Girls Code

Girls Code

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Girls Code, Education, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай, Ulaanbaatar.

12/12/2025

"AI for Women 100x100" хөтөлбөрөөс юу сурсан бэ? багшийн сэтгэгдлээс
- "Номт наран сургууль"-ийн Нийгэм судлалын багш Б.Гантулга

11/12/2025

"AI for Women 100x100" хөтөлбөрөөс юу сурсан бэ? охидын сэтгэгдлээс

Онцлох бизнес - Онцлох төсөл: Охид, эмэгтэйчүүдэд зориулсан “AI for Women 100x100” | Unread Today 10/12/2025

Энэхүү хөтөлбөрийг өндөр үр дүнтэйгээр хамтран хэрэгжүүлсэн IO Institute-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Онцлох бизнес - Онцлох төсөл: Охид, эмэгтэйчүүдэд зориулсан “AI for Women 100x100” | Unread Today Сүүлийн жилүүдэд мэдээлэл, технологийн салбар хурдтай хөгжиж, хиймэл оюун ирээдүйн хамгийн...

Photos from Girls Code's post 09/12/2025

"AI for Women 100x100" хөтөлбөрийн төгсөгч охидын өөрсдийн хийсэн төслөө танилцуулсан мөчийн зургуудаас

Photos from Girls Code's post 09/12/2025

"AI for Women 100x100" хөтөлбөрийн төгсөгч багш нар өөрсдийн хийсэн төслөө танилцуулсан мөчийн зургуудаас

09/12/2025
Photos from Girls Code's post 09/12/2025

AI Academy Asia-ийн санаачлага, Golomt Bank-ны дэмжлэгтэйгээр "AI for Women 100x100" хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын захын дүүргүүдийн сургуулиас ЕБС-ийн 100 эмэгтэй багш, 100 охидыг "хиймэл оюун болон код бичих ур чадвар"-ыг эзэмшүүлэх цогц сургалтанд хамруулж 2025 оны 12 сарын 06-ны өдөр хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа🎉.

Хөтөлбөр 9 долоо хоногийн хугацаанд онол, дадлага хосолсон байдлаар хэрэгжиж, суралцагчид хөтөлбөрийнхөө төгсгөлд сурсан мэдсэнээ ашиглан өөрсдийн бүтээсэн - хиймэл оюунд суурилсан төслөө танилцуулж, сургалтын үр дүнгээ бахархалтайгаар тэмдэглэсэн юм.

Оролцогчдын санаачлан хийсэн төслүүд нь нийгэм дэх охид, сурагчид болон багш нарын бодит асуудлыг шийдэх, тэднийг дэмжих шийдлүүд байсан нь эмэгтэйчүүдийн нийгэмд чиглэсэн үйлийг бүтээх хүсэл зориг, онцлогийг шингээсэн байсныг онцлон дурдмаар байна.

Хөтөлбөрийн үр дүнд боловсролын хүртээмж багатай сум орон нутагт мэдээллийн технологийн ахисан түвшний мэдлэг, ур чадвартай багш нар бэлтгэгдэж, мэдлэг чадвараа түгээх боломж нээгдлээ. Мөн ирээдүйд технологийн салбарт манлайлах охид маань урам зоригоор дүүрэн энэхүү хөтөлбөрийг төгслөө.

Мөн тус хөтөлбөр нь ITU (Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага)-ын "AI skills coalition" хиймэл оюуны боловсролыг дэмжих глобал аяны хүрээнд хэрэгжиж, Монгол улс дахь боловсролын хөтөлбөрийг олон улсад таниулаад байгаа билээ.

Хөтөлбөрийг санхүүжүүлж, охид эмэгтэйчүүдийн төлөө бодитой хувь нэмрээ оруулсан Голомт банк, академик хамтрагч IO Institute-ийн хамт олон, хөтөлбөрийн туршид идэвх, хичээл зүтгэлтэйгээр оролцсон охид, багш нартаа гүн талархал илэрхийлэе.

Бидний нийгэмд хэрэгжүүлсэн ажлын үр өгөөж Монголын олон олон хүүхэд залууст хүрэх болтугай.

09/12/2025

Манай компани нь олон улсад үйл ажиллагаа тэлэх ажлын хүрээнд Азербайджан улсын Засгийн газрын ASAN AI HUB-тай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэн 2026 оноос хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг дуулгахад таатай байна!

As AI Academy Asia is expanding globally, we recently signed MOU with the ASAN AI HUB of the Government of Azerbaijan and preparing to launch joint projects in 2026. Stay tuned for more international news!

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Culinary Team

Attire

Address

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай
Ulaanbaatar
15160