17/06/2026
АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд эрхлэн гаргаж буй MNUMS CAMPUS LIFE оюутны цахим сэтгүүлийн №5 дугаарыг хүргүүлж байна.
MNUMS CAMPUS LIFE | PDF to Flipbook
Created with the Heyzine flipbook maker
29/05/2026
🚭 “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр”
Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан 5 сарын 31-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах нийгмийн арт хөдөлгөөнд хүн бүрийг нэгдэхийг урьж байна.
🕚 11:00 цагаас
📍 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Тамхигүй орчин, эрүүл ирээдүйн төлөө
хамтдаа дуу хоолойгоо нэгтгэе.
#ТамхиныЭсрэгӨдөр #НэгдэхӨдөр
26/05/2026
”ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Япон- Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудыг урьж байна.
Тус тэтгэлэг нь дараах чиглэлээр I дамжаагаа амжилттай төгсөж 2026-2027 оны хичээлийн жилд II дамжаанд суралцах оюутнуудад зориулсан болно.
Хамрагдах хөтөлбөрүүд:
- Анагаах ухаан /Хүний их эмч/
- Хүүхдийн анагаах ухаан
- Уламжлалт анагаах ухаан
- Эрүүл мэндийн нийгмийн ажил
- Эрүүл мэндийн хоол зүйч
- Нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйч
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
- Мэдээллийн технологи
- Нүүр ам судлал /Шүдний их эмч/
- Нүүр амны эрүүл ахуй /дэд бакалавр/
Эдгээр чиглэлээр суралцах нийт 30 оюутанд 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн нийт суралцах хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хамрагдах оюутныг дараах шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн сонгон шалгаруулна:
-Сурлагын голч дүн
-Сонгосон чиглэлээр тууштай, идэвхтэй суралцах хүсэл эрмэлзлэл
-Төгсөөд тухайн чиглэлээрээ хөдөө орон нутагт тасралтгүй 3 жил ажиллан, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой байх
Бүрдүүлэх материал:
-Сурлагын голч дүнгийн тодорхойлолт
-Сонгосон мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцаж, төгсөөд орон нутагтаа 3 жил мэргэжлээрээ ажиллахыг хүлээн зөвшөөрсөн баталгаа
-Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
-Тэтгэлгийн анкет
Эдгээр материалуудыг 1 pdf file болгон 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна
Тэтгэлгийн шаардлагыг хангасан, ирээдүйнхээ төлөө үнэ цэнтэй алхам хийхийг хүссэн бүх оюутныг өргөдөл гарган хамрагдахыг урьж байна.
БАГШ, ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
26/05/2026
АШУҮИС нь 2026 оны 4 сараас ус, ундааны хуванцар хаягдлаа ангилан TML Plastic үйлдвэрт 172кг хуванцар сав нийлүүлсэн байна.
♻Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 2026 оны 4 сараас ус, ундааны хуванцар хаягдлаа ангилан TML Plastic үйлдвэрт 172кг хуванцар сав нийлүүлж байна.
Хаягдал хуванцар саваа эх үүсвэр дээр нь ангилан байгаль орчинд үнэтэй хувь нэмэр оруулж буй Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд талархал илэрхийлье. 👏
Бид Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүхий л Их дээд сургуулиудтай "ногоон хамтрал"-ыг үүсгэхэд нээлттэй байх болно. 🤝🌱 7610-7711