08/09/2026
🎓 МУИС-ИЙН ОЮУТНУУД 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ИТАЛИЙН ТРЕНТОГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХААР МОРДЛОО! 🇮🇹
2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Их Сургууль болон Италийн Трентогийн их сургуулийн хамтарсан “3+1” хөтөлбөрт тэнцсэн зургаан оюутанд батламж гардуулах ёслол боллоо.

Тус хөтөлбөрийн хүрээнд оюутнууд эхний гурван жилдээ МУИС-д, сүүлийн нэг жилдээ Италийн Трентогийн их сургуульд суралцаж, төгсөхдөө хоёр их сургуулийн хос диплом эзэмших боломжтой юм.
Энэхүү хөтөлбөр нь 2025 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Компьютерын ухаан, Компьютер, холбоо, электроникийн чиглэлийн оюутнуудад Италийн Трентогийн их сургуульд суралцах боломжийг олгож байна. Ийнхүү хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж, энэ удаа зургаан оюутан Тренто хотыг зорих гэж байна.
Батламж гардуулах үйл ажиллагаанд МУИС-ийн МТЭС-ийн захирал, профессор Б.Ганбат оролцож, суралцахаар явах оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн, олон улсын боловсролын орчинд мэдлэг, туршлагаа баяжуулж, цаашдын хөгжилдөө шинэ боломжуудыг нээхийг хүсэн ерөөлөө.
✨ Тус хөтөлбөрөөр суралцах зургаан оюутны хоёр нь Европын Холбооны Erasmus+ Олон улсын кредит солилцооны хөтөлбөрийн хүрээнд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцах юм.
Оюутнууд маань олон улсын түвшний сургалт, судалгааны өргөн боломжийг ашиглан мэдлэг, туршлагаа ахиулж, цаашид эх орныхоо боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
🇲🇳 Та бүхэндээ амжилт хүсье!
#МУИС #МТЭС