07/05/2026
СҮХБААТАР ДҮҮРГИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ШИЛДЭГ БАГШ НАР ЭХ ХЭЛНИЙ МЭДЛЭГ, ЗААХ АРГА ЗҮЙН УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДЛӨӨ! ✍️📚
Орчин цагт монгол хүн бүр эх хэлээ дээдлэн, монгол ахуй соёл, ёс заншлаа эрхэмлэн тэргүүн эгнээнд тавьж, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх нь нэн чухал асуудал болоод байна. Хүүхэд бүрийг бага наснаас нь эхлэн эх хэлээрээ зөв уншиж, бичиж, ярьж сургах нь багш нэг бүрийн хүлээсэн үүрэг билээ.
2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд бага боловсролын багш нарын эх хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх, заах арга зүй болон мэргэжлийн ур чадварыг дэмжих зорилготой "Эх хэлний олимпиад" амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадын хоёрдугаар шатанд нэгдүгээр шатнаас шалгарч ирсэн 14 багш оролцож, эх хэлний мэдлэг, авьяас ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:
🥇 Тэргүүн байр: Т.Бямбасүрэн (45-р сургууль) 🥈 Дэд байр: Г.Отгонжаргал (6-р сургууль) 🥉 Гутгаар байр: Ц.Сэлэнгэ (2-р сургууль) 🎖 Тусгай байр: Н.Ариунтамир (МУБИС-ийн ЕБС) багш нар тус тус шалгарлаа. Олимпиадад оролцсон нийт багш нарт зохион байгуулагч сургуулиас батламж, эхний байруудад шалгарсан багш нарт өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
Амжилттай оролцсон багш нартаа болон үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилласан 35 дугаар сургуулийн удирдлага хамт олонд гүн талархал илэрхийлье! 💐
Хүүхэд бүрийг эх хэлний соёлд сургах багш нарын маань эрдмийн үйлс арвижих болтугай. ✨