08/08/2026
Diamond Gap Academy гэж юу вэ?
Өнөөгийн нийгэмд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их сургуульд бакалаврын зэрэг эзэмшин сурах гэж буй хүүхдүүдийн дунд нийтлэг ажиглагддаг алдаа бол мэргэжил сонголтоо буруу хийх явдал юм. Их сургууль төгсөгчдийн 70 – 85 хувь өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаггүй буюу анхны мэргэжлийн диплом нь тэдний гэрийн шүүгээнд тоосондоо дарагдаад хэвтэж байдаг нь тун харамсалтай. Ужиг болсон хэвшсэн ойлголт буюу ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд их сургуульд суралцах ёстой гэсэн буруу дадлыг одоогоос засах нь цаг хугацаа болон санхүүг асар өндрөөр хэмнэх юм. Өсвөр насны хүүхдүүд юунд дуртайгаа , юу хүсэж буйгаа мэдэхгүй аль эсвэл зөвлөлдөх хүн байхгүйн улмаас судалгаа , мэдээлэлгүйгээр мэргэжил сонгох нь тэдний амьдралын залуу насны эрч хүчтэй 4 өөс 6 жилээ хулгайд алдчихаж буй хэрэг.
Сурсан болоод хаядаг болон ээж аавын хүслийг биелүүлж сурсан болж харагдах нь одоо ямар ч ашиг тусгүй яг хэнд сайхан харагдаж дүр эсгэж байгаагаа маш сайн бодох хэрэгтэй. Мэргэжил сонголт , сургууль сонголт бол тоглоом биш үнэхээрийн ач холбогдол өгөх ёстой чухал зүйл. Харамсалтай нь тоомжиргүй хандсаны улмаас хүүхдүүд үргэлжлүүлж сурах хүсэл тэмүүлэлгүй болж насаараа биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг. Дахиад сурах оролдлого хийх гэсэн ч монголын дундаж аав , ээжүүдийн санхүүгийн боломж хүрдэггүй. Насан туршийн мэдлэг гэж бид хэлдэг насаараа хоолоо олж идэх мөнгөө олох ажил мэргэжлийнхээ сонголтыг бид хариуцлагатайгаар хийх хэрэгтэй. Японы нэгэн эрдэмтэн ийнхүү хэлжээ: Хүн амьдралдаа 2 зүйлийг маш сайн сонгох хэрэгтэй бөгөөд эхнийх нь мэргэжил дараагийнх нь гэр бүл болох хүнээ гэж хэлжээ. Манай сургуулийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулиа төгссөн хүүхдүүд үүнээс гадна төгсөөд 1-3 жил өнжсөн хүүхдүүдийг хамруулж. Мэргэжил чиглүүлэх үндсэн хөтөлбөртэй сургуулиа байгуулсан
юм. Хамгийн сайн мэргэжлийн багш нараар хүүхдүүдтэй тулж ажиллаж тухайн
хүүхдийн хүсэл тэмүүлэл , мөрөөдлийг сонсож тохирох мэргэжлийг өөрт нь олж
өгөхөөс гадна дэлхий даяараа хамгийн өндөр эрэлттэй байгаа зайлшгүй эзэмших ёстой
чадваруудад суралцуулах юм.
Сургуулийн
хичээлийн хөтөлбөрүүдэд:
1. Санхүү
, Хөрөнгийн зах зээл
2. Технологи инженерчлэл , IT
3. Хувь хүний хөгжил
4. Маркетинг , Менежмент
5. IELTS , TOEFL
Хүүхдүүдийн хүсэл сонирхлоос хамааран 3 бүлэгт хуваана.
1. Гадаадын сургууль суралцах хүүхдүүд / Гадаадын их дээд сургуулиуд руу зуучилж өгөхөд
тус болох бөгөөд шаардлагатай бүх зүйлсээр хангаж зөвлөж ажиллана /
2. Дотоодын сургуульд суралцах хүүхдүүд / ЭЕШ ийн оноо хангалттай тохиолдолд сонгосон хичээлээр нэмэлт давтлага авах боломж /
3. Гарааны бизнес эрхлэх хүүхдүүд / Өөрийн сонгосон салбарт эхлүүлэх гэж буй гарааны бизнест тохирсон менежментийн , маркетингийн болон санхүүгийн системүүдийг мэргэжлийн багт хамт олон зөвлөх болно /
Хичээллэх хугацаа: 2026 оны 9 р сарын 1 – 2027 оны 5 р сарын 1
Хичээлийн цаг: 7 хоног бүрийн ажлын өдрийн 18:00 – 21:00 цагийн хооронд /энэ нь тухайн хүүхдийг цагийн ажил хийх боломжтой болгож буй хэрэг юм/
Хаяг: Hard rock ийн ард талд English school of Ulaanbaatar