04/10/2026
2030 он гэхэд хамгийн үнэ цэнтэй ур чадваруудыг Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас сонирхолтой нэг санааг хуваалцъя.
Ирээдүйд амжилттай ажиллах хүмүүс:
Тодорхой сэтгэж чаддаг.
Хурдан дасан зохицдог.
Үр дүнтэй манлайлдаг.
Хамгийн өндөр үнэ цэнтэй ур чадваруудын дунд:
🫥Системийн сэтгэлгээ
🫥Бүтээлч сэтгэлгээ
🫥Аналитик сэтгэлгээ
🫥Өөрийгөө танин мэдэх, өөрийгөө сэдэлжүүлэх чадвар
🫥Манлайлал, бусдад нөлөөлөх чадвар
🫥Тэсвэртэй, уян хатан, дасан зохицох чадвар
🫥Сониуч зан, насан туршдаа суралцах чадвар
AI улам л чадварлаг болж бга ч хэрэгсэл өөрөө зорилгоо тодорхойлохгүй. Контекстийг бүхэлд нь ойлгож, сонголт хийж, үр дагаврын хариуцлагыг хүлээх нь хүний үүрэг хэвээр байх болно.
Тиймээс 2030 оны бодит давуу тал нь AI-тай өрсөлдөхөд биш, AI-ийг ашиглан хүний сэтгэлгээ, шийдвэр гаргалт, манлайллын чадвараа илүү хүчтэй болгоход оршино.
Эх сурвалж: World Economic Forum, Future of Jobs Survey 2024; Jeroen Kraaijenbrink.