12/08/2026
🎉 НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 🎉
GOKU GYM Салбар 9-ийн 1 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нээлттэй өдөрлөгт та бүхнийг урьж байна! 💪
Энэ өдөр нэмэлт групп хичээлүүд, сонирхолтой challenge-ууд, InBody биеийн бүтцийн хэмжилт, мэргэжлийн зөвлөгөө болон бусад олон үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хүрэлцэн ирж, эрч хүчтэй нэг өдрийг бидэнтэй хамт өнгөрүүлээрэй! ✨
📅 2026.08.16
🕘 09:00–21:00
📍 GOKU GYM Салбар 9
📞 8896-6960
🎊 Бүх хүнд нээлттэй. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна! #💪🎉 #салбар #
11/08/2026
🥔 Төмс таргалуулдаг гэж боддог уу? Жин хасалтын үеийн хамгийн том ташаа ойлголтуудын нэг бол энэ.
Олон хүн жин хасаж байхдаа төмс идэхээр амархан таргална гэж бодоод хоолны дэглэмээсээ бүр мөсөн хасчихдаг. Гэтэл үнэндээ төмс бол нүүрс усны маш сайн эх үүсвэрүүдийн нэг бөгөөд ялангуяа жин хасалтын сүүлийн үед, калори багасаж, өлсөх мэдрэмж нэмэгдэх үед маш хэрэгтэй сонголт байж чадна.
Энгийнээр харьцуулж үзье.
🥔 Тос нэмэлгүй болгосон 100 г чанасан эсвэл шарах шүүгээнд болгосон төмс ойролцоогоор 80–90 ккал, 17–20 г нүүрс ус агуулна.
🍚 100 г болгосон цагаан будаа ойролцоогоор 130 ккал, 28 г нүүрс ус агуулна.
Одоо бид ойролцоогоор 50–60 г нүүрс ус идэх гэж байна гэж төсөөлье.
Энэ нь ойролцоогоор:
🍚 200 г болгосон цагаан будаа
эсвэл
🥔 300 г төмс
гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, ойролцоо хэмжээний нүүрс ус авахдаа төмс сонговол илүү их хэмжээтэй хоол идэх боломжтой.
Тиймээс төмс жин хасалтын сүүлийн үед маш хэрэгтэй байдаг. Калори улам багасах тусам бид заавал хоолныхоо хэмжээг улам багасгах шаардлагагүй. Харин ходоодыг илүү сайн дүүргэж, цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэт их калори өгөхгүй хүнсийг зөв сонгох хэрэгтэй.
Төмс бол зүгээр нэг “хоосон нүүрс ус” биш.
Төмсөнд:
• кали ихээр агуулагдана
• С витамин
• В6 витамин
• тодорхой хэмжээний магни
• мөн ялангуяа хальстай нь идвэл эслэг агуулагдана.
Би төмсийг маш энгийн аргаар бэлтгэхийг зөвлөдөг. Хальстай нь шарах шүүгээнд болгож, давс, перец, сармис болон дуртай амтлагчаа нэмэхэд л болно.
Их хэмжээний тосонд шарахгүй.
Цөцгийн тос нэмэхгүй.
Өөх тос, калори ихтэй соус хэрэглэхгүй.
Хэрэв соус идэхийг хүсвэл хөнгөн, калори багатай соус сонгоорой.
Учир нь асуудал нь ихэнхдээ төмсөндөө биш байдаг. Харин калори багатай төмсөн дээрээ их хэмжээний тос, цөцгийн тос, бяслаг эсвэл калори ихтэй соус нэмэх үед асуудал эхэлдэг.
Жин хасахдаа заавал бага хэмжээний хоол идэх ёстой гэсэн үг биш. Харин илүү ухаалаг сонголт хийж, их хэмжээний хоол идсэн ч цатгалан байж, калорийн алдагдлаа хадгалах нь чухал.
🥔 Миний зурган дээр та бүхэн бүтэн 2 кг төмс харж байна. Энэ нь ойролцоогоор 340 г нүүрс ус. Үүнийг хоёр өдөрт хувааж идвэл өдөрт ойролцоогоор 170 г нүүрс ус болно.
Харин ямар их хэмжээний хоол болж байгааг хараарай. 😝
Жин хасалтын сүүлийн үед өлсөх мэдрэмж үнэхээр нэмэгдэж эхлэхэд ийм хэмжээний хоол маш том ялгаа гаргадаг. Өдөржин өлсөж, өөртэйгөө тэмцэхийн оронд өөрт байгаа калорио илүү ухаалаг ашиглаж болно.
Биеэ тодруулахын тулд заавал өлсөх шаардлагагүй. Харин тавган дээрээ юу хийж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. 💪🥔
08/08/2026
Хүүхдүүдээ гэсэн миний хайрыг ямар ч үгээр бүрэн илэрхийлж чадахгүй. Би тэднийг энэ хорвоо дээрх юунаас ч илүү хайрладаг. Тэд бол миний амьдралын хамгийн том утга учир, хамгийн үнэтэй зүйл. Тэдэнгүйгээр миний амьдрал хэзээ ч бүтэн байхгүй.
Би өдөр бүр илүү сайн хүн болохыг хичээдэг нь тэдний төлөө. Илүү их хөдөлмөрлөж, илүү их суралцаж, илүү сайхан ирээдүйг бүтээхийг хүсдэг нь ч бас тэдний төлөө.
Би хүүхдүүддээ өөрийн багадаа авч чадаагүй зүйлсийг өгөхийг хүсдэг. Тэдний төлөө миний төлөө хэн ч хийгээгүй зүйлсийг хийхийг хүсдэг.
Хэзээ нэгэн өдөр хүүхдүүд минь намайг ааваараа бахархдаг байгаасай гэж хүсдэг. Учир нь энэ дэлхий дээр миний хамгийн том аз жаргал, хамгийн хүчтэй урам зориг бол тэд юм.
Аав хүн бүрт Аавуудын баярын мэнд хүргэе! ❤️
Үр хүүхдийнхээ төлөө өдөр бүр хичээн зүтгэдэг бүх аавууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх мөч бүхэн тань хайр, баяр хөөрөөр дүүрэн байг. 🔥🙏🏿
06/08/2026
Энэ жилийн хамгийн том хямдрал дуусахад тун удахгүй 🤫
Бидэнтэй хамт 5 жилийг өнгөрүүлсэн та бүхэндээ баярлалаа 🥰
10 жилийн ойгоороо бүгд дараагын түвшинд хүрээд дахин уулзана гэдэгтээ итгэлтэй байна 💪
📅 Хүчинтэй хугацаа: 2026.08.06 (ганцхан өдөр)
📢 УРАМШУУЛЛЫН НӨХЦӨЛ
🎉 40%-ийн ойн хямдрал дараах нөхцөлөөр үйлчилнэ.
✅ Зөвхөн үндсэн 1 сарын эрхэд
* 👦 Хүүхэд (12–17 нас)
* 🧑 Залуус (18–24 нас)
* 👨 Том хүн (25+ нас)
🚫 Давхардахгүй
* Бусад тусгай үнэ, хөнгөлөлттэй хамт үйлчлэхгүй.
🚫 Хамаарахгүй
* 2 сарын эрх
* 3 сарын эрх
* 1 жилийн эрх
💛 5 жилийн ойгоороо аль болох олон хүнд ижил боломж олгох зорилготой энэхүү урамшууллын нөхцөлийг ойлгон хамтран ажиллаж байгаад баярлалаа.
06/08/2026
Хамтдаа хөгжил өөдөө. 💛
Бидэнд итгэж, хамтран ажиллаж, өсөж хөгжих боломжийг хамтдаа бүтээлцсэн бүх хамтрагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Зураг дээр төлөөлөл нь байгаа ч, энд нэр нь дурдаагүй бидэнтэй хамт байсан бүх байгууллагууддаа мөн баярлалаа. Та бүхний итгэл, дэмжлэг GOKU GYM-ийн өнөөдрийн амжилтын салшгүй нэг хэсэг юм.
Бид та бүхний итгэлийг үргэлж зөвөөр хариулж, хамтын ажиллагаагаа улам бат бөх, үнэ цэнтэй байлгахын төлөө хичээсээр байх болно.
Дараагийн олон жилийг ч хамтдаа бүтээцгээе. 🤝❤️🫡
06/08/2026
🎉 GOKU GYM 5 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ОНЦГОЙ ХЯМДРАЛ ДУУСАХАД 4 ЦАГ ҮЛДЛЭЭ!🎂
Эрүүл чийрэг, эрч хүчтэй амьдралыг хамтдаа бүтээсэн 5 жилийн ойгоо тохиолдуулан, эрхэм гишүүд болон та бүхэндээ зориулж зөвхөн 8-р сарын 6-нд 1 өдрийн ОНЦГОЙ ХЯМДРАЛ зарлаж байна. 🔥
📅 Хүчинтэй хугацаа: 2026.08.06 (ганцхан өдөр)
📢 УРАМШУУЛЛЫН НӨХЦӨЛ
🎉 40%-ийн ойн хямдрал дараах нөхцөлөөр үйлчилнэ.
✅ Зөвхөн үндсэн 1 сарын эрхэд
* 👦 Хүүхэд (12–17 нас)
* 🧑 Залуус (18–24 нас)
* 👨 Том хүн (25+ нас)
🚫 Давхардахгүй
* Бусад тусгай үнэ, хөнгөлөлттэй хамт үйлчлэхгүй.
🚫 Хамаарахгүй
* 2 сарын эрх
* 3 сарын эрх
* 1 жилийн эрх
💛 5 жилийн ойгоороо аль болох олон хүнд ижил боломж олгох зорилготой энэхүү урамшууллын нөхцөлийг ойлгон хамтран ажиллаж байгаад баярлалаа.
06/08/2026
𝐓𝐡𝐚𝐧𝐤 𝐲𝐨𝐮, 𝐃𝐚𝐲 𝐎𝐧𝐞 𝐏𝐚𝐫𝐭𝐧𝐞𝐫. XacBank
Бүх зүйл анхны POS машинаас эхэлсэн.
Өнөөдөр 5 жилийн ойг маань онцлон мэндчилгээ дэвшүүлсэн XacBank-ны хамт олондоо баярлалаа. 💛
Эхний өдрөөс өнөөдрийг хүртэл бидэнд итгэл хүлээлгэж, хамтдаа өсөж ирсэн та бүхэндээ талархаж байна.
Дараагийн олон амжилтыг ч хамтдаа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. 🤝
Эрүүл, эрч хүчтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэгч, эрхэм харилцагч Goku Gym-ын хамт олонд 5 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
06/08/2026
🎉 GOKU GYM 5 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ОНЦГОЙ ХЯМДРАЛ ДУУСАХАД 7 ЦАГ ҮЛДЛЭЭ… 🎂
Эрүүл чийрэг, эрч хүчтэй амьдралыг хамтдаа бүтээсэн 5 жилийн ойгоо тохиолдуулан, эрхэм гишүүд болон та бүхэндээ зориулж зөвхөн 8-р сарын 6-нд 1 өдрийн ОНЦГОЙ ХЯМДРАЛ зарлаж байна. 🔥
📅 Хүчинтэй хугацаа: 2026.08.06 (ганцхан өдөр)
📢 УРАМШУУЛЛЫН НӨХЦӨЛ
🎉 40%-ийн ойн хямдрал дараах нөхцөлөөр үйлчилнэ.
✅ Зөвхөн үндсэн 1 сарын эрхэд
* 👦 Хүүхэд (12–17 нас)
* 🧑 Залуус (18–24 нас)
* 👨 Том хүн (25+ нас)
🚫 Давхардахгүй
* Бусад тусгай үнэ, хөнгөлөлттэй хамт үйлчлэхгүй.
🚫 Хамаарахгүй
* 2 сарын эрх
* 3 сарын эрх
* 1 жилийн эрх
💛 5 жилийн ойгоороо аль болох олон хүнд ижил боломж олгох зорилготой энэхүү урамшууллын нөхцөлийг ойлгон хамтран ажиллаж байгаад баярлалаа.