TOEFL & GRE in Mongolia/МОНГОЛ

TOEFL & GRE in Mongolia/МОНГОЛ

Share

Шалгалтанд бүртгүүлсэнээс хойш 24 цагийн дотор шалгалт өгөх боломжтой.

Photos from TOEFL & GRE in Mongolia/МОНГОЛ's post 02/05/2026

Өгүүлбэр бүр хоёр үндсэн хэсгээс тогтдог:

Өгүүлэгдэхүүн — өгүүлбэрт хэн буюу юуны тухай ярьж байгааг заана. "Хэн?", "Юу?" гэсэн асуултад хариулдаг. Ихэвчлэн нэр үг, төлөөний үг байдаг.

Өгүүлэхүүн — өгүүлэгдэхүүний үйлдэл, байдал, шинжийг илэрхийлнэ. "Юу хийв?", "Ямар байна?" гэсэн асуултад хариулдаг. Ихэвчлэн үйл үг байдаг.

Жишээ: "Нохой хурдан гүйв." — "Нохой" нь өгүүлэгдэхүүн, "гүйв" нь өгүүлэхүүн.

In English:

Every sentence has two main parts:

The subject is who or what the sentence is about. It answers "Who?" or "What?" — usually a noun or pronoun.

The predicate tells us what the subject does, is, or experiences. It answers "What does the subject do?" — it always contains a verb.

Example: "The dog ran fast." — "The dog" is the subject, "ran fast" is the predicate.

Монгол болон англи хэл хоёулаа энэ хоёр гишүүнтэй боловч хэдэн ялгаатай зүйл байдаг:

Монгол хэлэнд өгүүлэгдэхүүн заримдаа илэрхий байхгүй байж болдог — жишээлбэл "Явлаа" гэхэд өгүүлэгдэхүүн "би" гэдэг нь нуугдмал байна. Англи хэлэнд өгүүлэгдэхүүн заавал байх ёстой ("I left" гэж заавал хэлнэ).

Мөн монгол хэлэнд өгүүлэхүүн өгүүлбэрийн эцэст байдаг бол, англи хэлэнд өгүүлэгдэхүүний дараа шууд ирдэг.

Англи хэлний өргөн хэрэглээний үйл үгс орчуулгын хамт.

23/04/2026

TOEFL at Uvurkhangai

Photos from TOEFL & GRE in Mongolia/МОНГОЛ's post 19/02/2026

TOEFL iBT шалгалтын бичгийн даалгаварт захиа бичих тухай орж ирдэг болсон.
Та бүхний мэдлэг туршлагад далайд тусал нэмэр.

16/02/2026

Та яагаад TOEFL iBT өгөх ёстой вэ?

Дэлхий дээр нийт 13,000 их дээд сургуулиуд TOEFL шалгалтыг хүлээн зөвшөөрдөг

200 гаран улс оронд TOEFL шалгалтыг зохион байгууллагддаг

Жилд 40,000,000 хүн TOEFL шалгалтыг өгдбг !

03/02/2026

Яаж бэлдэх хэрэгтэй вэ?

- Олон материалтай зууралдах шаардлагагүй. Эхлээд Official Guide, Manhattan материалыг дуусгаарай.

- Олон жилээр, хэт олон сараар бэлдэнэ гэхээсээ чанартай 2-3 сар бэлдээд өгөх хэрэгтэй. Гол нь өдөр бүр тогтмол хийх.

- Суурь чинь муу бол эхлээд сууриа сайжруулаад тэгээд гол бэлтгэлдээ ороорой.

- 1 удаа биш 2 удаа өгнө гэж төлөвлөх нь зүгээр байдаг.

Яагаад GRE өгөх ёстой вэ?

Энгийнээр бол Дэлхийн томоохон их сургуульд тэнцэх, цаашлаад тэтгэлэг авах үүд хаалгыг нээж өгнө. Жишээ нь quant дээр 170/170 авсан тулдаа NYU-ээс 100% тэтгэлэг авч чадсан.

Мөн Их сургуулиудын хувьд чамайг хичээлээ дажгүй, хангалттай ойлгоно гэдгийг л баталж буй юм. Ялангуяа бакалавраа Монголд хийсэн бол их хэрэгтэй.

Одоо зарим сургуулиуд шаардлагагүй (optional) гэж байгаа ч үнэндээ их л нэмэр болно доо.

Амжилт.

17/01/2026

https://eagle.mn/r/131423 - с хуулав

Шалгалтын өмнөх сэтгэл түгшилт, айдас,сандрал зэрэг нь хүүхэд бүрд харилцан адилгүй өөр өөр түвшинд илэрдэг. Иймд шалгалтын өмнөх сэтгэл зүйгээ бэлдэх нь амжилттай үр дүн гаргахад чухал нөлөөтэй. Түүнчлэн шалгалтын өмнөх сэтгэл зүйг зөв бэлдэх нь зөвхөн сайн дүн гаргахад тусалдаг төдийгүй хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ирээдүйн шалгалт, сорилтуудыг илүү тайван хүлээж авах дадал суулгадаг. Иймд доорх зөвлөмжүүдийг шалгалтад бэлдэх үедээ хэрэгжүүлээрэй.

1. Цагийн хуваарь гаргах

Өөртөө цагийн хуваарь гаргаж, хичээллэх болон амрах цагаа тодорхой байлгах хэрэгтэй. Тодорхой төлөвлөгөөтэй байснаар хэт их стрессээс сэргийлэх боломжтой.

Сүүлийн мөчид бөөнөөр нь бэлдэхээс зайлсхийж, өдөр бүр бага багаар давтах нь илүү үр дүнтэй.

2. Тайван орчин бүрдүүлэх

Хичээллэх орчин тань тухтай, цэвэрхэн, анхаарал сарниулах зүйлгүй байх хэрэгтэй.

Хэт ядарсан, унтаагүй үед сурах чадвар буурдаг тул сайтар амарч байх нь чухал.

3. Бясалгал, амьсгалын дасгал хийх

Бясалгал болон гүнзгий амьсгал авах дасгал нь стресс тайлах, төвлөрөл нэмэгдүүлэхэд тустай.
Шалгалтын өмнө эсвэл бэлтгэл үеэр 5-10 минутыг амьсгалын дасгалд зарцуулаарай.
4. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх

Өөрийгөө дэмжиж, амжилт гаргаж чадна гэдэгтээ итгээрэй. Сөрөг бодлууд гарч ирсэн ч тэдгээрийг хүлээн зөвшөөрч, эерэг тал руу нь өөрчлөхийг хичээгээрэй.
5. Шалгалтын дараахыг төсөөлөх

Шалгалтын амжилттай дууссаны дараах тайван, амарсан байдлаа төсөөлөх нь шалгалтын өмнөх айдас, түгшүүрийг багасгах болно.
6. Хэт их ачаалал өгөхөөс зайлсхий

Хэт их ачаалал авах нь сөрөг үр дүн авчирдаг тул өөрийгөө ядрахаас өмнө завсарлага авч, оюун санаагаа сэргээж байгаарай.
7. Эрүүл хооллолт

Тархины үйл ажиллагааг дэмжих эрүүл хоол идэх нь сэтгэл зүйд эерэг нөлөөтэй. Витамин, уураг, нүүрс ус зэрэг тэжээллэг хүнс идэж, чихэрлэг, тослог хүнснээс зайлсхийхийг хичээгээрэй.
8. Нойроо хангалттай авах

Шалгалтын өмнөх шөнө хангалттай сайн унтах нь таны ой тогтоолт, төвлөрөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Хэтэрхий орой хүртэл хичээллэх нь эсрэгээрээ сөрөг нөлөөтэй байж болно.
9. Өөрийгөө шагнах

Хийсэн ажлуудынхаа амжилтыг тэмдэглэж, өөртөө жижиг шагнал өгч байх нь мотивацыг нэмэгдүүлнэ.
Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлснээр та шалгалтад илүү бэлтгэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой оролцох боломжтой болох юм.

13/01/2026

Тэтгэлэг

12/01/2026

2026 оны 1 сарын 21 нээс өөрчлөгдсөн хэлбэр

07/01/2026

Toefl ITP / болон англи хэлний дүрмийн сургалт тогтмол элсэлт авч байна

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, UBH Center, 15 давхар, 1513 тоот, 11000 Ulaanbaatar
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00