21/11/2025
Шинжлэх ухаан, Сансар огторгуйн гайхамшгуудтай танилцсан 1 ээлжийн сургалт өндөрлөв. Бүтээлч чадвараа улам илүү хөгжүүлэхийг хүсье.
“Танин мэдэхүй гайхахаас эхэлнэ" Аристотель
Сургалт, судалгаа хөгжүүлэлтийн төв.
Бид сургалтын цогц систем хөгжүүлдэг.
- Сургалтын хөтөлбөр
- Сургалтын хэрэглэгдэхүүн
- Сургалтын багшийг бэлтгэх
21/11/2025
Шинжлэх ухаан, Сансар огторгуйн гайхамшгуудтай танилцсан 1 ээлжийн сургалт өндөрлөв. Бүтээлч чадвараа улам илүү хөгжүүлэхийг хүсье.
16/11/2025
Хүүхдийг сурган хүмүүжүүлж байна гэсэн нэрийн дор тэдний аз жаргал, хүүхэд насных нь оршихуйд нь халдах эрх хэнд ч үгүй. Хүүхдүүд суралцаж байхдаа инээж, аз жаргалын мэдрэмжийг авч байх учиртай.
#Боловсрол #шинжлэхухаан
Пуужингаа хөөргөөд ямар их баярлаж байгааг нь хар даа🚀
10/11/2025
Хүн аливаа зүйлийг хийж, бүтээж чадаад тодорхой үр дүнг нь харж мэдрэх үедээ л жинхнээсээ урам зориг нь бадардаг. Бидний зорилго бол хоосон магтаалгүйгээр, гажуудсан төсөөлөл, буруу ташаа ойлголт төрүүлэхгүйгээр хүүхдийг урмаар тэтгэж, хийж бүтээхэд суралцуулах явдал юм.
ӨСВӨРИЙН САНСРЫН ИНЖЕНЕР сургалт зарлавал хамрагдах хүүхдүүд байна уу?
Суралцахгүйгээр тэргүүлэх боломжгүй
16/09/2025
13/08/2025
Сансар огторгуйн гайхамшгууд, Одон орон судлал, Сансрын технологийн анхан шатны сургалт🚀
Насны ангилал: 7-12нас
Анги дүүргэлт 10 хүүхэд
Сургалтын агуулга:
1. Хүн төрөлхтөний сансар огторгуйг судлахаар зориулан бүтээсэн технологиуд хэрхэн ажилладагийг судална.
🚀Пуужин
🛰️Хиймэл дагуул
🤖Судлаач Ровер
🔭Телескоп зэрэг төхөөрөмжүүдийн хялбаршуулсан загваруудыг зохион бүтээнэ.
2. Одон орон судлал буюу Астрономын талаар судална.
🌍Дэлхийн бүтэц, онцлог
✨Одод, одны орд
🪐Гаригууд
☀️Нарны аймаг зэрэг судлагдахуунуудтай холбогдох туршилт, бүтээлүүд хийнэ.
Сурах зүйлс:
👉Одон орны суурь ойлголт
👉Инженерчлэлийн суурь ойлголт
👉Шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг амьдралын практиктай холбон тайлбарлах чадвар
👉Багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах эв дүй
👉Төлөвлөх, тооцоолох, хийж гүйцэтгэх, алдаанаасаа суралцах, хийснээ сайжруулах зэрэг практик ур адваруудыг эзэмшинэ.
🎯 Хичээл бүрт 1 бүтээл, туршилт гүйцэтгэнэ.
💵Төлбөр: 300.000 төгрөг (төлбөрт сургалтын хэрэглэгдэхүүний зардал багтсан)
📅Хичээллэх хуваарь:
Эхлэх өдөр 8 сарын 18-с эхлэн даваа, лхагва, баасан гаригт
10:00-13:00 хооронд хичээллэнэ.
1 орохдоо 2 хичээл, Нийт 6 удаа ирэхдээ 12 хичээлд хамрагдана.
🔗Бүртгүүлэх: https://forms.gle/fyjYVMoQsTFt4dqQ6
Байршил: Мэдээлэл, технологийн үндэсний парк /МУИС 2-ын урд талд, Өргөө-2 кино театртай байшин/ 114 тоот
☎️8990-2773
29/07/2025
🔧 ИНЖЕНЕРИЙН ФИЗИК – бүтээлч сургалт! 🔬
📣 Хүүхдийнхээ сониуч занг дэмжиж, шинжлэх ухааныг дуртай хичээл нь болгомоор байна уу?
Тийм бол энэхүү хөтөлбөр нь таны хүүхдэд онолын мэдлэгээс гадна биет бүтээл хийж сурах, туршиж үзэх, шинжлэх ухааныг бодитоор ойлгох, инженерчлэлийн үндсэн суурь мэдлэгтэй болох боломжийг олгоно.
🧠 Сургалтын агуулга:
🔹 Механик
– Энергийн шилжилт
– Даралт ба хүч
– Хөдөлгөөний хуулиуд
– Тэнцвэрийн ойлголт
⚡ Электроник
– Цахилгаан хэлхээний суурь ойлголтууд (хүчдэл, гүйдэл)
– Омын хууль
– Оролт/гаралтын электрон элементүүд
🧪 Сургалтын онцлог
Туршилт + Онол + Практик хосолсон төсөлд суурилсан хичээл
➡️ Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, асуулт асуух чадвар, техник сэтгэлгээ-г хөгжүүлнэ
➡️ Өөрийн гараар бүтээлээ зохион бүтээх, туршилт хийх боломж, Хичээл бүрт 1 бүтээл, туршилт хийнэ.
👧👦 Насны ангилал: 9–12 насны хүүхдүүд
📍 Байршил: IT Park, 114 тоот
📆 Эхлэх өдөр: 8 сарын 4
⏰ Хугацаа: 14 хоног /эрчимжүүлсэн хөтөлбөр/, Даваа, Мягмар, Лхагва гаригуудад 10:00-13:00 цагт хичээллэнэ.
💰 Төлбөр: 300,000₮ /Сургалтын хэрэглэгдэхүүний зардал багтсан/
🔗Бүртгүүлэх: https://forms.gle/3UC2x6V1gwKjhtDs7
⚠️ Суудлын тоо хязгаартай тул бүртгэлээ амжуулаарай!
📞89902773
28/07/2025
Space Academy-н Танин мэдэхүйн аялал. Очиж үзээгүй өртөө/сууж үзээгүй сургалт/ байна уу?