Good Family Сэтгэл Зүйн Төв

Good Family Сэтгэл Зүйн Төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Good Family Сэтгэл Зүйн Төв, Education, "Taliin bolor" 501, Bayangol district, Ulaanbaatar.

“Хүүхэд, гэр бүл, хувь хүн, хамт олны сэтгэл зүй, харилцааг дэмжих урьдчилан сэргийлэлт, мэргэжлийн тусламж, зөвлөгөө, сургалтаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэх нь бидний эрхэм зорилго болно.”
Сайн сайхан бүхнийг хамтдаа бүтээцгээе 😊

15/09/2026

Та олон хүний дунд яагаад хүмүүс заримдаа тусламж үзүүлэхгүй өнгөрдөг талаар бодож байсан уу? 🤔

Үүнийг сэтгэл судлалд Bystander Effect (Хөндлөнгийн ажиглагчийн нөлөө) гэж нэрлэдэг.

Энгийнээр хэлбэл, тухайн нөхцөл байдалд олон хүн байх тусам хүн бүр “өөр хүн туслах байх” гэж бодож, хариуцлага нь олон хүний дунд хуваагдах магадлалтай байдаг.

Үүний үр дүнд хүн бүр өөр хэн нэгнийг эхэлж арга хэмжээ авахыг хүлээсээр, заримдаа хэн ч тусламж үзүүлэхгүй байх тохиолдол гардаг.

Kitty Genovese-ийн хэрэг энэ үзэгдлийг олон нийтэд хамгийн ихээр таниулсан түүхүүдийн нэг болсон юм.

Гэхдээ нэг зүйл санаарай 💭
“Өөр хүн туслах байх” гэж бодохын оронд, боломжтой үедээ тусламж дуудах эсвэл арга хэмжээ авах нь хэн нэгэнд үнэхээр чухал байж болно.

#СэтгэлСудлал #Сэтгэлзүй #МЭДЭХҮЙ

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХЭРХЭН ЗӨВ ХАРИЛЦАХ ВЭ? Шилжилтийн насанд хүүхдийн тархинд болон сэтгэц-хөгжилд асар том өөрчлө...
14/09/2026

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХЭРХЭН ЗӨВ ХАРИЛЦАХ ВЭ?
Шилжилтийн насанд хүүхдийн тархинд болон сэтгэц-хөгжилд асар том өөрчлөлт шинэчлэлт явагддаг. Тэднийг "загнаж, захирах" болон тушаах харилцаа нь итгэлцлийг эвдэж, улам хөндийрүүлдэг тул дараах зүйлсэд анхаарай.
1. Зөвлөхөөсөө өмнө сонс
Хүүхэд асуудлаа ярихад ихэнх эцэг эхчүүд шууд шүүмжилж эсвэл шууд шийдэл зааж эхэлдэг.
❌ "Чамд би хэлээ биз дээ, тэр найзтайгаа бүү харилц гэж..."
✅ "Чамд нээрээ хэцүү байсан байх даа. Аав/ээж нь чамайг дуустал нь сонсоход бэлэн байна."
2. Мэдрэмжийг нь үгүйсгэхгүй байх
Тэдний жижигхэн асуудал (найзтайгаа муудалцах) тэдний хувьд "дэлхий сөнөж буй" мэт том санагддаг. Тэдний мэдрэмжийг хэзээ ч "зүгээр шүү дээ, юун их юм болгодог юм" гэж басамжилж болохгүй. Мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрч өгөх нь сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгодог.
3. Орон зай ба хил хязгаарыг хүндэтгэх
Өрөөнийх нь хаалгыг тогшихгүй орж ирэх, утсыг нь нууцаар шалгах, бусдын урд зэмлэх нь тэдний итгэлийг эвддэг.
Хувийн орон зайг нь хамгаалж, хүндэтгэж"Би чамд итгэж байна" гэдгээ үйлдэл бүрээрээ харуулаарай.

📚Эх сурвалж:
American Psychological Association (APA): Developing Adolescents
Siegel, D. J. (2013): Brainstorm: The Power and Purpose of the Teenage Brain
Gottman, J. M. (1997): Raising an Emotionally Intelligent Child

#өсвөрнас #өсвөрнасныхүүхэд #ХүүхдийнСэтгэлЗүй #сэтгэлзүйнтөв #сэтгэлзүй #сэтгэлсудлал #эцэгэхийнзөвлөгөө #ЭцэгЭхчүүдэд #ХүүхэдтэйгээЗөвХарилцъя #ХүүхдээСонсъё #хүүхдээойлгоё #ЭерэгХүмүүжил #ГэрбүлийнХарилцаа #эцэгхүүхдийнхарилцаа #сэтгэлхөдлөлийнзохицуулалт #СэтгэлзүйнДэмжлэг #өсвөрнаснысэтгэлзүй

ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ГУТРАЛ: Эцэг эхчүүдийн заавал мэдэж, анхаарах ёстой зүйсСэтгэл гутрал нь зөвхөн насанд хүрэгчдээс гадна ...
12/09/2026

ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ГУТРАЛ: Эцэг эхчүүдийн заавал мэдэж, анхаарах ёстой зүйс
Сэтгэл гутрал нь зөвхөн насанд хүрэгчдээс гадна хүүхэд, өсвөр насныханд ч бас тохиолддог. Гэвч хүүхдийн сэтгэл гутрал нь насанд хүрэгчдийнхээс өөрөөр илэрдэг (огцом уурлах, уур уцаартай болох гэх мэт). Эцэг эхчүүд харин "ааш нь олдохгүй байна", "эрхэлж байна" гэж буруу ойлгох нь цөөнгүй.
⚠️ АНХААРАХ шинж тэмдэг, өөрчлөлтүүд:
😡Уурлах нь ихсэх: Дуугүй дуугарахгүй суухаас илүүтэй хэт эмзэг болох, амархан уурлах, ааш зан нь огцом өөрчлөгдөх.
⚽ Дуртай зүйлээ сонирхохоо болих: Тоглох, гадаа гарах, хоббидоо сонирхолгүй болж, ангедони буюу таашаал авахаа болих.
😴 Унтах ба хооллох дэглэм алдагдах: Хоолны дуршил эрс багасах (эсвэл хэт их идэх), нойр нь хүрэхгүй байх эсвэл өдөржин унтах.
💔 Өөрийгөө гоочлох:"Би юу ч чадахгүй", "Би бүгдийг буруу хийдэг", "Би байхгүй байсан нь дээр" гэх мэт үгс хэлэх.

🚨 Эцэг эхчүүд юу хийж чадах вэ?
Шүүмжлэхгүйгээр сонсох: "Зүгээр ээ, одоо болиод тогло" гэхийн оронд "Чамд одоо үнэхээр хэцүү байгааг би ойлгож байна, аав/ээж нь туслахад бэлэн байна" гэж хэлэх.
Дарамт шахалтаа багасгах: Сурлага, хичээлийн ачааллаас хэсэг хугацаанд чөлөөлж хамтдаа байх өөрийгөө илэрхийлэх цаг олгох

📚Эх сурвалж
DSM-5 (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, 5th Edition)
WHO (World Health Organization)
AACAP (American Academy of Child and Adolescent Psychiatry)

#хүүхдийнсэтгэлгутрал #сэтгэлгутрал #ХүүхдийнСэтгэлЗүй #өсвөрнас #сэтгэлзүйнтөв #сэтгэлзүй #сэтгэлсудлал #хүүхдийнсэтгэлзүйнэрүүлмэнд #эцэгэхийнзөвлөгөө #хүүхдээойлгоё #ХүүхдээСонсъё #хүүхдээдэмжье #СэтгэлзүйнДэмжлэг #СэтгэлХөдлөл #ХүүхдийнХөгжил #ЭерэгХүмүүжил #ЭцэгЭхчүүдэд

📱 "ADHD БОЛ ЗҮГЭЭР НЭГ ЗАЛХУУРАЛ БИШ"Аливаа зүйлийг байнга хойшлуулах, анхаарал амархан сарниж нэг ажлаа дуусгаж чадахгү...
10/09/2026

📱 "ADHD БОЛ ЗҮГЭЭР НЭГ ЗАЛХУУРАЛ БИШ"
Аливаа зүйлийг байнга хойшлуулах, анхаарал амархан сарниж нэг ажлаа дуусгаж чадахгүй байх үед бид өөрийгөө болон бусдыг "залхуу", "сахилга батгүй" гэж дүгнэх нь бий.
Гэвч энэ нь хувь хүний зан чанарын дутагдал биш, харин Анхаарал дутмагшил ба хэт идэвхжлийн эмгэг / онцлог (ADHD — Attention-Deficit/Hyperactivity Disorder) байж болдог.
🧠 Тархины мэдрэл-сэтгэц зүйн ажиллах зарчим:
▪️Анхаарал зохицуулах систем өөр: ADHD-тэй хүмүүст тархины допамин болон норэпинефрин нейротрансмиттерүүдийн хэмжээ өөр байдаг тул анхаарлаа хаана, хэзээ чиглүүлэхийг удирдах хүндрэлтэй байдаг. Давтагдсан, сонирхолгүй зүйлд төвлөрөхөд маш их энерги шаарддаг мөртлөө сонирхсон зүйлдээ цаг хугацааг мартан гүнзгий төвлөрөх (hyperfocus) чадвартай.
▪️Зөвхөн хүүхдийн эмгэг биш:ADHD нь зөвхөн хүүхдүүдэд төдийгүй насанд хүрэгчид, мэргэжилтнүүдэд ч тохиолддог.
▪️Гүйцэтгэх функцийн онцлог: Ажлыг эхлүүлэх, эрэмбэлэх, санах ойгоо ашиглах, сэтгэл хөдлөлөө зохицуулах механизм нь ердийн тархинаас өөрөөр ажилладаг.
▪️Хүчээр "хичээх" нь шийдэл биш: Загнаж шаардах эсвэл буруутгах тусам сэтгэл зүйн дарамтад орж, хоёрдогч сэтгэл шаналгаа (түгшүүр, депресс) үүсэх эрсдэлтэй. Тэдэнд тохирсон зан үйлийн стратеги, бүтэцчлэгдсэн орчин болон шаардлагатай бол мэргэжлийн дэмжлэг хэрэгтэй.
Энэ онцлогийг зөв ойлгож, тохирох орчин болон арга барилыг бүрдүүлж чадвал ADHD-тэй хүмүүс асар өндөр бүтээлч чанар, хурдтай сэтгэлгээ, шинэлэг шийдэл гаргах давуу талыг бий болгож чаддаг.
Бие биенийхээ онцлогийг шүүмжлэхээс илүүтэй шинжлэх ухаанчаар ойлгож, дэмжье! 🌿

📚 Эх сурвалж:
1. American Psychiatric Association (APA). (2013). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM-5). Attention-Deficit/Hyperactivity Disorder.
2. National Institute of Mental Health (NIMH).Attention-Deficit/Hyperactivity Disorder in Adults: What You Need to Know
3. Centers for Disease Control and Prevention (CDC).What is ADHD? Symptoms, Diagnosis, and Treatment

#анхааралдутмагшил #хэтидэвхжил #ХүүхдийнСэтгэлЗүй #өсвөрнас #насандхүрэгчдийнсэтгэлзүй #сэтгэлзүй #сэтгэлзүйнтөв #сэтгэлсудлал #АнхааралТөвлөрөл #сэтгэлхөдлөлийнзохицуулалт #эцэгэхийнзөвлөгөө #хүүхдээойлгоё #хүүхдээдэмжицгээе #СэтгэлзүйнДэмжлэг #мэдлэгтүгээе

09/09/2026

Заримдаа бид ямар их хичээж байгаагаа мэддэггүй.

Заримдаа бусдын төлөө хэт их санаа зовсоор,
өөрөө ямар мундаг хүн бэ гэдгээ хүртэл мартчихдаг.

Тэгээд түр зогсоод өөртөө сануулаарай.

“Би ч бас хангалттай.
Би ч бас хичээж байгаа.
Би өөрөөрөө бахархах эрхтэй.”

Өөрийгөө битгий мартаарай. 🤍

#сэтгэлзүй #өөрийгөөхайрлая #ӨөртөөИтгэ #өөрийгөөүнэл #өөрийгөөбитгиймарт #өөртөөанхаар #сэтгэлзүйнэрүүлмэнд #өөрчлөлт #урамзориг

📱 СУРАЛЦАХУЙН БЭРХШЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? (Зүгээр нэг залхуурал эсвэл идэвхгүй байдал биш!)Хүүхэд эсвэл өсвөр насныхан хичээл дэ...
08/09/2026

📱 СУРАЛЦАХУЙН БЭРХШЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? (Зүгээр нэг залхуурал эсвэл идэвхгүй байдал биш!)
Хүүхэд эсвэл өсвөр насныхан хичээл дээрээ хэчнээн хичээгээд ч сурлагын ахиц гарахгүй байна уу? Сурлагаар хоцрох нь "залхуу", "анхааралгүй" эсвэл "оюуны чадамж муутай"-гийнх биш, харин Суралцахуйн спецификийн бэрхшээл (Specific Learning Disorder) байж болно.
Суралцахуйн бэрхшээлтэй хүмүүс ихэнхдээ дундаж болон дунджаас дээгүүр оюуны чадамжтай (IQ) байдаг бөгөөд зөвхөн тархи мэдээллийг хүлээж авах, боловсруулах болон санах үйл явцын мэдрэл-сэтгэц зүйн онцлог нь өөр байдаг.

Нийтлэг тохиолддог үндсэн хэлбэрүүд ба шинжүүд:
📖 ДИСЛЕКСИ (Унших бэрхшээл)
▪️ Үсэг, үг болон авианы хамаарлыг холбож ойлгоход хүндрэлтэй байх.
▪️Үг, үсгийг солиж эсвэл эргүүлж харах (жишээ нь: "б" ба "д", "па" ба "ап").
▪️Унших хурд маш удаан, уншсан зүйлийнхээ утга санааг эргэн санаж, ойлгоход бэрхшээлтэй байх.

🔢 ДИСКАЛЬКУЛИ (Тооны бэрхшээл)
▪️Тоо, хэмжээ болон тэдгээрийн математик хамаарлыг ойлгоход хүндрэлтэй байх.
▪️Цаг харах, мөнгө тоолох, энгийн нэмэх/хасах үйлдэл болон алгоритм дээр байнга будилах.
▪️Математик ойлголт, томьёог тогтоох болон ашиглахад хүндрэл үүсэх.
✍️ ДИСГРАФИЯ (Бичих үеийн бэрхшээл)
▪️Санаагаа цаасан дээр зүй тогтолтой буулгаж бичихэд хүндрэлтэй байх.
▪️Үг зөв бичих дүрэм болон цэг таслалын алдаа их гаргах, бичгийн хэлбэр маш муу (уншигдахад бэрх) байх.

🚨 Эцэг эх, багш нарын заавал анхаарах зүйлс:
✅Буруутгахаас татгалзах: "Хичээхгүй байна, залхуураад байна" гэж загнахаасаа өмнө мэргэжлийн сэтгэл судлаач эсвэл тусгай боловсролын мэргэжилтэнд хандаж оношилгоо хийлгэх.
✅Сургалтын арга барилыг тохируулах: Дүрс бичлэг, аудио сонсгол, мультисенсор буюу олон мэдрэхүйг ашигласан аргуудыг сургалтад нэвтрүүлэх.
✅Эерэг дэмжлэг үзүүлэх: Жижиг ахиц дэвшил бүрийг урамшуулж, өөртөө итгэх итгэл болон сэтгэл зүйн эрүүл мэндийг нь дэмжих.
📚 Эх сурвалж:
1. American Psychiatric Association (APA)(2013). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM-5) Specific Learning Disorder.
2. National Institute of Neurological Disorders and Stroke (NINDS) Learning Disabilities Information Page

#СуралцахуйнБэрхшээл #сэтгэлзүйнтөв #ХүүхдийнСэтгэлЗүй #өсвөрнас #ХүүхдийнХөгжил #сэтгэлзүй #сэтгэлсудлал #дислексия #суралцахбэрхшээл #ХүүхдийнБоловсрол #тусгайболовсрол #эцэгэхийнзөвлөгөө #БагшНарт #хүүхдээойлгоё #хүүхдээдэмжицгээе #ЭерэгХүмүүжил #СэтгэлзүйнДэмжлэг #Хүүхдийнсэтгэлзүйнэрүүлмэнд

07/09/2026

Хүүхэд эцэг эхийн хэлсэн үгээс илүү хийж байгаа үйлдлийг нь ажиглаж, дагаж суралцдаг.

Тиймээс эцэг эхчүүд:

📵 Хүүхэдтэй ярилцах үедээ утсаа тавих
🍽️ Хоолны үеэр гэр бүлээрээ утасгүй байх
⏰ Өдөр бүр хүүхэддээ зориулсан тусгай цаг гаргах
🎨 Хамтдаа тоглох, зураг зурах, ном унших
🚶‍♀️ Хамтдаа алхах, ярилцах
❤️ Хүүхэдтэйгээ хамт байх үедээ утаснаас илүү түүнд анхаарлаа хандуулах нь чухал.

Заримдаа хүүхэд биднээс шинэ тоглоом биш, шинэ зүйл ч биш зүгээр л хамт байх цагийг хүсдэг.

Хүүхдэд “утсаа боль” гэж хэлэхээсээ өмнө өөрийнхөө утсыг тавиад, хүүхэддээ цаг гаргаарай. ✨

05/09/2026

❌Хүүхэд олон удаа хэлсэн зүйлийг сонсохгүй байх үед “зөрүүд хүүхэд” “өөрчлөгдчихлөө” гэж дүгнэх амархан. Гэхдээ заримдаа хүүхэд таны үгийг биш, таны харилцах арга барилыг эсэргүүцэж байдаг.
🌟Загнахаас өмнө нэг удаа буулт хийж, нүд рүү нь хараад тайван ярилцаад үзээрэй.

#ЭцэгЭх #зөрүүдхүүхэд #сэтгэлзүйнтөв #сэтгэлзүйнзөвлөгөө #гэрбүл #харилцааны #ЯРИЛЦАХ #мэргэжлийнсэтгэлзүйч

03/09/2026

“Чи ухаантай хүүхэд” гэхээс илүү
“Чи их хичээсэн байна”,
“Чи бууж өгөөгүй нь сайхан байна”
гэж хэлэх нь хүүхдийн хичээл зүтгэлд анхаарах хандлагыг дэмждэг.

Ингэснээр хүүхэд зөвхөн “би чадсан үедээ л сайн” биш, суралцаж, оролдож, алдаж болохыг ойлгож эхэлдэг.

#ЭцэгЭх #зөрүүдхүүхэд #сэтгэлзүйнтөв #сэтгэлзүйнзөвлөгөө #гэрбүл #харилцааны #ЯРИЛЦАХ #мэргэжлийнсэтгэлзүйч

01/09/2026

✨Өнөөдөр “жижигхэн” санагдсан асуудлаа маргааш хүүхэд танд дахин ярих эсэх нь өнөөдөр та хэрхэн сонссоноос шалтгаалж болно.
Хүүхэд асуудлаа ярихад нь шууд зөвлөгөө өгөх, загнах, буруутгахаас өмнө сонсож дуусгах хэрэгтэй.

“Тэгээд яасан бэ?”
“Чи тэр үед юу мэдэрсэн бэ?”
“Надад дэлгэрэнгүй ярьж болно шүү" зэрэг энгийн үгс хүүхдэд аюулгүй байдлыг мэдрүүлдэг.

#Сэтгэлзүйнзөвлөгөө #Хурууныхээоношилгоо #Ангихамтолнысургалт #Сургалт #Ууртайхүүхэд #Хүүхдийнзөвлөгөө #Ганцаарчилсанзөвлөгөө #Дэлгэцийнхамаарал #Утасныхэрэглээ #Стрессменежмент #Өөрийгөөхайрлах

Address

"Taliin Bolor" 501, Bayangol District
Ulaanbaatar

Telephone

+97680009972

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Good Family Сэтгэл Зүйн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Good Family Сэтгэл Зүйн Төв:

Shortcuts

Share

Category