Санхүү, татварын тайлан, зөвлөгөө

Санхүү, татварын тайлан, зөвлөгөө

Share

Бүх төрлийн тайлан гаргана. Зөвлөгөө өгнө 😊

Photos from Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг's post 11/05/2026
10/05/2026
08/05/2026

Татварын хуулиудын төсөлд тусгагдсан Онцлох зарим өөрчлөлтүүд

🔸 НӨАТ:
- Бичил, жижиг бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгох зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ.
- Дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг хоёр хүртэл сарын хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжих зохицуулалтыг тусгажээ.

🔸 ХХОАТ:
- Хялбаршуулсан горимоор тайлагнан 1 хувиар татвар төлөх босгыг 1 тэрбум төгрөг болгох зохицуулалтыг тусгах замаар бүх нийтээрээ шударга төлөх татварын орчныг бүрдүүлнэ.
- Иргэдийн орон сууцжуулалтыг татварын бодлогоор дэмжинэ.
- Хувь хүн тодорхой хугацаанд өмчилсөн өөрийн орон сууцаа худалдан борлуулахад үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас чөлөөлнө.
- Иргэдийн тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах хүрээнд татвар төлөх болон тайлагнах хугацааг сунган уян хатан болгоно.

🔸 ААНОАТ:
- Татвар ногдуулах орлогын босгын хэмжээг нэмэгдүүлж, шатлалыг өөрчилж, Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлж, 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлөх.
- Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 100 хувь хөнгөлнө.
- Татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

🔸 Татварын ерөнхий хуульд:
- Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх.
- Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон татвар төлөгчийн дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжилж өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгох, татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
- Татварын зорилгоор ил тод байх, мэдээлэл харилцан солилцох Глобал форум олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, Автоматаар харилцан мэдээлэл солилцох стандартыг бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлт зэрэг зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ.

Эх сурвалж: Засгийн газар

Photos from Баярхүү багш / Татварын зөвлөх's post 04/05/2026
Photos from Баярхүү багш / Татварын зөвлөх's post 01/05/2026

Эдгээр хуулийн нэмэлт өөрчлөлтүүд яригдаж байгаа бөгөөд батлагдаагүй, хэрэгжэж эхлээгүй байгаа шүү

01/05/2026

🌟 Шинэ сарын мэнд хүргэе 🤩

🌙 5-р сард ажлын хоног 21
⏰ 5-р сард ажлын цаг 168
🌞 Бүх нийтээр амрах өдөр 1

5-р сард хагас жилийн тайлан гаргахдаа бэлдэж эхний саруудын тайлан тооцоонуудаа цэгцэлж аваарай 🧮
Санхүү татварын тайлан гаргаж зөвлөгөө өгнө ☎️96911011

30/04/2026
24/04/2026

НӨАТ-н тайлан

Татвар төлөгч нь - Бараа үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйлчилгээний бус хувийн хэрэглээнд худалдан авч буй бараа үйлчилгээ эсвэл импортоор бараа оруулж буй хувь хүн
Өөрөөр хэлбэл ард түмэн буюу эцсийн хэрэглэгчид НӨАТ-н татвар төлөгч байна.

Суутган төлөгч - Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээд

• Үндсэн хөрөнгийн борлуулалт орохгүй
• 50 сая хүрснээс хойш 10 хоногт бүртгүүлнэ
• 10 сая₮+ орлоготой бол сайн дураар бүртгүүлж болно

Албан татварын хувь хэмжээ
✓ Дотоодын ЗЗ-д борлуулах, худалдан авалт хийх- 10%
✓ Экспортын борлуулалт (Хуульд заасан орлого)- 0%
✓ Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд 0-10%

Санхүү, татварын тайлан гаргана, зөвлөгөө өгнө 😊
📞 96911011

20/04/2026

Шинэ 7 хоногийн мэнд😊🤩🌞

Даваа гаригийг ялбал 7 хоногийг ялна шүү 💪✨
Тиймээс өнөөдрийг эрч хүчтэй эхлүүлцгээе!

🌞 Энэ 7 хоногийн ажлаа төлөвлөж амжаагүй бол өнөөдөр заавал төлөвлөөрэй
🌞 Хийх ажлынхаа хамгийн чухал, хэцүүгээс нь эхэлж “хөнгөлөөд” аваарай
🌞 4 сарын төлөвлөгөөгөө дахин хараад хийж эхлээгүй зүйлс байвал яг одооноос хийж эхлээрэй

⏰ Сануулга:
2026 оны 1-р улирлын тайлан илгээх сүүлийн өдөр шүү!
Амжихгүй, эсвэл нягтлан бодогч хэрэгтэй бол бидэнд хандаарай 📊🤝

Амжилттай, бүтээлч 7 хоног байхыг хүсье! 🚀
#тайлангаргана

Photos 26/05/2015

Урлаг бол .......... :)

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Khan-Uul
Ulaanbaatar
1234