29/05/2026
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТАД ХАРИУЛЛАА 😊
📌 Танай сургууль ямар онцлог хөтөлбөрүүдтэй вэ?
✅ Олон улсын англи хэлний GRAPESEED хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүүхэд англи хэлийг цээжлэх бус, ойлгож хэрэглэдэг чадварт суралцана. Уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх, дүн шинжилгээ хийх чадварыг багаас нь хөгжүүлдэг.
📌 Англи хэлийг хэзээнээс судладаг вэ?
✅ Англи хэлийг бэлтгэл ангиасаа эхлэн судлана.
✅ Математик + IQ хөтөлбөр маань хүүхдийн логик сэтгэлгээ, сэтгэн бодохуй, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэх гүнзгийрүүлсэн сургалттай.
Аливааг олон талаас нь харж, бие даан шийдвэр гаргах чадварт сургана.
✅ Coding & STEM хөтөлбөр нь технологийн эрин үед шаардлагатай бүтээлч сэтгэлгээ, инженерчлэлийн суурь чадварыг хөгжүүлдэг. Coding хичээлээр програмчлалын анхан шатны ойлголттой болж, STEM хөтөлбөрөөр дамжуулан өөрөө бүтээж, туршиж суралцдагаараа онцлог юм.
✅ Сэтгэл зүйн боловсрол (SEEL) олгох нь хүүхдийн сэтгэл хөдлөлөө зөв удирдах, бусадтай зөв харилцах, өөртөө итгэлтэй, ёс зүйтэй хүн болж төлөвшихөд онцгой анхаардаг.
Мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө, оношилгоо, хэл заслын дэмжлэг зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг.
📌 Автобусны үйлчилгээтэй юу?
✅ Тийм ээ. Сурагчдын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн мэргэшсэн жолоочтой автобус үйлчилгээтэй.
📌 Өдөр өнжүүлэх хөтөлбөртэй юу?
✅ Байгаа шүү 😊Хичээлийн дараах давтлага, хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий өдөр өнжүүлэх хөтөлбөр тогтмол ажилладаг.
📌 Элсэлтийн шалгалт авдаг уу?
✅ 1 болон 2-р ангид элсэгч хүүхдүүдээс математик, монгол хэлний агуулгаар элсэлтийн шалгалт авна.
📌 Сургалтын төлбөрт юу юу багтсан бэ?
✅ Манай үндсэн сургалтын төлбөрт хөгжүүлэх хөтөлбөрүүдийн төлбөр багтсан байдаг.
📌Бүртгэлийн линк: https://forms.gle/GacJadDdMzbfCdBQ9
📍 Хаяг: Шинэ Яармаг хороолол, 728-р байр
📞 Холбоо барих утас: 9003-9977, 9003-9988