БЗД 21-р сургуулийн Өсвөрийн Улаан загалмайн бүлгэм

БЗД 21-р сургуулийн Өсвөрийн Улаан загалмайн бүлгэм

Share

Хүмүүнлэгийн төлөө бид хамтдаа🤝

13/11/2024

Яиая дахин нэг удаа гал гарах нь дээ🤭🔥🏀...

COMING SOON🔥🏀

04/11/2024

ӨНӨӨДӨР ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЛИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР

Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэл нь далдуур, давтагдаж, даамжирдаг хүүхдэд маш их хор уршигтай төдийгүй нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал юм.

Тиймээс өсвөр насныхны дундах дарамт, дээрэлхлийн асуудалд Дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг хувь хүн, гэр бүл, сургууль, орон нутгийн бүх түвшинд хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
#найз байя

04/11/2024

Гал гарсан тэмцээнээ тэсэн ядан хүлээж байгаа биз дээ🤭❤️...

COMING SOON...🏐🔥

Photos from БЗД 21-р сургуулийн Өсвөрийн Улаан загалмайн бүлгэм's post 28/10/2024

⛑️🩹АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ🩹⛑️

~2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн "ЭНХ" өсвөрийн улаан загалмайн гишүүд маань өөрсдийн мэдлэг, чадавхаа сайжруулахын тулд "Анхны тусламж үзүүлэх" сургалтад амжилттай хамрагдлаа.🥰🥰🥰

~Уг сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн сургуулийн захиргаа, хөөрхөн гишүүддээ болон сургагч багш Дөлгөөн ахдаа баярлалаа ❤️🙇🏻‍♀️

Photos from БЗД 21-р сургуулийн Өсвөрийн Улаан загалмайн бүлгэм's post 25/10/2024

🌟2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр🌟

~Нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуулийн "ЭНХ" өсвөрийн улаан загалмайн гишүүд маань сургуулийнхаа "Хаясан-Гээсэн" булангаа цэгцлэн ангиллаа.🥰🥰

~Тусалж оролцсон хөөрхөн гишүүддээ гүнээ талархал илэрхийлье🙇🏻‍♀️💕

~Хаяж гээгдүүлсэн эд зүйлсээ амар хялбараар олж аваарай.❤️

22/10/2024

❤️🖐️ ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР 🖐️❤️

~Нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуулийн "Энх" Өсвөрийн Улаан Загалмайн бүлгэмийн гишүүд "Дэлхийн гар угаах өдөр" - ийг тохиолдуулан 1, 2-р ангийн бяцхан багачууддаа гараа хэрхэн зөв угаах ба түүний ашиг тусын талаар сургалт орж зөвлөгөө өгөн, үдийн цайны цагаар туслах багш хийлээ. 🤗🤗

~Бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан багш, сурагчиддаа гүнээ талархал илэрхийлье 🥰🙇🏻‍♀️

❤️

01/10/2024

❤️🎉АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🎉 ❤️

•Нийт настан буурлууддаа баярын мэнд хүргэе ээ 🥰🥰🥰

Нийт настан буурлууддаа баярын мэнд хүргэе ээ 🥰🥰🥰

29/09/2024

Хүсэн хүлээсэн "Цүнхгүй Нэг Өдөр🎒"-т оролцоход бэлэн үү🤭❤️

13/09/2024

Мундаг сурагчиддаа амжилт хүсье 🥰🩷

"ЗӨВ ҮЙЛДЭЛ ЗӨВ АНГИ” 59
НЕ Боловсролын 21 дүгээр сургуулийн А. Аззаяа багштай 11а анги
Анги сурагчдын дүрэмт хувцсаа иж бүрэн, цэвэрхэн цэгцтэй өмсөж, сурагчийн үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Та бүхэндээ амжилт хүсье 🥰
#ЗөвБрэнд #зөвангизөвүйлдэл

10/09/2024

🥰🥰Элсэлтээ авсаар байгаа шүү. 🥰🥰
9 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд 13-15 цагийн хооронд Нийгмийн ажилтны өрөөнд хүрэлцэн ирж бүртгүүлээрэй❤️✅🥰

07/09/2024

📌БЗД НЕБ 21-р сургуулийн "ЭНХ" өсвөрийн улаан загалмайн бүлгэм маань энэ оны намрын гишүүн элсэлтээ 7-11 дүгээр ангиудаас авч эхэллээ🤝🥰📣

🩸 Та Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/-ын Mongolian Red Cross Youth эгнээнд нэгдсэнээр хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн сургалтанд хамрагдаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрүүл мэнд, анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадвартай болно😍

Бүртгэл:
🕒2024 оны 9-р сарын 9-13ны 13:00-15:00 хооронд
📍 2 давхарын Нийгмийн ажилтны өрөөнд явагдана.

Бүртгүүлэхдээ:
✅ 2 хувь цээж зураг
✅ Хураамж 8000₮ авчрахыг хүсье 🤗

❤️🫶🏻 Бүгдэд нь амжилт хүсье🫶🏻❤️

04/09/2024

"🎉Хүмүүнлэгийн төлөө бид хамтдаа🎉"

🌟 • 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан БЗД-ийн Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн "Энх" Өсвөрийн улаан загалмайн бүлгэмийн хамт олон маань сургуулийнхаа багш, сурагчдаас сургуулийнхаа талаар болон Улаан загалмайн нийгэмлэгийн талаарх сэтгэгдэлүүдийг асуун шинэ хичээлийн жилээ эрч хүчтэйгээр эхлүүллээ🤗❤️

🎀 • Энэхүү видео контентод оролцсон БЗД-ийн ЕБС-ийн 21 дүгээр сургуулийн багш сурагчиддаа гүнээ талархал илэрхийлье. Бидний ажил үйлсийг байнга дэмжиж байдагт
баярлалаа.🙇🏻‍♀️❤️


-❤️"Энх" ӨУЗ❤️

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Баянзүрх дүүрэг 6-р хороо 21-р сургууль
Ulaanbaatar