21/06/2026
Хүүхэд бүрт цэвэр агаар, гэрэлт ирээдүй 💚🌱
NomadRise-ын “Global Leader” хөтөлбөрийн мэргэжилтэнүүд манай “Хүүхдийн Гэр” боловсролын төвтэй хамтран “Бяцхан багачуудад цэвэр агаар бэлэглэх” сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдлаа.
“Хүүхдийн Гэр” төв нь хөгжлийн бэрхшээлтэй болон ар гэрийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас сургууль завсардсан хүүхэд, залууст боловсрол олгож, ирээдүйд нь гэрэл асаахын төлөө олон жилийн турш тууштай ажиллаж ирсэн байгууллага юм.
NomadRise-ийн уг хөтөлбөрийн оролцогчид манай төвтэй хамтран энэхүү сайн дурын үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулж, хүүхдүүдэд байгаль орчны боловсрол олгох сургалт явууллаа.
Аяны хүрээнд бид эх дэлхийн бүтэц, байгаль орчноо хайрлан хамгаалах, дэлхий ээж маань амьд бүхнийг хэрхэн тэтгэн хамгаалдаг тухай сонирхолтой хичээл орж,
- Хүүхдүүддээ агаар цэвэршүүлэгч бэлэглэн,
- Ном, тоглоом, хувцас, гутал, хүрэм, уран зураг зэрэг олон хэрэгцээт зүйлсийг хандивлалаа.
Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан NomadRise-ийн “Global Leader” хөтөлбөрийн оролцогчид болон сайн дурын бүх дэмжигчдэдээ баярлалаа.
Түүнчлэн хандив, туслалцаа үзүүлсэн болон энэхүү сайн үйлсэд нэгдсэн бүх найз нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхэд бүр эрүүл орчинд өсөж, чанартай боловсрол эзэмшиж, мөрөөдлөө биелүүлэх боломжтой байх ёстой. Хүүхэд бүрт тэгш боломж, гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе.