Дизайны сургууль_IUU

Дизайны сургууль_IUU Инженер, Дизайн, Технологийн сургууль
Interior design
Graphic design
Fashion design
Industrial design

30/05/2026
Бахархалт амжилт: Ахлах багш С.Мөнхбаатар олон улсын уралдаанд тэргүүллээ.✨ОУУБИС-ийн Инженер Дизайн Технологийн сургуул...
30/05/2026

Бахархалт амжилт: Ахлах багш С.Мөнхбаатар олон улсын уралдаанд тэргүүллээ.✨
ОУУБИС-ийн Инженер Дизайн Технологийн сургуулийн Дизайны тэнхимийн ахлах багш, олон улсын мастер зураач С.Мөнхбаатар Франц улсад зохион байгуулагдсан "Алтан бийр - 2026" (Watercolor Golden Brush) олон улсын усан будгийн 3 дахь удаагийн цахим уралдаан-үзэсгэлэнд дэлхийн 54 орны уран бүтээлчидтэй өрсөлдөж, усан будгийн “Хөрөг”-ийн төрөлд түрүүлэн, тус тэмцээний хамгийн нэр хүндтэй шагнал болох “АЛТАН БИЙР” -ийн эзэн боллоо.

Дизайны тэнхимийн хамт олон болон үе үеийн шавь нарынх нь нэрийн өмнөөс дэлхийн хэмжээний уран бүтээлч болсноо дахин баталсан С.Мөнхбаатар багшдаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 👏👏
Таны сурган хүмүүжүүлэх болон уран бүтээл туурвих үйлсэд нь улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ОУУБИС, Инженер Дизайн Технологийн сургууль, Дизайны тэнхимийн хамт олон

2025-2026 оны хичээлийн жилийн 1-р ангийн оюутнуудын хар уран зургийн хичээлийн ажлууд.
21/05/2026

2025-2026 оны хичээлийн жилийн 1-р ангийн оюутнуудын хар уран зургийн хичээлийн ажлууд.

Address

Ulaanbaatar

Telephone

+97695036322

Alerts

Be the first to know and let us send you an email when Дизайны сургууль_IUU posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Дизайны сургууль_IUU:

Shortcuts

Share