Соёл урлагийн их сургууль

Соёл урлагийн их сургууль ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ 2026
🔗 burtgel.mnuac.edu.mn

🇲🇳 СУИС-ИЙН ОЮУТАН ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургу...
22/09/2026

🇲🇳 СУИС-ИЙН ОЮУТАН ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн Жүжиг, киноны зохиолч хөтөлбөрийн 3 дугаар курсийн оюутан Батзулын Амирлан нь 9 дэх удаа зохион байгуулагдаж байгаа Олон улсын PHOCOS 2025–2026 гэрэл зургийн уралдаанд амжилттай оролцлоо.

Тус уралдаанд “Mongolian Wind 2023” бүтээлээрээ оролцож, Special Citation-нд шалгарсан бүтээлийн нэгээр сонгогдсон байна. PHOCOS нь Silk-Road Universities Network (SUN)-ээс зохион байгуулдаг олон улсын оюутны гэрэл зургийн уралдаан бөгөөд энэ жилийн уралдаан “Taste of the Silk Roads: Food, Table, and Culture Shared Along the Silk Roads” сэдвийн хүрээнд зохион байгуулагджээ.

Б.Амирлан нь суралцахын зэрэгцээ гэрэл зураг, уран бүтээл болон оюутны бүтээлч үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, СУИС-ийн оюутны “Артус радио” клубын редактороор ажилдаг.
Түүний энэ амжилт нь Монголын оюутан залуусын уран бүтээл, авьяас чадварыг олон улсын түвшинд таниулсан онцлох үйл явдал боллоо.

Б.Амирландаа баяр хүргэж, цаашдын уран бүтээл, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе 🇲🇳📸🏆

*Орлоготой оюутан* хөтөлбөрийн хүрээнд дараах ажлын байруудад ОЮУТАН таныг урьж байна💡💡
22/09/2026

*Орлоготой оюутан* хөтөлбөрийн хүрээнд дараах ажлын байруудад ОЮУТАН таныг урьж байна💡💡

“Бид сайн сайханд дагуулна” чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
21/09/2026

“Бид сайн сайханд дагуулна” чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

21/09/2026

💃 “БИЛИГ УНДАРГА” ГОЦЛОЛ БҮЖГИЙН УРАЛДААН

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн 1-р курсийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “БИЛИГ УНДАРГА” гоцлол бүжгийн уралдаан зохион байгуулагдах гэж байна.

Оюутнуудын авьяас, ур чадварыг нээх, тайзны туршлага хуримтлуулах, уран бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой энэхүү уралдаанд та бүхнийг хүрэлцэн ирж, залуу бүжигчдээ дэмжихийг урьж байна.

📅 2026.09.22 /Мягмар гараг/
⏰ 17:00 цагт
📍 СУИС-ийн 1-р байр, Оюутан театр

Бүжиг бол сэтгэлийн хэл.
Авьяас, хөдөлмөр, ур чадвар тайзнаа гэрэлтэх мөчид хамтдаа байцгаая.

Зохион байгуулагч: Найруулах урлагийн тэнхим
Соёл урлагийн их сургууль
СУИС Оюутны хөгжил, үйлчилгээний газар

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
21/09/2026

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ЭМГЭНЭЛ
18/09/2026

ЭМГЭНЭЛ

Оюутан залуусаа⭐ АРТУС радио клубд урьж байна. 👇👇👇
17/09/2026

Оюутан залуусаа⭐ АРТУС радио клубд урьж байна. 👇👇👇

СУИС-ийн Театрын урлагийн сургууль -ийн оюутан залуус та бүхнийг Артус Радио оюутны клубд урьж байна. 🎊

Хүндэтгэсэн Артус Радио


ARTUS Radio❤️

17/09/2026

🎓 **“БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА” ЧУУЛГА УУЛЗАЛТ**

💙 СУИС-ийн I курсийн оюутан бүрийг “Бид сайн сайханд дагуулна” чуулга уулзалтад урьж байна.
📍 Хаана: Улаанбаатар театр
📅 Хэзээ: 2026 оны 09 дүгээр сарын 21
⏰ Цаг: 10:00

🎓СУИС-ийн БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ элсэн суралцахыг урьж байна.📅 БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА2026 оны 10 дугаар сарын ...
16/09/2026

🎓СУИС-ийн БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ элсэн суралцахыг урьж байна.

📅 БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
2026 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал элсэлтийн цахим системээр явагдана.

🌐 ЦАХИМ БҮРТГЭЛ
burtgel.mnuac.edu.mn

СУИС-ийн бүтцийн сургуулиуд:
СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль
Дүрслэх урлагийн академи
СУИС-ийн Кино, Телевиз Медиа Урлагийн сургууль MNUAC
СУИС-ийн Соёлын сургууль
СУИС-ийн Театрын урлагийн сургууль
СУИС-Хөгжмийн урлагийн сургууль

"МОНГОЛЫН ӨВ" ХӨТӨЛБӨРИЙН ХЭЭРИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВЮНЕСКО-ийн Зүүн хойд азийн төлөөлөгчийн газар болон СУИС-ийн...
14/09/2026

"МОНГОЛЫН ӨВ" ХӨТӨЛБӨРИЙН ХЭЭРИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЮНЕСКО-ийн Зүүн хойд азийн төлөөлөгчийн газар болон СУИС-ийн Соёлын сургуультай хамтарсан “Монголын өв” шинжээч бэлтгэх сургалтын төслийн хүрээнд Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт хээрийн сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 02-ноос 07-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тус хөтөлбөр нь 2025-2026 онд хэрэгжиж байгаа бөгөөд хээрийн сургалтыг ЮНЕСКО-ийн зөвлөх шинжээч, доктор Каролин Кастелланос, ЮНЕСКО-ийн зөвлөх шинжээч, доктор профессор Нийл Камал Чапагайн нар удирдан явуулав. Хээрийн сургалтын түшиц газар, хамтрагчаар Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа ажиллав.

Энэ удаагийн хээрийн сургалтын зорилго нь Дэлхийн өв - Орхоны хөндийн соёлын ба байгалийн, биет болон биет бус өвийн ач холбогдол, үнэ цэн, шинж чанар, өнөөгийн байдал, эрсдэлийг тодорхойлоход оршиж байв.

Тус сургалтын үр дүнгээр Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын менежментийн төлөвлөгөөнд тодорхой санал зөвлөмжийг боловсруулж тусгах юм. Дадлагын хугацаанд оролцогчид Элсэн тасархай, Хархорин музей, Эрдэнэ Зуу музей, Ил музей, Мэлхий толгой, Хөшөө Цайдам, Хар Балгас, Шанхын хийд, Тэмээн чулууны амны буган хөшөө, Үүртийн Тохой, Улаан цутгалан зэрэг газарт очиж судалгааны ажил хийж, мөн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчидтай уулзаж тэдний үйл ажиллагаатай танилцаж, малчин айлд зочлов. Сургалтад нийт 25 хүн хамрагдлаа.

Чухал ач холбогдолтой энэхүү хээрийн сургалт нь маш амжилттай, үр дүнтэй, өндөр зохион байгуулалттай болсонд ЮНЕСКО-ийн Зүүн Хойд Азийн төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь ЮНЕСКО-ийн суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Эрдэнэ зуу музейн захиргаанд талархал илэрхийлье.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Соёл урлагийн их сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Соёл урлагийн их сургууль:

Shortcuts

Share