16/08/2022
“Урмаар дүүрэн цүнх” аян эхэллээ!
Сурагчдын хичээлийн хэрэгсэл худалдаж авах төсвийн 60-70% нь зөвхөн үүргэвчинд зарцуулагддаг гэдгийг та мэдэх үү? Тэгвэл бяцхан дүү нартаа зориулаад бид таны цэвэрхэн эдэлж хэрэглэсэн цүнх, үүргэвчийг цуглуулан хэрэгцээтэй хүүхдүүдэд тараан хандивлах аяныг "Global Shapers Ulaanbaatar Hub" нийгэмлэг болон Бор зүрхний төлөө ТББ хамтран зохион байгуулж байна.
Бусад хэрэгцээтэй хичээлийн хэрэгслийг бид шинээр худалдан авч таны хандивласан үүргэвчинд урмын үгтэй хамт дайн тэдэнд хүргэх болно. Та хандивлаж буй цүнхтэй холбоотой дурсамжаа бичиж, цүнх дүүрэн урмын үг илгээгээрэй.
Хугацаа: 2022 оны 08 сарын 16-26 өдрийн хооронд урмаар дүүрэн цүнх хүлээн авах хаяг:
Байршил 1: СБД Чингисийн Өргөн Чөлөө, 1-р хороо, МонголТВ таур, 13 давхар 91222429, 99117109
Байршил 2: 🌱 Боловсролын томьёо 2022 арга хэмжээ, Глобал шэйпэрс асар (зөвхөн 8-р сарын 21нд)
Хэрэглэхгүй байгаа эд зүйлсээ дахин ашиглуулснаар байгальд ээлтэй ах эгч нар болоорой!