Буянхишиг багшийн Химийн сургалт

Буянхишиг багшийн Химийн сургалт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Буянхишиг багшийн Химийн сургалт, Education Website, Ulaanbaatar.
(1)

Химийн хичээлийг анхан шатнаас нь эхлүүлэн судлах эрчимжүүлсэн сургалт.
Багш нь Японд амьдардаг тул, танхимын сургалт байхгүй. Товлосон цагтаа онлайнаар ордог. Видео хичээл нь хадгалагдаж үлдэнэ.

Манай сургалт сүүлийн хэдэн жил тасралтгүй хичээллэж, энэ хугацаанд манай сургалтыг сонирхсоор байгаа эцэг эхчүүд байдаг...
21/09/2026

Манай сургалт сүүлийн хэдэн жил тасралтгүй хичээллэж, энэ хугацаанд манай сургалтыг сонирхсоор байгаа эцэг эхчүүд байдаг билээ. Анх хүүхдүүд нь бага ангид байсан бол, одоо дунд ангид орж Химийн хичээл үзэж эхэлжээ.
Тэд маш сайн судалж, энэ багшийн сургалтад өгвөл сайн сургах байхаа гэж “ИТГЭЖ” хүүхдээ явуулдаг. Та бүхнийхээ “Итгэлийг алдахгүй” гэж хичээдэг шүү🙏.
Анх зөвхөн товлосон цагтаа онлайнаар ордог байсан бол сурагчид болон эцэг эхчүүдийнхээ хүсэлтээр:
🎥 Товлосон цагтаа сууж амжихгүй бол, нөхөж үзэх видео хичээлтэй боллоо.
✅ Хичээлийн дундуур заримдаа чанга, заримдаа сул ярьж байнаа гэсэн тул мэргэжлийн түвшний микрофонууд болон зориулалтын тоног төхөөрөмжүүдтэй боллоо.
📝 Шалгалтуудын өмнө хичээлээ сэргээн судалмаар байнаа гэсэн тул олон сар хадгалагддаг видеонууд бэлдлээ.
🏫 Өгөх гэж байгаа шалгалтуудынхаа жишиг даалгаврыг ажилламаар байгаа тул, шалгалтын дүнгээ шууд хардаг тестийн сантай боллоо. Алдсан дасгалаа багштайгаа цуг ярилцаад, ажиллаад явж байна.
⏰ Мэдээж яг товлосон цагтаа, сурагчидтайгаа ярилцангаа хичээлээ орж байгаа билээ.
🏡 Харин одоо Яармагт болон Хотын төвд танхимын сургалттай болж байна.
Цаашид ч сурагчид болон эцэг эхчүүдэд ямар хэлбэрээр хичээл нь орвол сурахад хялбар байна, хамтарч ажиллах болно🙏.
Та бүхний минь санал үнэ цэнэтэй билээ🤍.

Мөн сурагчид болон эцэг эхчүүд минь бусад хүмүүст санал болгож, цааш нь зар түгээдэгийн ачаар сургалт маань тасралтгүй явагдсаар байна.
Баярлалаа та бүхэндээ🥰.

21/09/2026

⏰ Таны хүүхдийн цагийг хэмнэнэ.

Химийн хичээлдээ хоцрогдолтой хүүхэд байлаа гэж төсөөлье. Мэдээд байгаа юм шиг хэрнээ, дасгал ажиллахаар нэг л болж өгөхгүй. Химийн хичээл нь сонирхолтой санагдахгүй байлаа гэж үзье.
10-р ангиас хоцрогдлоо арилгана гэж байгаа юм. Мэдээж болно.
Гэхдээ 8-р ангид хоцрогдлоо арилгавал, илүү хурдан. Илүү их боломж нээгдэнэ.
🍀 Монгол Тэмүүлэл сургуулийн шалгалтыг 8-р ангид өгнө.
🍀 9-р ангийн төгсөлтийн шалгалтад бэлдэхэд, суурь мэдлэг болно.
🍀 Улсын химийн олимпиад 9-р ангид зохиогдох тул, 8-р ангидаа хоцрогдлоо арилгаад үргэлжлүүлэн олимпиадад бэлдэх боломж бүрдэнэ.

📝 6;7;8-р ангийн үндсэн агуулгыг системтэйгээр судалж+ 9-р ангийн анхан шатны суурь хичээлийг судлахад 2 сарыг л зарцуулна.
Элсэлтийн шалгалт өгөх жилдээ л хоцрогдол арилгана гэж их холбогддог. Гэхдээ боломж байвал, 8-р ангидаа 2 сарын сургалтад суухыг зөвлөж байна.

Аль хэдийн 11;12-р ангид орсон ч Урвалын тэгшитгэл бичиж болохооргүй… Валент гэж юу вэ, мэдэхгүй… Химийн суурь ойлголтыг нэг л сайн ойлгож өгөхгүй байвал?
💡Level 1 сургалтыг санал болгож байна.

🏚️ Суурь мэдлэгээ сайжруулах хэрэгтэй, сонирхолтой шинжлэх ухаан гэдгийг нь олж мэдэх хэрэгтэй.
✅ 2 сарын хугацаанд, суурь ойлголтыг сайн эзэмшинэ. Нэгэнт сонирхолтой санагдсан бол… ойлгоход хялбар гэдгийг нь мэдсэн бол… цааш нь үргэлжлүүлж судалмаар л санагдана шүү дээ.

🎥 Танхимын сургалтаасаа чөлөө авсан тохиолдолд, видео хичээл үзэх боломжтой. Нэмэлт давтлага авах боломжтой.
🎉 2 сарын хугацаанд ХИМИЙН ХИЧЭЭЛДЭЭ сайжиръя.

Химийн хичээлийг анхан шатнаас нь эхлүүлэн судлах эрчимжүүлсэн сургалт.
Багш нь Японд амьдардаг тул, танхимын сургалт байхгүй. Товлосон цагтаа онлайнаар ордог. Видео хичээл нь хадгалагдаж үлдэнэ.

19/09/2026
Баярлалаа🥰. Шавь нарынхаа болон эцэг эхчүүдийн илгээсэн мессэжээс маш их урам зориг авдаг шүү💪🏼.
19/09/2026

Баярлалаа🥰. Шавь нарынхаа болон эцэг эхчүүдийн илгээсэн мессэжээс маш их урам зориг авдаг шүү💪🏼.

19/09/2026

🇯🇵 ТА ЯПОНД СУРАЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ?🎓
Тэгвэл энэ намар таны заавал оролцох арга хэмжээний нэг бол “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2026” юм! ✈️

✨2026 оны 10-р сарын 3,4-ний өдрүүдэд тус төв нь 17 дахь удаагийн “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2026”-г танхимаар зохион байгуулах гэж байна✨

Тус мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Мөн бид дараах үйл ажиллагааг Япон улсад суралцахаар төлөвлөж буй та бүхэнд хүргэх болно.
📌Тэтгэлэг олгодог албан ёсны байгууллагуудаас тэтгэлгийн талаарх үнэн зөв мэдээлэл авах.
📌Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох.
📌Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU) -ын хими, физикт хэрхэн бэлдэх вэ үйл ажиллагаа зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.
________________________________________
🎓 ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД
1. Каназава их сургууль
2. Кэйо их сургууль
3. Китами инженер, технологийн их сургууль
4. Киото Тачибана их сургууль
5. Кюүшү Сангёо их сургууль
6. Нийгата мужийн их сургууль
7. Токио олон улсын их сургууль
8. Такэо Ази их сургууль
9. Хёого мужийн их сургууль
10. Риккёо их сургууль
11. Яманаши Гакүин их сургууль

📚 МАТЕРИАЛААР ОРОЛЦОХ СУРГУУЛИУД
12. Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль
13. Ямагата их сургууль

🏢 ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД
1. Япон улсын Элчин сайдын яам
2. Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)
________________________________________

📅 2026 оны 10-р сарын 3,4-ний өдрүүдэд
🏠 Монгол-Японы төвийн байранд
⏰ 11:00–17:00 цаг
🎟️ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
🙅🏻‍♀️ Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй

✨Японд суралцах мөрөөдлөө биелүүлэхэд хэрэгтэй бүх мэдээллээ нэг дороос аваарай!

📞 Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол-Японы төвийн
7511-0879 (Ext-1), 8065-0879 утсаар холбогдон авах боломжтой.

Мөн Facebook Event Page хуудас руу орж, оролцогч сургууль бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. 👇👇
https://www.facebook.com/events/1600404958459625

#япондсурах #япондсуралцах #Хэрэгтэймэдээлэл #Боловсрол

Өглөөний мэндээ манайхаан,Танхимын сургалтад нь “Хэн хичээл заах вэ?” гэдэг асуулт их ирсэн байнаа.Багш нь эх орондоо бу...
18/09/2026

Өглөөний мэндээ манайхаан,

Танхимын сургалтад нь “Хэн хичээл заах вэ?” гэдэг асуулт их ирсэн байнаа.
Багш нь эх орондоо буцаж ирээд, танхимын сургалт нээсэн байгаа. Аль танхимын сургалтад бүртгүүлсэн байлаа ч, өөрөө хичээлийг нь заанаа🙂.

Танхимын сургалт Level 1 буюу Химийн хичээлийг АНХАН ШАТНААС НЬ эхлүүлэн судлах сургалтаар эхэлж байна. Цаашид гүнзгийрүүлээд, дараагийн шатны сургалтууд орох болноо.
Level 2 сургалт нь онлайнаар Да, Лх, Баасан гарагийн 17.30-18.30 цагт хичээллэж байна.

Танхимын сургалт,
📍 Яармаг салбар:
Яармагийн 1-р буудал, Energy Luxury Residence-ийн 3 давхар.
9-р сарын 28-нд эхэлнэ.
🗓️ Да, Лх, Баасан гарагийн 16.10-17.20 цагт хичээллэнэ.

📍Хотын төв салбар:
МУИС V байрны чанх ард Гурван Эрдэнэ төв, 302 тоот.
10-р сарын 6-нд эхэлнэ.
🗓️ Мя, Пү, Бямба гарагийн 17.00-18.10 цагт хичээллэнэ.

Level 2 сургалтын 2-р хичээлээр бид:“Диффуз, кинетик энерги болон потенциал энергийн хамаарал” хичээлийг судаллаа.Хичээл...
17/09/2026

Level 2 сургалтын 2-р хичээлээр бид:
“Диффуз, кинетик энерги болон потенциал энергийн хамаарал” хичээлийг судаллаа.
Хичээл нь Да, Лх, Баасан гарагийн 17.30-18.30 цагт онлайнаар орж байна.
Level 1 сургалт нь танхимаар удахгүй эхлэх болноо.

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97672209396

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Буянхишиг багшийн Химийн сургалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Буянхишиг багшийн Химийн сургалт:

Shortcuts

Share