ESEA HUB

ESEA HUB Хурдан баяжих зорилго биш. Бодит мэдлэг, зөв сэтгэлгээ, эрсдэлийн удирдлагаар тогтвортой арилжаачин болоход бид танд тусалъя. Every Step Earns Advantage

🛡️ Яаж эрсдэлээ удирдах вэ? Хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?Хүмүүсийн хамгийн их сонсдог үг бол **"Нэг арилжаанд дансныхаа ...
26/06/2026

🛡️ Яаж эрсдэлээ удирдах вэ? Хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Хүмүүсийн хамгийн их сонсдог үг бол **"Нэг арилжаанд дансныхаа 1%-ийг л эрсдэлд оруул."**

Үнэхээр зөв дүрэм.

Гэхдээ зөвхөн 1% эрсдэл тавьснаараа чи эрсдэлийн менежментээ хийчихсэн гэсэн үг биш.

Өөрөөсөө нэг асуулт асуугаад үзээрэй.

**Өдөрт 10 удаа 1%-ийн эрсдэлтэй арилжаа хийвэл үнэхээр 1%-ийн эрсдэлтэй байна гэж хэлж болох уу?**

Миний бодлоор үгүй.

Эрсдэлийн менежмент гэдэг нь зөвхөн lot size биш. Хэзээ арилжаанд орох, хэдэн удаа орох, хэзээ компьютерээ унтраах хүртэл бүгд эрсдэлийн менежмент юм.

Миний мөрддөг дүрэм маш энгийн.

✅ Өдөржин мэдээ, эдийн засгийн мэдээллээ уншиж тухайн өдрийн зах зээлийн нөхцөлийг ойлгоно.

✅ Яарахгүй. Өдрийн төлөвлөгөөгөө гаргаж, боломжит хувилбаруудаа урьдчилан бодно.

✅ Том мэдээ байвал үр дүнг нь заавал хүлээнэ. Урьдчилж таамаглан ордоггүй.

✅ New York session-ийг хүлээнэ. Зах зээлийн бодит хөдөлгөөн, савалгааг ажиглана.

✅ Чиглэлээ тодорхойлж, дүн шинжилгээгээ хийсний дараа л орох цэгээ сонгоно.

✅ Нөхцөл бүрэн бүрдсэн үед л арилжаанд орно.

Арилжаанд орсон бол:

• Эрсдэл — 1%
• Risk/Reward — хамгийн багадаа 1:3
• Stop Loss — зах зээлийн хэвийн савалгааг тооцсон зайтай
• Тухайн өдөр — зөвхөн **нэг арилжаа**

Тэр арилжаа ашигтай байсан ч, алдагдалтай байсан ч би тухайн өдрийн арилжаагаа дуусгадаг.

Маргааш зах зээл дахиад нээгдэнэ.

Харин өнөөдөр сэтгэл хөдлөлөөрөө дахин дахин орвол хамгийн сайн стратеги ч сахилга батгүй хүнийг аварч чаддаггүй.

Зах зээл чиний худалдаж авсан эсвэл зарсан даруйд чиний хүссэн зүг рүү шууд хөдөлнө гэж байдаггүй.

Заримдаа эсрэг чиглэлд хэдэн арван pip явж байж дараа нь төлөвлөсөн чиглэлдээ хөдөлдөг.

Тиймээс зах зээлтэй биш, хамгийн түрүүнд **өөрийн сэтгэлзүйтэйгээ тэмцэж сур.**

**Урт хугацаанд ашигтай байдаг хүмүүс зах зээлийг биш, өөрсдийгөө удирдаж сурсан хүмүүс байдаг.**

Амжилт хүсье. 📈

Арилжаа гэж юу вэ ?Арилжааг гаднаас нь харахад маш амархан мэт санагддаг. Зарим хүмүүс "захиалга өгөөд л суучихдаг", "хэ...
25/06/2026

Арилжаа гэж юу вэ ?

Арилжааг гаднаас нь харахад маш амархан мэт санагддаг. Зарим хүмүүс "захиалга өгөөд л суучихдаг", "хэдхэн товч дараад мөнгө олдог", "нэг л нууцыг нь олчихвол насан туршдаа ашигтай арилжина" гэж боддог. Гэвч бодит байдал дээр энэ бол хамгийн том эндүүрлүүдийн нэг. Миний бодлоор арилжаа гэдэг бол хэн ч хэзээ ч 100% урьдчилан таамаглаж чаддаггүй, маш өндөр эрсдэлтэй орчин. Хэрэв ирээдүйг үнэхээр төгс таамаглах боломжтой байсан бол дэлхийн хамгийн том банк, хөрөнгө оруулалтын сангууд, хамгийн шилдэг эдийн засагчид, хамгийн хүчирхэг хиймэл оюун ухаан хүртэл үргэлж зөв арилжаа хийдэг байх байсан. Гэвч бодит байдал тийм биш. Ханш хөдөлсний дараа графикийг харахад бүх зүйл маш ойлгомжтой мэт санагддаг. "Энд л орох байсан байна", "энэ паттерн тодорхой байсан", "ингэх нь ойлгомжтой байжээ" гэж бодогдоно. Гэхдээ энэ бол өнгөрснийг хараад тайлбарлаж байгаа хэрэг. Ирээдүйд яг тэр мөчид ийм итгэлтэйгээр хэлэх боломж байдаггүй. Зах зээл хүссэн үедээ ямар ч дүрс үүсгэж чадна. Толгой-мөр, гурвалжин, туг, давхар орой, давхар ёроол, Elliott Wave, Wyckoff, Smart Money Concept гээд ямар ч онолын зураглалыг бүтээж болно. Бас яг тэр зураглалыг эвдэж, эсрэг чиглэлд хөдөлж ч болно. Жижиг хугацаанд нэг паттерн, том хугацаанд өөр паттерн зэрэгцэн үүсэх нь ч хэвийн үзэгдэл. Энэ бүхнийг урьдчилан төгс таамаглах ямар ч арга байдаггүй. Харамсалтай нь олон арилжаачин үүнийг мэддэг хэр нь хүлээн зөвшөөрдөггүй. Тэд "нууц стратеги", "100%-ийн индикатор", "алдаагүй систем" хайсаар байдаг. Нэг арга бүтэлгүйтвэл дараагийнхыг туршина. Дараагийнх нь бас бүтэлгүйтвэл дахиад шинэ аргыг хайна. Ингэсээр олон жил, маш их мөнгө, хамгийн үнэ цэнтэй зүйл болох цаг хугацаагаа алддаг юм шүү.

💙 Бидний зорилго бол өрсөлдөөн биш.Хамтдаа суралцаж, хамтдаа өсөж, урт хугацаанд амжилттай трейдерүүдийн community-г бүт...
25/06/2026

💙 Бидний зорилго бол өрсөлдөөн биш.

Хамтдаа суралцаж, хамтдаа өсөж, урт хугацаанд амжилттай трейдерүүдийн community-г бүтээх юм.

Хэрэв чи шинээр эхэлж байгаа эсвэл өөрийгөө дараагийн түвшинд гаргахыг хүсэж байвал ESEA HUB-тай хамт байгаарай.

Зөвийг сур.
Ухаалагаар арилжаа хий.
Хамтдаа өсөцгөөе. 📈💙

Address

ХУД Нисэх тойрог баруун урд талд ESEA Trader Hub
Ulaanbaatar
16000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ESEA HUB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category