Y-PEER/Youth Peer Education Network/ буюу Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Сүлжээ нь 2010 оны 6 дугаар сард НҮБ-ын ХАС-гийн Ази Номхон далайн бүсийн салбараас санаачлан сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, тус сургалтаар Мянмар, Лаос, Непал, Индонез, Шри Ланка, Энэтхэг, Монгол орон Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Сүлжээний гишүүн болсон юм. Одоо НҮБ-ын ХАС-аас санаачлан эхлүүлсэн “Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Сүлжээ” (Y-PEER) нь нийт 48 орны 5000 гаруй залуучуудыг эгнээндээ нэгтгэн өргөжиж, үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд “Залуучуудын- Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ” (Y-PEER Mongolia) нь НҮБ-ын ХАС-гийн Суурин төлөөлөгчийн газраас санхүүжиж, Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэгт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.
2. Бид юу хийдэг вэ?
Сүлжээ нь зонхилон бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэр, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, залуучуудын оролцооны асуудлаар үйл ажиллагааг явуулж, залуу хүнээр залуу хүнд мэдээлэл хүргэх үе тэнгийн сургагч нарыг сурган тэднийг дэмжин ажилладаг.
3. Бидний зорилго?
Хэтийн зорилго: Үе тэнгийн боловсролын сүлжээ нь залуусыг эрүүл ажиллаж амьдрахад туслах, мэдээлэл үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангах зорилгоор тэднийг өөрсдийн эрүүл мэндийн асуудлаар зөв зохистой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, Өсвөр үе, залуучуудын үе тэнгийн боловсролын үйл ажиллагаа, эрүүл мэнд, идэвх оролцоог бэхжүүлэх чиглэлээр тэргүүлэх үндэсний сүлжээ болон тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулах Монголын залуучуудын үе тэнгийн боловсролыг дэмжих сүлжээ нь залуусын оролцоог өсгөхийн тулд үе тэнгийхнээс үе тэнгийхэнд хүргэх замаар эрүүл амьдралыг дэмжих зорилготой байна.
Эрхэм зорилго: Үе тэнгийн сүлжээний эрхэм зорилго нь эрүүл амьдралын зан үйлийг хэвшүүлэхэд үе тэнгийнхэн үе тэнгийнхэндээ эергээр нөлөөлөх арга барилыг ашиглах замаар залуусын хариуцлагатай шийдвэр гаргах чадавхийг бэхжүүлэх
Y-PEER (Youth Peer Education Network) is an initiative that was initiated by UNFPA which is more than 500 organizations across 48 countries working mainly in the areas around Sexual and Reproductive Health and Rights, Gender, HIV/AIDS prevention, and Youth Empowerment. It started in 2001 in Eastern Europe and expanded to Central Asia, Arab States, Asia Pacific, Latin America. One of the elements of Y-PEER, the training component has been critical in building cadres of trainers who plan, design and deliver high-quality peer education programs in their countries. Not only do these young professionals gain valuable knowledge about peer education training and theory, they also become national Y-PEER Focal Points within their countries. ;)