21/12/2021
Солилцооны хөтөлбөр гэж юу вэ?
Дунд сургуулийн ахлах ангийн сурагч эсвэл коллеж, их сургуулийн оюутан түнш сургууль, байгууллагад тодорхой хугацаагаар суралцах хөтөлбөрийг хэлнэ. Улсын дотоодод мөн гадаад улс хооронд сурагч, оюутан солилцооны янз бүрийн хөтөлбөрүүд байдаг.
Солилцоо гэдгийг хэл, соёл, түүхийн, амьдрах арга ухаанаа хуваалцах, солилцох гэж ойлгоно. Дэлхийн II дайнаас хойш дэлхийн ард түмний хоорондын соёлын болон үзэл бодлын ойлголцолыг нэмэгдүүлэх зорилгоор солилцооны олон төрлийн хөтөлбөрүүдийг бий болгосон байдаг.
Солилцооны хөтөлбөрүүд нэг долоо хоногоос нэг жил хүртэл янз бүрийн хугацаатай төлөвлөгдөж зохион байгууллагддаг. Тухайн хөтөлбөрийн хугацаа, агуулга, мөн очиж буй улсын амьдралын өртөгөөс хамаарч янз бүрийн төлбөртэй байдаг.
Солилцооны сурагч, оюутан гэж хэн бэ?
Хэл, соёлын мэдлэг туршилгаас суралцах хүсэл, зорилгоор солилцооны хөтөлбөрт хамрагдсан сурагч, оюутныг хэлнэ.
Солилцооны хөтөлбөр нь сурагч, оюутанд алив үзэгдэл юмсыг өөрөөр харах, шүүмжтэй хандах, сурах шинэ арга барилтай болох, соёлыг ойлгох, хүлээн авах, гадаад хэлний мэдлэгтэй болох зэрэг олон давуу байдлыг бий болгодог.
"Хуурай" аав, ээж, гэр бүл гэж хэн бэ?
Солилцооны хөтөлбөрт хамрагдсан сурагч, оюутныг соёлын шинэ орчинд дасах, амьдралын туршилга суух явцад хамжаа, түшиг болох гэр бүл хүмүүсийг хэлнэ. Тэдний зарим сурагч, оюутныг тодорхой, тухайлсан арга хэмжээ, үйл ажиллагаанд татан оролцуулах, хамжих зэрэг хязгаарлагдмал оролцоотой байхад зарим нь гэр бүл дотроо оруулан "гэр бүлийн гишүүнээр элсүүлэн" орон байр, хоол унд болон сэтгэл санааны бүрэн дэмжлэг үзүүлдэг. Хамрагдаж буй хөтөлбөрийн хугацаа, хуурай гэр бүлиийн харилцаа хэр хөгжснөөс хамаарч тэдний цаашдын хамтын нөхөрлөлийн эх үндэс тавигддаг.