27/09/2026
😢 Хүүхдийг шалтгаантай, шалтгаангүйгээр цэцэрлэгээс хоцроож, чөлөө авч байвал хамгийн түрүүнд сахилга бат, өдөр тутмын дадал хэвшил алдагддаг.
Хүүхэд бага зэрэг тавгүйрхэх бүрд “Өнөөдөр яах вэ дээ” гэж хойшлуулсаар байвал цэцэрлэгт тогтмол хамрагдах дадал алдагдаж эхэлдэг.
📌 Сургалтын үйл ажиллагаанаас хоцорно.
📌 Ахиц дэвшил удааширна.
📌 Өөртөө тавих шаардлага сулрана.
📌 Тогтмол бус байдал нь аажмаар хэвшил болно.
📌 Үеийнхнээсээ суралцах, хамт олонтойгоо байх боломж багасна.
Цэцэрлэг гэдэг зөвхөн сургалт, үйл ажиллагаа явуулдаг газар биш.
Хүүхэд энд өдөр тутмын зөв дадал, хариуцлага, тэвчээр, цаг баримтлах, хамт олонтойгоо зохицон харилцах чадварт суралцдаг.
Мэдээж хүүхэд өндөр халуурсан, халдварт өвчтэй, эмчийн зөвлөгөөгөөр амрах шаардлагатай үед заавал гэрт нь амраах нь зөв. ❤️
Харин эрүүл мэндийн хувьд боломжтой үед нь цэцэрлэгтээ тогтмол явуулах нь хүүхдийн өөрийнх нь хэвшил, хариуцлага, суралцах үйл явцад маш чухал.
Өнөөдөр нэг өдөр таслах нь жижиг зүйл мэт боловч олон дахин давтагдвал хуримтлагдсан хоцрогдол болж үлддэг.
🌱 Хариуцлага, зөв дадал багаасаа тогтдог.
Хүүхдийнхээ төлөө бид томчууд нэг зүгт, тууштай байцгаая. ❤️
БОЛОР ӨРГӨӨ цэцэрлэг