1999 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль /СЭЗДС/, БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургууль /ХГИС/-тай хамтран Олон Улсын Бизнесийн Удирдлагын Мастерын Хөтөлбөр нээн хичээллүүлж эхэлсэн нь өндөр хөгжилтэй улс орны олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн сургуультай хамтарсан магистрын хөтөлбөрийн анхдагч нь болсон юм. Улмаар тус хамтарсан хөтөлбөрийн стандартаар СЭЗДС-ийн МВА хөтөлбөрийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Тус хөтөлбөр нь элсэн суралцагсдын цаг зав ажлын бололцооноос үүдсэн, эрэлт хэрэгцээнд тулгуурласан Бизнесийн менежмент /БМ/, санхүүгийн менежмент /СМ/, нягтлан бодох бүртгэл /НББ/, олон улсын эдийн засаг /ОУЭЗ/ гэсэн 4 мэргэжлээр сургалт явуулдаг:
Олон улсын (БМ, СМ);
-Өдрийн (БМ, СМ);
-Оройн (БМ, СМ)
-Үндсэн (БМ, СМ, НББ, ОУЭЗ);
-Бямба гарагийн (БМ, СМ, НББ);
-Цахим (БМ, СМ);
-Удирдах ажилтаны (БМ);
-Компанийн засаглалын(БМ);
-Ашгийн бус байгууллагын(БМ);
-Энтрепренершип ба инноваци;
-CFA бэлтгэл;
-Хүрээлэн буй орчны эдийн засаг
-Бизнес ба эрх зүй;
-Төрийн удирдлага;
-Бүс нутгийн хөгжил;
-Үл хөдлөх хөрөнгийн менежмент
гэсэн дэд хөтөлбөрүүдтэй, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудтай.
Манай блог: https://mbaofife.wordpress.com