Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар төрөлжсөн Ахлах сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар төрөлжсөн Ахлах сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар төрөлжсөн Ахлах сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар төрөлжсөн Ахлах сургууль, Educational consultant, WX3J+RMP, БЗД/36 хороо, Улаанбаатар, Ulaanbaatar.

"157", "157-р сургууль" , "157 дугаар сургууль" , " school", "157school" , "157 surguuli" ,"157surguuli", "Ахлах сургууль", "ahlahsurguuli", "Математик-Байгалийн ухааны Ахлах сургууль"

08/07/2026
Урам өгсөн сайхан айлчлал байлаа🥰
05/07/2026

Урам өгсөн сайхан айлчлал байлаа🥰

🎉 БАХАРХАЛ, ТАЛАРХАЛ 🎉🤩Эрдэм мэдлэгийн оргил өөд тэмүүлж, Элсэлтийн Ерөнхий Шалгалт -д онцгой амжилт үзүүлсэн нийт сураг...
29/06/2026

🎉 БАХАРХАЛ, ТАЛАРХАЛ 🎉
🤩Эрдэм мэдлэгийн оргил өөд тэмүүлж, Элсэлтийн Ерөнхий Шалгалт -д онцгой амжилт үзүүлсэн нийт сурагчдадаа болон тэднийг чиглүүлж, зүтгэсэн эрхэм багш нартаа халуун баяр хүргэе!
🤓🥳Багш, шавь хоёрын маань нөр их хөдөлмөрийн үр шим ийнхүү тодорлоо. Ирээдүйн их үйлсэд нь өндөр амжилт хүсье! 🚀
😇Ирээдүйн мэргэжлээ зөв сонгож, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчин болоорой!
🌟 Манай сургуулийн бахархалт сурагчид:

☀️ ЗУНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! ​Хүүхдийнхээ зуны амралтыг бүтээлч, үр дүнтэй өнгөрүүлээрэй​📅 Хичээллэх хуваарь:​I ээ...
17/06/2026

☀️ ЗУНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!

​Хүүхдийнхээ зуны амралтыг бүтээлч, үр дүнтэй өнгөрүүлээрэй

​📅 Хичээллэх хуваарь:
​I ээлж: 7-р сарын 1-нийг хүртэл хичээллээд түр амарна.
​II ээлж: 8-р сарын 1-нээс дахин эрч хүчтэйгээр хичээллэж эхэлнэ.

​🎁 ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ!
Зөвхөн ​157-р сургуулийн нийт сурагчдад 40%-ийн ХӨНГӨЛӨЛТ-ийг бэлэглэж байна! 🎉

​📍 Хаяг, байршил:
​Баянмонгол хорооллын урд, Олимп хотхоны зүүн талд, Сүмбэр ордын урд байрлах:
​Санто Лайф 2 (713-р байр, 2-р орц, 2 давхар, 207 тоот)

​📞 Холбоо барих утас:
​📲 9457-1689
​(Суудал хязгаартай тул та яараарай!)

17/06/2026

📚 ЭРДМИЙН ЭРГЭХ ХОЛБОО: БАГШДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛьЕ ✨

Манай сургуулиас ажлынхаа гарааг эхлүүлж байсан Түүх, Нийгмийн ухааны багш Өсөхбаяр А. (өдгөө ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан) төрөлх сургуульдаа, өөрийн бие сэтгэл, үнэт цагаа зориулсан оюуны мэдлэгийн дээж болсон гурван номоо сургуулийнхаа номын санч Сайнбаярт хүлээлгэн өгч, шавь нарынхаа оюуны мэлмийд үнэтэй хөрөнгө оруулалт хийлээ.

Анхны хамт олон, уншигч шавь нараа дээдлэн, номын цагаан буян дэлгэрүүлсэн А.Өсөхбаяр багшдаа сургуулийн захиргаа, нийт хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлж, эрдэм шинжилгээний их ажилд нь өндөр амжилт хүсье!

🕊️ Уншигчдын маань номын цагаан буян үргэлж дэлгэрэх болтугай.

#СургалтынМенежерийнӨдрийнТэмдэглэл #НомынХандив #БагшийнБахархал #СургуулийнАлбанЁсны #ЭрдмийнУурхай

16/06/2026

💌 СУРГУУЛИЙН ЗАХИРГААНД ИРСЭН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ
​Манай сургуулийн 12в ангийн сурагч А.Ундрахжаргалаас сургуулийн захиргаа, удирдлагууд болон нийт багш нарт аа хаягласан маш дулаахан талархлын захидал ирлээ.
​"...Бид энэ сургуулиас гараад өөр өөрийн замаар явах ч, энд олж авсан хүмүүжил, та бүхний сургааль миний амьдралын томоохон хэсэг байна гэдэгт итгэдэг..." хэмээн бичсэн охиныхоо үгсээс сурагчдын маань хэрхэн ухаажин өсөж байгааг хараад үнэхээр их бахархлаа.
​Багш хүний хөдөлмөр, хичээл зүтгэл бүхэн сурагчдын маань зүрх сэтгэлд гэрэл болон асдаг гэдгийг дахин мэдрүүлсэн шавьдаа баярлалаа.
​Энэхүү гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээлцэж, хүүхэд бүрийн төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг манай сургуулийн шилдэг удирдлагууд, чадварлаг багш нартаа гүн талархал илэрхийлье! Та бүхнээрээ үргэлж бахархдаг шүү. ✨
​Манай сургуулийн бахархал болсон багш нар:
👉 Chuluunbaatar Oyuntuya Dorjderem Dawaa Очир М. Battsengel Bayasgalan Uugantsagaan Ishighvv Н. Номун П. Сайнбаяр Ө. Болормаа Б. Өлзийхишиг Tugs Oyuntugs Баярбат Лхагвасүрэн Gansukh Oyun-Erdene Ц. Сарантуяа Hair Amjilt Elbegbayar Ganzorig Отгон-Өлзий Нямсүрэн Ariunjargal Anjl Temuujin Wis Chimednym Tungalag Erka Tsengel Ganchimeg Bold Narangerel Rentsen Sarantuya Gunjzam
​ #СургалтынМенежерийнӨдрийнТэмдэглэл #ТалархлынЗахидал #157Сургууль #МинийОролцооБиднийАмжилт

14/06/2026

📖 Сургалтын менежерийн өдрийн тэмдэглэл: Огторгуйн аялал 🚀

Сургалтын менежерийн өдрийн тэмдэглэл цувралаараа математикийн багш Ч.Болорчулуун хичээлээ амьд, сонирхолтой болгодог нэгэн гайхалтай ✨аргыг танилцуулах гэж байна.

10-р ангийн сурагчид маань "Огторгуйн геометр"-ийн бодлогын өгүүлбэр бүрийг өөрсдийн гараар биет болгон бүтээж, бодлогоо амьдаар бодож сурлаа. Тэгээд ч зогсохгүй сургууль даяар томоохон үзэсгэлэн гаргаж, үеийнхэндээ үлгэр жишээ боллоо. 🏆

Үзэсгэлэнг сургуулийн удирдлагууд болон 11, 12-р ангийн ахлах ангийнхан ирж сонирхон, бодит үнэлгээ өгч шилдгүүдээ шалгаруулсан юм. Хүүхдүүд маань "Онолыг практиктай хослуулж, биетээр хийж бодвол хамаагүй үр дүнтэй юм байна" гэсэн дүгнэлтэд өөрсдөө хүрсэн нь хамгийн том амжилт байлаа. 💡

Хүүхдийг цээжлүүлж биш, бүтээлгэж сургадаг манай сургуулийн бүтээлч амьдралаас хуваалцсан рийлийг дуустал нь үзээрэй! 👇

🏆 "ОГТОРГУЙН БИЕТ БҮТЭЭЖ БОДЛОГО БОДОХ УРАЛДААН"-Ы ҮР ДҮН 🥇 1-р байр10в Номинжин⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐ (18 од)
🥇 1-р байр10а Сэтгэлтүвшин⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐ (18 од)
🥈 2-р байр10в Марта, Мишээл⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐ (17 од)
🥉 3-р байр10в Маралаа⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐ (16 од)✨
4-р байр10г Анужин⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐ (11 од)✨
5-р байр10г ДөлгөөнУран бүтээлч шийдэл✨
6-р байр10в Төгөлдөр, Ундрал, Энхдөлгөөн, Цэнддорж Багийн идэвхтэй оролцоогоор амжилт гаргалаа....
👏 Бүтээлчээр сэтгэж, уралдаандаа амжилттай оролцсон 10-р ангийн нийт сурагчиддаа болон чиглүүлсэн Ч.Болорчулуун багшдаа баяр хүргэе!

05/06/2026

Хичээл амарлаа... Гэхдээ амралтаар охидынхоо хүмүүжилд ямар чадварыг суулгах вэ гэдгээ та бодож амжсан уу? 🌸

Өнөөгийн дижитал болон хиймэл оюуны эринд охидоо зөвхөн "сайн охин" болгож өсгөх нь хангалтгүй болжээ. Тэд ирээдүйд өөрийнхөө амьдралыг өөрөө удирдаж, бусдад ашиглуулахгүй, хүчтэй хүн болж төлөвших хэрэгтэй.

Энэхүү богино бичлэгт охидын заавал эзэмших 7 суурь чадварыг товчхон нэрлэлээ:
1️⃣ Өөртөө итгэлтэй байх
2️⃣ Сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байх
3️⃣ Өөрийгөө хамгаалж чаддаг байх
4️⃣ Бусдад ашиглуулахгүй байх
5️⃣ Санхүүгийн хувьд бие даасан байх
6️⃣ Амьдралаа өөрөө удирдаж чаддаг байх
7️⃣ Хиймэл оюун ба дижитал эринд амьдрах

Эдгээр чадвар бүрийг амьдрал дээр бодитоор хэрхэн суулгах 21 ухааны тухай дэлгэрэнгүй тайлбар, амьдрал дээрх бодит жишээнүүдийг би дараа дараагийнхаа дугааруудаар цуврал болгон хүргэх болно.

Хэрэв танд энэ сэдэв таалагдаж, хэрэгтэй санагдсан бол хуудсыг маань дагаж, бусад эцэг эхчүүддээ заавал хуваалцаарай. Дараагийн цуврал дугаараар уулзъя! 👇✨

#СургалтынМенежерийнТэмдэглэл #ОхидынХүмүүжил #ИрээдүйнЭмэгтэйчүүд #БиеДаасанБайдал #ЭцэгЭхчүүдэдЗөвлөгөө #ДижиталЭрин #ХиймэлОюунУхаан #ХүүхдийнХүмүүжил

Address

WX3J+RMP, БЗД/36 хороо, Улаанбаатар
Ulaanbaatar
13271

Opening Hours

Monday 08:00 - 16:00
Tuesday 08:00 - 16:00
Wednesday 08:00 - 16:00
Thursday 08:00 - 16:00
Friday 08:00 - 16:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар төрөлжсөн Ахлах сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share