19/04/2026
Энэ жил сургуульд элсэх 6 настнуудын эцэг эхчүүдэд
зөвлөх нь:
1. Тэдний онцлог юу вэ?
• Дижитал уугуул иргэд: Тэднийг хөлд орж, хэлд орох үед дэлхий нийтээрээ цахим шилжилт хийсэн. Тиймээс технологитой харьцах чадвар нь байгалийн мэт өндөр хөгжсөн байгаа биз.
• Нийгэмшихүйн хоцрогдол байх магадлал бий. Амьдралынх нь эхний 2 жилд хөл хорио таарсан тул үе тэнгийнхэнтэйгээ тоглох, олон нийтийн газар байх туршлага нь арай бага байж болзошгүй.
• Гэр бүлийн хамаарал: Эцэг эхчүүд нь гэрээсээ ажиллах үеэр өссөн тул эцэг эхтэйгээ маш ойр дотно, наалдамхай байж магад.
2. Тэднийг сургуульд сурахад ямар чадвар чухал вэ?
- Сэтгэл зүй ба Нийгэмшихүйн ур чадвар
Өөрийгөө илэрхийлэх: Өөрт төрж буй мэдрэмж, хэрэгцээгээ (бие засах, өлсөх, ядрах, ойлгохгүй байх) багшдаа болон бусдад тодорхой хэлж сурах
- Хүлээцтэй байдал: Дараалалд зогсох, бусдыг ярьж дуусахыг хүлээх, тоглоомоо хуваалцах
- Бие даах чадвар: Хувцсаа өөрөө өмсөх, гутлаа үдэх, хичээлийн хэрэгслээ цүнхлэх, бие засаж сурсан байх
- Танин мэдэхүй-
Гарын жижиг булчингийн хөгжил: Харандаа зөв барих, хайч ашиглах, баримлын шавраар тоглох. Энэ нь бичиж сурахад суурь болно.
- Анхаарал төвлөрөлт: Нэг үйлдлийг дор хаяж 15-20 минут тууштай хийх чадвар
- Заавар дагах: Багшийн өгсөн 2-оос 3 алхамт зааврыг (жишээ нь: "Номоо гаргаад, 10-р хуудсыг нээгээд, зургийг нь хараарай") гэдгийг тогтоож биелүүлэх.
- Хамгийн гол нь сургуулийн талаар эерэг ойлголттой байх "Сургууль дээр очихоор багш нь загнана шүү" гэх мэтээр айлгахгүй байх. Харин шинэ найз нөхөдтэй болох, сонирхолтой зүйлс сурах тал дээр нь анхаарч ярилцаарай.
3. Тэднийг юу хүлээж байгаа вэ? 2040-2045 онд эднийг маань хөдөлмөрийн зах зээлд шилжих үед:
-Хиймэл оюун ухаантай хамтран ажиллах чадвар мэдээж чухал
Тэр үед AI-г ашиглаж чаддаг байх нь өнөөдөр "уншиж, бичиж" чаддаг байхтай адил суурь шаардлага болно.
- Хиймэл оюун ухаанд зөв даалгавар өгч, хүссэн үр дүнгээ гаргуулж авах
-Өгөгдлийн шинжилгээ: Маш их мэдээлэл дундаас хэрэгтэйг нь шүүж, дүн шинжилгээ хийх
Бусад ур чадвар:
- Зөөлөн ур чадварууд
Техник технологи хэдий өндөр хөгжсөн ч роботын орлож чадахгүй "хүнлэг" шинж чанарууд үнэ цэнэтэй хэвээр үлдэнэ.
• Сэтгэл хөдлөлийн оюун ухаан (EQ): Бусдыг ойлгох, баг хамт олны уур амьсгалыг зохицуулах, зөрчлийг шийдвэрлэх.
• Ёс зүйн шийдвэр гаргалт: Технологийн ёс зүй болон хүний үнэ цэнийг тэнцвэржүүлэх чадвар
• Бүтээлч сэтгэлгээ: Ямар ч алгоритмд байхгүй шинэ санаа, "хайрцагнаас гадуурх" шийдэл гаргах
- Дасан зохицох чадвар ба Тасралтгүй суралцах
2040-өөд онд ажлын байрны шаардлага маш хурдан хувьсан өөрчлөгдөнө.
• Шинэ зүйлийг маш богино хугацаанд сурч эзэмших чадвар.
• Уян хатан байдал: Нэг мэргэжлээр насаараа ажиллах бус, амьдралынхаа туршид хэд хэдэн салбарт хөрвөн ажиллах сэтгэл зүйн бэлтгэл.
- Дижитал ёс зүй ба Кибер аюулгүй байдал
Тэдний амьдрал бараг бүхэлдээ дижитал орчинд өрнөх тул:
• Хувийн нууцлал: Өөрийн болон байгууллагын мэдээллийг цахим халдлагаас хамгаалах суурь мэдлэг маш чухал.