Masterclass Mongolia

Masterclass Mongolia

Share

Masterclass explained

Matthew Walker - Нойрны шинжлэх ухаан 18/04/2021

Орчин үеийн хүмүүст нэг тулгарлаж буй бэрхшээл нь өдөр ч, орой ч маш их гэрэлтэй байдаг болчихсон болохоор хүний нойрны системд нөлөөлдөг.
Энэ удаагийн дугаарт нойрны систем тогтолцооны талаар ярьлаа.

Matthew Walker - Нойрны шинжлэх ухаан

08/04/2021

АНУ-ын гэрэл зурагчин, уулчин, Оскарын шагналт кино найруулагч Jimmy Chin-ийн Masterclass дээрх хичээлийг өчигдөр үзсэн бөгөөд бас л сонирхолтой л зүйл ярьж байна лээ. Гэрэл зурагчны амьдралаа тууштай сонгохын тулд өөрт олдсон бүх төрлийн цагийн ажлуудыг гололгүй хийн олон жил зүтгэсэн гээд л.
Түүнээс гадна National Geographic-ийн зурагчин байна гэдэг, тэдэнд санаагаа танилцуулж батлуулна гэдэг тийм ч амар биш, жишээ нь 2 сар хагасын хугацаанд 40000 орчим зураг дарсан ч тэндээс ердөө 15 ширхэг зураг нь л шалгарсан гээд яаж сайн зураг авах вэ, зураг өөрөө юу илэрхийлэх ёстой, зүгээр гоё зураг байх хангалтгүй гэдгийг тайлбарласан.
Түүний хэлсэн энэ үг их таалагдсан шүү: "Хэрвээ чи хийхийг хүсэж буй зүйлээ мэдэрч байгаа бол түүнийхээ төлөө эрсдэл гаргах хэрэгтэй".

Matthew Walker - Нойрны тухай 07/04/2021

Хүн эрүүл байхын тулд сайн хоол идэж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Түүнээс гадна хамгийн чухал нь сайн унтаж амрах. Бид энэ удаагийн дугаартаа нойр гэж юу юм бэ, яагаад бидэнд чухал вэ гэдгийг ярьлаа 🙂.

Matthew Walker - Нойрны тухай

Chris Voss - Наймаалцах урлаг 30/03/2021

Бидний өдөр тутмын амьдралд үргэлж үнэ хаялцах, наймаалцах шаардлага тулгардаг. Тэгвэл яаж амжилттайгаар өөрийн хүссэнээр үүнийг хийх вэ гэдгийг эндээс үзээрэй :).

Chris Voss - Наймаалцах урлаг

Chris Voss: 7-38-55 дүрэм гэж юу вэ? 27/03/2021

Ярианд агуулга чухал уу? Түүнээс чухал зүйл юу байж болох вэ? Энэ удаагийнхаа дугаараар хэлэлцээрийн гол дүрмийг тайлбарлав. 😊 Таалагдвал бусдад түгээгээрэй.

#хамтдаасуралцая

Chris Voss: 7-38-55 дүрэм гэж юу вэ?

Chris Voss - Үгүй гэж хэлүүлэхийн ач холбогдол 19/03/2021

Хэн нэгнээр юм зөвшөөрүүлэхийг хүсвэл үгүй гэж хэлүүл. Сонин сонсогдож байгаа бол бичлэгээс тайлбарыг нь үзээрэй. Хүн үгүй гэдэг үгийг туйлаас итгэлтэй хэлдэг учраас үгүй гэж хэлүүлэх нь ашигтай байдаг. Бодож байгаагүй ч сонирхолтой өнцөг. Та бүхэн үзээд санал сэтгэгдэлээ бичээрэй.

Хэрэгтэй санагдвал Share.

😷Wear a mask 📏Social distance 🧼Wash your hands
🚫Avoid gatherings 🙅‍♀️Use common sense
#Хамтдаасуралцая

Chris Voss - Үгүй гэж хэлүүлэхийн ач холбогдол

14/03/2021

Гэрээ хэлэлцээр бол хамтын ажиллагааны эхлэл байх ёстой. Тиймээс гэрээ хэлэлцээр хийхэд зорилгоо зөв тодорхойлох нь чухал

👍 Нөгөө талдаа харилцан ашигтай байхын тулд хэлэлцээр хийж байгаагаа ойлгуулах хэрэгтэй. Тухайн хүнийг хуурч мэхлэхгүйгээр хамтын шийдэлд хүрч байгаагаа харуулж үзэл бодлыг нь хүндэтгэж байгаагаа илэрхийлэх нь чухал
👍 Нөгөө талынхаа ашиг сонирхолыг чин сэтгэлээсээ ойлгохыг хүсэх. Тэдний зорилго, хүсэл эрмэлзлэл, айдас эргэлзээг сайтар ойлгож байж үр дүнтэй хэлцэл хийж чадна.Нөгөө талтайгаа чин сэтгэлээсээ харьцах нь үр дүнд хүрэх чухал алхам
👍 Нөгөө хүндээ өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгуулах замаар итгэлцэл дээр суурилсан нөлөөллийг бий болгох ингэснээрээ нөгөө талынхаа сэтгэл зүйд нь нөлөөлөх. Нөгөө талынхаа сэтгэл хөдлөлд нөлөөлснөөрөө харилцан ойлголцолд хүрч эцсийн хэлэлцээрийг хийх боломжтой байдаг.

Хэлэлцээр хийхдээ эдгээр алтан дүрмүүдийг баримтлаарай.

Chris Voss - Бусдаас мэдээллийг үр дүнтэйгээр авах арга 14/03/2021

Chris Voss - Бусдаас мэдээллийг үр дүнтэй авах арга

Гэрээ хэлэлцээрийг амжилттай хийхийн тулд мэдээлэл маш чухал байдаг. Тэгвэл мэдээллийг бусдыг шалгааж байгаа мэдрэмж төрөөлөлгүйгээр хэрхэн яаж авах вэ. Ганцхан асуулт асуугаад л мэдээлэл авч болно гэвэл та итгэх үү? Та үзээд өөрийнхөө сэтгэгдэлийг үлдээгээрэй.

😷Wear a mask 📏Social distance 🧼Wash your hands
🚫Avoid gatherings 🙅‍♀️Use common sense

#Хамтдаасуралцая

Chris Voss - Бусдаас мэдээллийг үр дүнтэйгээр авах арга

24/02/2021

Ер нь бас тийм шүү 🤔.

24/02/2021

Мастерклассаас сурсан зүйл.

Хар хун. Өмнө нь бүх л хүмүүс хун шувууг зөвхөн цагаан байдаг л гэж боддог байж. Тиймээс огт боломжгүй зүйлийг Хар хун хэмээн зүйрлэн хэлдэг байсан гэдэг. Хун бол гоёмсог цагаан шувуу л гэхээс хэн ч хэзээ ч хар хун байна гэж сэтгээгүй хэрэг. Тэгтэл Австрали тивийг нээхэд хар хун огт боломжгүй зүйл бус харин ч амьд оршиж байдаг шувуу болон хувирсан гэнэ. Огт байхгүй гэж боддог байсан зүйл нь гэнэт гарч ирэхэд бүгд л шоконд орсон нь мэдээж.

Тиймээс Хар хун гэдэг хэллэг үүсэж үүгээр бидний төсөөлж байсан нийтлэг зүйлээс тэс өөр ойлголт ухагдахуун гэнэт гарч ирэхийг хэлэх болсон аж. Хүмүүс ихэвчлэн нийтлэг ойлголтоос гажууд зүйл гарч ирэхэд гайхаж барьц алддаг. Харин ямар ч зүйлд хар хун нь юу байж болохыг олоод мэдсний дараа асуудлыг шийдэх хамаагүй дөхөм болдог ч юм шиг. Харин хар хуныг харахын тулд хайрцагнаасаа гарч сэтгэн улам их сонсож улам их судлах ёстой байх. Бас хар хун нь яг л цагаантайгаа адил эрхэмсэг гоёмсог гэдгийг олж харах ёстой байх.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Ulaanbaatar