаа тэргүүлсэн тамирчин

⚪️ Эрдэнэбаяр Лхагвасүрэн - Өсвөрийн тамирчдаа тэргүүлсэн тамирчин (Гэрэл гэгээ Отелло клуб)

⚫️ Эрдэнэбаатарын Мөнх-Ундрал– Эмэгтэй тамирчдаа тэргүүлсэн тамирчин (Сэтгэхүйн чадвар Отелло клуб)

⚪️ Галбадрахын Энхтуул – Өсвөрийн тамирчдаа тэргүүлсэн тамирчин (Супер Ант Отелло клуб)

Хичээл зүтгэл, ур чадвараараа бусдыгаа манлайлж, Дэлхийн аваргад оролцох эрхээ авсан нийт тамирчиддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе! 🥳

Энэхүү бахдам амжилтын ард байж, тамирчдаа дэлхийн түвшинд өрсөлдөх хэмжээнд бэлтгэсэн эрхэм багш нар, цаг үргэлж хамгийн том түшиг тулгуур болдог гэр бүл, бүх хүмүүст нь гүн талархал илэрхийлье.😊

🏆2026 оны Отеллогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 6-аас 72 насны нийт 88 тамирчин хоёр өдрийн турш оюун ухаан, ур чадвараа сорин ширүүн өрсөлдсөн юм.

➡️Та бүхэн тэмцээний явц, оноолт, үр дүнг дараах линкээс харна уу.
https://flipthedisc.com/live/586

🏆 2026 оны Отеллогийн улсын аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтыг холбооны албан ёсны Youtube сувгаар хүлээн авч үзээрэй.

https://www.youtube.com//streams


A minute to learn A life time to Master
⚪️⚫️
⚫️⚪️

29/06/2026

2026 оны Отеллогийн Улсын аварга шалгаруулах тэмцээний халуун уур амьсгал, шилдэг тамирчдын маань догдлол, баярын мөчийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (МҮОНТВ) онцлон сурвалжиллаа! 🎥

Оюуны спортын гайхамшиг, хар цагаан дискний эргэлт бүрийн үнэ цэнийг үзэгч олондоо хүргэхээр заалнаас шууд сурвалжилж, маш гоё нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэсэн МҮОНТВ-ийн хамт олонд холбооныхоо зүгээс болон нийт тамирчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье. 🙏❤️

🏆ОТЕЛЛОГИЙН УЛСЫН АВАРГА ХОШОЙ АВАРГА БОЛЛОО! 🏆2026 оны Отеллогийн улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр, цомы...
29/06/2026

🏆ОТЕЛЛОГИЙН УЛСЫН АВАРГА ХОШОЙ АВАРГА БОЛЛОО! 🏆
2026 оны Отеллогийн улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр, цомын эзнээр "UB Othello" клубын тамирчин Батсайханы Хаш-Эрдэнэ дахин шалгарлаа!
Тэрээр 2025 оны улсын аваргаар тодорч байсан бөгөөд ийнхүү амжилтаа бататган, Хошой аварга гэх эрхэм алдрын эзэн болж байна.
Үүгээр ч зогсохгүй Б.Хаш-Эрдэнэ нь Отеллогийн 5 Дан (5 Dan) зэргийн болзол хангаснаар, Монгол Улсын хамгийн өндөр зэрэгтэй тамирчин болж, спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Отеллогийн Улсын аварга Хаш-Эрдэнэдээ чин сэтгэлийн баяр хүргэе. 🤩

🏆Энэ удаагийн тэмцээнд 6-аас 72 насны нийт 88 тамирчин хоёр өдрийн турш оюун ухаан, ур чадвараа сорин ширүүн өрсөлдсөн юм.

➡️Та бүхэн тэмцээний явц, оноолт, үр дүнг дараах линкээс харна уу.
https://flipthedisc.com/live/586

🏆 2026 оны Отеллогийн улсын аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтыг холбооны албан ёсны Youtube сувгаар хүлээн авч үзээрэй.

https://www.youtube.com//streams


A minute to learn A life time to Master
⚪️⚫️
⚫️⚪️

Address

Ulaanbaatar

Telephone

99086782

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Othello Federation Монголын отеллогийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Mongolian Othello Federation Монголын отеллогийн холбоо:

Shortcuts

Share

Category