МУИС Газарзүйн тэнхим

МУИС Газарзүйн тэнхим

Share

МУИС ШУС Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимийн албан ёсны пэйж хуудас

08/07/2026

📯Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан МУИС-ийн Газарзүйн тэнхимийн зөвлөх дэд профессор Г.Юмчмаа багшдаа баяр хүргэж, тэгш дүүрэн жаргалыг хүсэн ерөөе👏👏👏

30/06/2026

📯📯📯Монгол Улсад Газарзүйн чиглэлээр дээд боловсролын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн болон Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхим байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил” (The XIV International Conference on Environment and Sustainable Development of the Mongolian Plateau and Surrounding Territories – ICOMP 2026) XIV олон улсын хурал 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо МУИС дээр амжилттай зохион байгуулагдлаа🌏 https://news.num.edu.mn/?p=116121

25/06/2026

🌍 МУИС-Газарзүйн тэнхимийн "ГАЗАРЗҮЙ" хөтөлбөр

Photos from МУИС Газарзүйн тэнхим's post 17/06/2026

МУИС-ийн Газарзүйн тэнхимийн
ГАЗАРЗҮЙ
БАГШ, ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛ
АЯЛАЛ ЖУУЛЧАЛ
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ХОТ БА БҮ НУТАГ ТӨЛӨВЛӨЛТ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛ
ГАЗРЫН КАДАСТР- хөтөлбөрүүдэд элсэн суралцахыг урьж байна.
🇲🇳 МУИС-ийн 2026 оны элсэлтийн бүртгэл нээгдлээ.
⏰ Элсэлтийн бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагт хаана.
✅ Элсэлтийн шалгалтаа өгөхөөс өмнө системд бүртгэлээ хийж, элсэхээр зорьж буй хөтөлбөрүүддээ урьдчилан санал өгч, элсэх хүсэлтээ гаргасан байна.
🌐Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.num.edu.mn/bachelor/ цахим хуудаснаас авна уу.
Танд амжилт хүсье.
#Элсэлт2026
#ЭШ
#МУИС
https://www.facebook.com/share/p/197i4a4wtq/ See less

13/06/2026

📯📯📯Газарзүйн тэнхимийн докторант З.Мөнхцэцэг "Сэлэнгийн сав газрын голуудын урсцын горимд үзүүлэх цэвдгийн нөлөөг загварчлалын аргаар судалсан нь" сэдвээр докторын зэрэг амжилттай хамгааллаа 🔍
Шинэхэн Газарзүйн ухааны доктор (Ph.D) З.Мөнхцэцэг, Удирдагч багш, доктор профессор С.Эрдэнэсүх, доктор Д.Доржсүрэн болон баг хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын судалгааны их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе 👏👏👏
Эрдмийн хэт цахиваас
Хөгжлийн гал бадармуй

11/06/2026
10/06/2026

💡

Photos from МУИС Газарзүйн тэнхим's post 28/05/2026

📯📯📯Газарзүйн тэнхимийн докторант Г.Бямбаа "Монгол орны ойн хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг судалсан үр дүн" сэдвээр докторын зэрэг амжилттай хамгааллаа 🔍
Шинэхэн Газарзүйн ухааны доктор (Ph.D) Г.Бямбаа, Удирдагч багш, доктор О.Батхишиг, доктор дэд профессор Б.Нямдаваа болон баг хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын судалгааны их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе 👏👏👏
Эрдмийн хэт цахиваас
Хөгжлийн гал бадармуй

Photos from МУИС Газарзүйн тэнхим's post 22/05/2026

📯📯📯 Газарзүйн тэнхимийн Аялал Жуулчлал хөтөлбөрийн оюутнууд TOUR303 Эвент аялал жуулчлал хичээлийн хүрээнд “I love Geography - Quiz night” эвент арга хэмжээ, “Халаасанд багтах аялал” уулзалт арга хэмжээ, “Зун цагийг хамтдаа угтацгаая” соёл олон нийтийн арга хэмжээг амжилттай зохион байгуулав.
🌎“I love Geography - Quiz night” эвент арга хэмжээнд Газарзүйн тэнхимийн аялал жуулчлал, газарзүй, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, байгаль орчны зайнаас тандан судлал хөтөлбөрийн оюутнуудаас бүрэлдсэн 6 баг оролцож хот төлөвлөлтийн ангийн 2-р түвшний ангийн оюутнууд тэргүүн байрт шалгарлаа👏
☘️“Зун цагийг хамтдаа угтацгаая” соёл олон нийтийн арга хэмжээг МУИС-ын хичээлийн 1-р байрны арын цэцэрлэгт амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээнд аялал жуулчлалын хөтөлбөрийн оюутнууд оролцож бүтээлчээр хамтран гар урлал хийж фото зураг авах туршлагаа солилцон эвент зохион байгуулах туршлага олж авав✨
🌈“Халаасанд багтах аялал” уулзалт арга хэмжээнд нийгмийн сүлжээнд олон дагагчтай аяллын нөлөөлөгчид болох Б. Долгорсүрэн, Х.Санжсүрэн нар урилгаар оролцож аялал жуулчлал, газарзүй, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, байгаль орчны зайнаас тандан судлал хөтөлбөрийн оюутнуудад бие даан аялж эхэлсэн өөрсдийн түүх, аяллаас авах гайхалтай мэдрэмж, хамгийн хямдаар аялах туршлагаасаа хуваалцан ярилцаж дэлхийгээр аялах нь хүнийг хэрхэн өөрчилдөг, олон орноор аялснаар Монгол орныхоо соёл уламжлал, түүх соёлын дурсгалууд, өөрсдийн онцлог давуу талыг илүү ухаарч ойлгосон талаар сонирхолтой ярилцлагыг хийв💫

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
15000