22/08/2026
Германы Studienkolleg-т орохын тулд C-Test өгдөгийг мэдэх үү?
C-Test бол ойлгоход хэцүү сонсогддог ч зарчим нь энгийн: текстийн эхний болон сүүлийн өгүүлбэр бүтэн үлдэнэ. Хоёр дахь өгүүлбэрээс эхлээд үг бүрийн хоёр дахь нь хагасаараа устсан байна.
Жишээ нь: Das Geh___ verarbeitet i_ Schlaf d__ vielen Informationen.
Чи зөвхөн дутуу хэсгийг нь нөхнө. Үүнд үгийн сан ч, дүрэм ч, өгүүлбэрийн бүтэц ч нэг дор шалгагдана. Тиймээс герман хэлний мэдлэгийг хэмжих хамгийн хатуу хэлбэрийн нэг гэж тооцогддог.
Дойч дээр одоо C-Test дасгал нэмэгдлээ. 12 шалгалт, тус бүр нь 4 текст, 120 нөхөх үгс, 30 минутын цаг тооцоотой. Шалгалт дууссаны дараа алдаагаа төрлөөр нь харна: артикль, төгсгөл, угтвар үг, үгийн сан аль нь дутаж байгааг тусад нь ангилж өгнө.
Эхний 2 шалгалт үнэгүй.
C-Test бичиж үзсэн үү? Хэдэн оноо авсан бэ?
Холбоос сэтгэгдэлд 👇
#доич #германхэл