07/05/2026
📢 Гадаад улсад суралцахаар төлөвлөж байна уу?
Тийм бол 📆5 сарын 13,14-ний өдрүүдэд 📍Corporate Hotel & Convention Center-т зохион байгуулагдах 🇰🇿 “Study in Kazakhstan” боловсролын үзэсгэлэнг зориорой.
Тус үзэсгэлэн нь 🇰🇿 Бүгд Найрамдах Казакстан Улс болон 🇲🇳 Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Казакстан улсад дээд боловсрол эзэмших боломжийг 👩🎓Монголын залууст танилцуулах зорилготой.
Тус үзэсгэлэнгийн үеэр ✨Мэдээлэл технологи, ✨Хиймэл оюун ухаан, ✨ Анагаах ухаан, ✨ Боловсрол,✨ Бизнес, ✨ Олон улсын харилцаа зэрэг мэргэжлийн чиглэлүүдэд бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрүүд; хос диплом болон хамтарсан сургалтын боломж, олон улсын оюутан солилцоо, төрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр 👩🏫 Казахстан улсын тэргүүлэх их, дээд сургуулийн төлөөллөөс ✅Ганцаарчилсан зөвлөгөө авах,✅ Казахстан улсад суралцахын давуу тал, ✅төгсөөд ажиллах карьерын боломжуудтай танилцахаас гадна ✅их сургуулиудын кампус, лаборатори, судалгааны төвүүд, инновацын төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Казакстан улс нь 🌐 Төв Азид боловсролын чанараараа тэргүүлэх улсын нэгт тооцогддог ба 🥇олон улсын магадлан итгэмжлэлтэй хөтөлбөрүүд, орчин үеийн боловсролын системийг хөгжүүлэн, 🦾 шинжлэх ухаан, судалгааны салбарт онцгой анхаарч, дижитал технологийг идэвхтэй нэвтрүүлснээр дэлхийн түвшний чанартай 👩🎓боловсрол эзэмших сонирхолтой залуусын хувьд сонирхол татахуйц шинэ үүд хаалга болж байна.
✨ “Study in Kazakhstan” үзэсгэлэн нь Монголын ирээдүйн оюутнууд болон боловсролынбайгууллагуудад Казакстаны орчин үеийн дээд боловсролын тогтолцоо, олон улсынтүвшний сургалтын орчин, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг танилцуулах томоохонплатформ болох тул та энэ боломжийг битгий алдаарай.