Med.Education

Med.Education

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Med.Education, Education, Mongolian, Ulaanbaatar.

30/01/2025

Менингококк хүрсэн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна. Энэ өвчин Налайх дүүрэгт бүртгэгдээд байгаа юм.

- Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин
- Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ
- Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг
- Агаар дуслын замаар халдварлана
- Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог
- Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө

Шинж тэмдэг
- Өндөр халуурах /39-40/
- Толгой хүчтэй өвдөх
- Дотор муухайрах бөөлжих
- Ухаан самуурах, таталт өгөх
- Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох
- Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох

Урьдчилан сэргийлэх
- Амны хаалт тогтмол зүүх
- Олон нийтийн газар зорчихгүй байх
- Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих
- Дархлаа дэмжих 🛡️🫂🩺

30/10/2024

Эмч нарын төрлүүд:🥼🩺💉💊

Cardiologist -Зүрхний эмч 🫀
Orthopaedic -Ясны эмч 🦴🧑🏻‍⚕️
Pediatricians -Хүүхдийн эмч👼🏻👩🏼‍⚕️
Nephrologist -Бөөрний эмч 👩🏻‍⚕️
Dermatologist -Арьсны эмч 🩵👩‍⚕️
Opthalmologist-Нүдний эмч 👀
Dentist -Шүдний эмч🦷👩🏻‍⚕️
Surgeons-Мэс заслын эмч 👨‍⚕️
Oncologist-Хавдрын эмч 🧬🧑🏽‍⚕️
Psychiatric -Сэтгэцийн эмч 👩🏼‍⚕️
Hepotollgist -Элэгний эмч 👨🏻‍⚕️
Gynecologist -Эмэгтэйчүүдийн эмч 👭👩🏻‍⚕️
Gastroenterology-Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмч 👨🏼‍⚕️
Neurologist -Мэдрэлийн эмч 💡👩‍⚕️
Audiologist-Чихний эмч 🦻👨‍⚕️

Doctors: ♥️💡🩵💡🧡💡❤️

03/08/2024

Өөрийгөө болон бусдыг хайрлаарай💟

Photos from Med.Education 's post 21/04/2024

Удаан хугацааны хүйтэн улирлын дараа цаг агаар дулаарч, найз нөхөдтэйгээ гадуур алхах, зузаан хүнд хувцаснаасаа салах, цэцэг ногоо нахиалах хаврын дулаан өдрүүдийг бодоход л олон хүнд тааламжтай мэдрэмж төрдөг.Гэхдээ хаврын улиралд хүний сэтгэл санаа хямарч , дархлааны тогтолцоо суларч ханиад томуу болон бусад өвчнөөр өвчлөх тохиолдол өндөр байдаг.

Photos from Med.Education 's post 21/04/2024

Амны хөндийн эрүүл мэндийг сахих нь амны хөндийн хэвийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой төдийгүй өөртөө итгэх итгэл, ерөнхий эрүүл мэнд болон сайхан харагдах байдалд чухал үүрэгтэй. Иймээс шүдний эрүүл ахуйг сахихын тулд #шүднийсойз -ыг зөв сонгохоос эхэлдэг.

21/04/2024

Шүдний сойзоо хэзээ солих ёстой вэ?
Шүдний сойзыг 3–4 сар болгоод солих ёстой. Мөн шүдний сойзны элэгдлийг харах хэрэгтэй!
Элэгдсэн үстэй сойз таны шүдийг хангалттай цэвэрлэж чадахгүй бөгөөд шүд угаах биш бохь зажилсантай адилхан үр дүнтэй гэж Cooper эмч анхааруулсан байна.

31/03/2024

Өөрийгөө болон бусдыг хайрладаг та бүхэндээ баярлалаа😇

08/02/2024

Ханиад томуу ихтэй үед айлын жаахан маамууг
дураараа үнсэхгүй, хүрэхгүй
байх нь олон эрс дэлээс
хамгаална. Бяцхан үрс бүр эрүүл байг🥰👼

Photos from Med.Education 's post 31/01/2024

#хахалт #эрүүлмэнд #анагаах

31/01/2024

Үр тогтолт яаж явагддаг вэ?
Үр тогтох гэдэг нь эр бэлгийн эс өндгөн эстэй нэгдэх үйл явц юм. Боловсорч гүйцсэн өндгөн эс өндгөвчнөөс гараад түүнтэй холбоотой умайн гуурсан хоолой руу урсаж ордог. Энэ нь даавраас авсан дохионы дагуу гүйцэтгэгдэнэ. Умайн гуурсан хоолой нөгөө үзүүртээ умайтай холбоотой байдаг бөгөөд энэ хоолойд үр тогтолт явагдана.
Үтрээнээс умайгаар дамжин умайн гуурсан хоолойд орсон эр бэлгийн эсийн нэг нь өндгөн эстэй тохиолдвол үр тогтоно. Эрэгэй хүний биеэс гарсан эр бэлгийн эс долоо хүртэл хоногт өндгөн эсэд үр тогтоох чадвартай байдаг. Харин боловсорч гүйцсэн өндгөн эс нь хоёроос гурван хоногт үр тогтоох чадвартай байдаг. Өндгөн эстэй нийлээгүй бусад эр бэлгийн эсүүд үхдэг. Харин үр тогтсон өндгөн эс нь цааш аялан гурваас дөрвөн хоногийн дараа умайд ордог. Ингээд умайн дотоод хананд бэхлэгдэж тэндээс тэжээл авч хөврөлийн хөгжил явагдаж эхэлдэг. Үр тогтсон өндгөн эс умайн хананд ирж бэхлэгдэн үр хөврөлийн цаашдын хөгжил явагдах ба ураг эхийн хэвлийд есөн сар болж төрдөг. Хүүхдийн хүйс үр тогтох үед тодорхой болдог.

31/01/2024

🍊Өндгөвчний олон уйланхайжих хам шинж буюу PCOS нь эмэгтэйчүүдийн дунд өргөн тохиолддог дааврын үйл ажиллагааны алдагдал бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 5-10%-д тохиолддог. Хам шинж гэдэг нь олон үйл ажиллагааны алдагдал хавсрахыг хэлдэг. Тиймээс PCOS-тэй эмэгтэй бүрд ижилхэн шинж тэмдэг илэрдэггүй. PCOS гэсэн онош тавихын тулд дараах шинж тэмдгээс 2-3 нь тодорхойлогдох ёстой.
Үүнд:
-Өндгөн эс гадагшлахгүй байх (ановуляц)
-Эр бэлгийн даавар тестостероны хэмжээ удаан хугацаанд өндөр байх (гиперандрогенизм)
-Өндгөвчинд олон тооны жижиг уйланхай (полицист) үүсэх
🍊PCOS нь эмэгтэй хүний өндгөвч эсвэл бөөрний дээд булчирхай нь ердийнхөөс илүү эрэгтэй даавар (тестостерон) ялгарсны улмаас мөн өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, өндгөвчний уйланхай үүсэх, гиперинсулины , таргалалт зэргийн улмаас үүснэ.
Ихэвчлэн хэвлийн таргалалттай ихтэй хүмүүст илүү их тохиолддог бөгөөд учир гэвэл өөхний эсээс илүүдэл эстроген нийлэгжсэнээр өндгөвчний өндгөн эс ялгаруулах үйл явцад нөлөөлдөг.
🍊Дараах шинж тэмдэг илэрвэл PCOS байж магадгүй тул та эмчид хандаарай.
-Биений юм жилд 6-8 ба түүнээс цөөн ирэх эсвэл мөчлөг хоорондын зай 35-аас олон хоног байх
-Эр бэлгийн дааврын түвшин ихэссэнээс биеийн болон нүүрний үсжилт нэмэгдэх, батгаших, арьс тослогтох, үс халзрах зэрэг өөрчлөлтүүд ажиглагдах
-Биеийн жин нэмэгдэх/Цусан дахь инсулин ихэссэнтэй холбоотой/
🍊Гарж болзошгүй эрсдэл
*Үргүйдэл- Овуляци саатах, жирэмсний эхний 3 сард зулбах, жирэмсний чихрийн шижин, ургийн өсөлт удаашрах зэрэг хүндрэлүүд гарна.
*Эндометрийн гиперплази, эндометрийн хавдар, хөхний хавдрын эрсдэл нэмэгдэнэ.
🍊Урьдчилан сэргийлэлт
-Биеийн жингээ хэвийн хэмжээнд барих
-Эрүүл хооллолт- жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж, нүүрс-ус, өөх тосны хэрэглээг бууруулах
-Тогтмол дасгал хөдөлгөөн
-Стресс менежмент

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Mongolian
Ulaanbaatar