20/01/2026
Хувь хүний, багийн, удирдагчийн гэсэн гурван түвшинд ажлын ачааллыг оновчтой удирдах аргууд:
Хувь хүнд зориулсан аргачлалууд: Өөрийгөө удирдах
Eisenhower Matrix
• Ажлын ач холбогдлыг ялгах маш энгийн, хүчтэй арга.
• Хувь хүний анхаарал сарних, яаралтай гэх нэрийн дор чухал бус зүйлд автдаг зан төлөвийг засахад үр дүнтэй.
3–3–3 Method
• Өдрийн бүтээмжийг баланстай, зорилготой байлгах арга.
• Гүн төвлөрөл, чухал ажил, завсарлага гэсэн гурван тэнцвэртэй чиглэлээр төлөвлөх нь сэтгэлзүйн ачааллыг бууруулж, тогтвортой гүйцэтгэл бий болгодог.
Timeboxing
• Цагийн менежментийн хамгийн үр дүнтэй арга.
• Хувь хүний анхаарал төвлөрөл, task switching‑ийг багасгах, ажлын хэмнэл тогтоох чухал аргачлал.
Багт зориулсан аргачлалууд: Хамтын ажиллагааны оновчлол
ABCDE Method
• Ажлын үр дагаварт суурилсан эрэмбэлэлт.
• Багийн гишүүдийн өөрсдийн ажлын ач холбогдлыг ойлгох, хариуцлагын түвшинг тодорхойлох боломжийг олгодог.
MoSCoW Method
• Төслийн менежмент, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэгт өргөн хэрэглэгддэг.
• Багийн хүлээлт, хүрэх үр дүнг нэгтгэх, хэрэгцээг ялгах аргачлал.
Kanban Board
• Визуал хяналт, ажлын урсгалын ил тод байдал бий болгодог.
• Agile, Lean аргачлалд суурилсан тул үйл явцын тасралтгүй сайжруулалт хийхэд тохиромжтой.
Удирдагчдад зориулсан аргачлалууд: Стратеги ба нөлөөлөл
Warren Buffett 25/5 Rule
• Төвлөрөл, зорилгоо хэтрүүлэхээс сэргийлэх арга.
• Удирдагчийн “юу хийхгүй байх” зоригтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг.
Pareto Principle (80/20)
• Нөлөөллийн төвийг олох арга.
• Удирдлагын хязгаарлагдмал нөөцөөр хамгийн их үр дүн гаргах стратегийн суурь.
Theory of Constraints
• Системийн саад тотгор, гацалтыг илрүүлж шийдэх арга.
• Үйл ажиллагааны бүтээмж, хурдад нөлөөлөх гол хүчин зүйлсийг оновчтой удирдах боломж.