12/06/2026
🏆СЭТГЭЛ ШИНГЭСЭН АМТТАЙ ХООЛ ОЛГОСОН ГАЛ ТОГООНЫ БАГ, ТОГООЧ НАРТАА БАЯРЛАЛАА! 💛
Хичээлийн бүтэн жилийн турш манай сурагчдын эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд анхаарч, өглөө бүр халуун цай, өдөр бүр шим тэжээллэг, амттай хоолоор хайрлан үйлчилсэн гал тогооны хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Хүүхдүүд маань өдөр бүр "Хоол үнэхээр амттай байсан!" гэж урамтай хэлж, эрч хүчээр дүүрэн суралцаж чадсаны цаана та бүхний маань уйгагүй хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн байдаг билээ. 🥰
🏫 Ээж аавын оронд ээж шиг нь халамжилж, стандарт хангасан цэвэр орчинд амт чанартай хоол хүнсээр тасралтгүй хангаж ирсэн Та бүхэндээ сургуулийн захиргаа, эцэг эхчүүд болон нийт сурагчдынхаа өмнөөс ТАЛАРХАЛЫГ өргөн дэвшүүлье!
Ирж буй зуны амралтаараа сайхан амарч, эрч хүчээ сэлбээрэй. Дараа жилийн хичээлийн шинэ жилээр уулзацгаая! 🌸👋
Элсэлтийн бүртгэл явагдаж байна.
https://forms.gle/96bLnwg3j7hnwgBy8
#Баярлалаа #ЭрүүлХоол #СургуулийнҮдийнЦай #Талархал