28/09/2026
🏡 Boarding орчинд хүүхэд зөвхөн хичээлээ хийгээд зогсохгүй, өдөр тутмын амьдралаа өөрөө зохицуулж сурдаг.
Өрөөгөө цэгцлэх, эд зүйлсээ хариуцах зэргээс эхлээд бусадтайгаа ойлголцож, асуудлаа ярилцаж шийдэх хүртэл өдөр бүрийн жижиг дадлууд нь хүүхдийн бие даах чадвар, хариуцлагыг бага багаар бий болгодог.
Багш нар хүүхдийн өмнөөс бүхнийг хийх бус, өөрөө хийж үзэх боломжийг нь өгч, хэрэгтэй үед нь дэмжиж чиглүүлнэ.
💚 Boarding орчин бол зөвхөн байрлах газар биш — бие дааж, хариуцлага хүлээж сурах өдөр тутмын амьдралын орчин.