18/06/2026
📌 ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Чингэлтэй дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтнуудын туршлага судлах үйл ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран ажиллаж, туршлага солилцох эхний уулзалт, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаагаар хоёр байгууллага сургалтын орчин, хөтөлбөрийн хэрэгжилт, иргэдийг татан оролцуулах арга туршлага, сургалт нөлөөллийн ажлын үр дүн, байгууллагын менежмент зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, сайн туршлагаас суралцах боломж бүрдэв.
Хамтын ажиллагааг амжилттай эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Ганчимэг болон нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, багш, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.
🤝 Хамтын ажиллагаандаа амжилт хүсье!
📚 Суралцаж, хөгжиж, туршлагаа хуваалцъя.
Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төв