07/05/2026
Хар тамхи зөвхөн нэг хүний асуудал гэж бодож байна уу? Буруу. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Яагаад гэж үү??
Батлан хамгаалах салбарт:
- 18-39 насны залуус цэргийн үндсэн нөөц байдаг. Хэрэв тэдний дунд мансуурал тархах тусам алба хаах чадвартай хүний тоо буурна.
- Хар тамхи нь тархины үйл ажиллагааг гэмтдээдэг учраас шийдвэр гаргах, сахилга баттай ажиллах чадвар эрс буурдаг.
Нийгмийн аюулгүй байдлын салбарт:
- Мансуурал нэмэгдэхийн хэрээр гэмт хэрэг зөрчил автоматаар өсдөг
- Донтолтын дараа мансуурагч хэрэгцээгээ хангахын тулд хулгай, дээрэм, залилан, мөнгө угаах гэх мэт гэмт хэргүүдийг хийдэг
Эдийн засагт:
- Мөнгө угаалт ихсэнэ
- Хар тамхины худалдаанаас олсон ашгийг легал бизнесээр болон крипто валютаар дамжуулж угаадаг. Энэ нь улсын санхүүгийн тогтолцоог хордуулж байдаг
- Мансуурагч ажилтан жилд дунджаар 15-20 илүү өдөр ажлаа тасалдаг
- Мансуурлын хордлого, эмчилгээ, нөхөн сэргээлт, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох зардал улсын төсөвт ихээхэн дарамт үүсгэдэг
- Хөрөнгө оруулалтын орчин мууддаг
- Гэмт хэрэг, нийгмийн аюулгүй байдлын асуудал нь гадаад хөрөнгө оруулагчдыг үргээдэг
Гадаад, дотоод аюулгүй байдал:
- Гадаад тагнуулын байгууллагууд төрийн албан хаагчдыг мансуурлаар барьцаанд оруулж мэдээлэл гаргуулах, ашиглах
- Хил дамнасан хууль бус сүлжээ, гэмт хэрэг, мөнгө угаалт, хүний наймааны санхүүжилттэй холбогдох эрсдэлтэй
- Мансуурал ихсэх тусам нийгмийн итгэлцэл буурч, улс төрийн тогтворгүй байдал нэмэгддэг
Тиймээс бид хар тамхи, мансуурал донтолт нь зөвхөн нэг хүний асуудал биш гэдгийг ойлгох нь маш чухал. Энэ бол хувь хүний, гэр бүлийн, нийгмийн асуудал.