Education devolopment

Education devolopment Санхүүгийн мэдлэг мэдээллийг богино үгээр түгээж, Санхүүгийн боловсрол олгохыг зорьж байна.

26/01/2026

Өнгөрсөн онд алтны дээд үнэ 9 удаа шинэчлэгдсэн. Он гарснаас хойш дахин 17.7% өсөж өчигдрийн 16 цагийн байдлаар унц нь $5,130-т хүрэв. Харин бид энэ боломжийг ашиглаж чадаж байна уу?

26/01/2026

🤑 ₮50 тэрбумын санхүүжилт
INV: Инвескор ББСБ ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгосон “Инвескор Өсөлт” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр эхэлж, эхэлсэн өдрөө 100%-ийн гүйцэтгэлтэй хаагдаж ₮50 тэрбумын санхүүжилтийг 1 удаагийн транчаар татан төвлөрүүллээ. Уг ХБҮЦ нь 18 сарын хугацаатай бөгөөд жилийн хүү 18.5% аж. Энэ хүү нь арилжааны банкнуудын шинээр татаж буй төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүтэй харьцуулахад татварын дараах өгөөж нь 4.5 нэгжээр өндөр байна.

26/01/2026

BY Lemon:

Өглөөний мэнд ээ! ДЦС-IV 1 зуухаа дэлбэрэхээс нь өмнө засахын тулд түр зогсоох аж. 1 зуух зогсоход 20 мянга орчим айлын хэрэглээ тасардаг. Дахиад л цахилгааны хязгаарлалт үргэлжлэх бололтой. Цахилгаан шат бус аваарын шат ашиглахыг зөвлөж байна. 😪

15/01/2026
15/01/2026
15/01/2026
15/01/2026
15/01/2026
Маш сайхан хадгалагджээ.
14/01/2026

Маш сайхан хадгалагджээ.

14/01/2026

Дотоодын өндөгний нийлүүлэлтийг даацтай нэмэгдүүлэх “Түмэн Шувуут 3” шувууны фермийн төсөл энэ оны наймдугаар сард бүрэн ашиглалтад орохыг Түмэн Шувуут ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд мэдээлэв.

Гэхдээ өндөгний нийлүүлэлт эрэлтээ давахтай зэрэгцэн ЕЭЗХ-той байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр зах зээлд өрсөлдөөн ширүүсэх хүлээлттэй байгаа аж.

Улсын хэмжээнд нэг жилийн өндөгний хэрэглээ 500-550 сая ширхэг байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дотоодод өндөгний үйлдвэрлэл эрхэлдэг 24 орчим компани үйл ажиллагаа явуулж буй.

Үүн дээр импортын компаниудын нийлүүлэлтийг нэмж тооцвол ирэх оноос өндөгний нийлүүлэлт 600 гаруй сая хүрч, дотоодын хэрэглээг хангалттай давах хэмжээнд хүрэхийг Ж.Болд онцолж байлаа.

Түмэн Шувуут компани 2025 онд 176 сая ширхэг өндөг бэлтгэсэн нь 2024 онд 143.8 сая ширхэг өндөг бэлтгэсэнтэй харьцуулахад 22.4 хувиар өссөн дүн болжээ.

Address

Ulaanbaatar

Telephone

+97689111701

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Education devolopment posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category