21/03/2026
2026 он: AI чатлахаа больж, таны дараагийн хамтрагч болж эхэллээ
2026 оны хамгийн сонирхолтой өөрчлөлт бол хиймэл оюун ухаан зүгээр нэг асуултад хариулдаг хэрэгсэл байхаа больж, бодит ажил гүйцэтгэдэг “дижитал хамтрагч” болж эхэлсэн явдал юм. OpenAI компани байгууллагуудад зориулсан Frontier нэртэй агентын үйлчилгээг танилцуулж, тодорхой даалгаврыг бие даан гүйцэтгэх AI-уудыг удирдах боломж гаргасан. Microsoft ч Copilot Cowork-оо туршиж, апп хийх, spreadsheet зохион байгуулах, их хэмжээний дата эмхлэх ажлыг хязгаарлагдмал хүний оролцоотой гүйцэтгүүлэхээр хөдөлж байна. Anthropic мөн 2026 оны Claude Sonnet 4.6 загвараа coding, agents, мэргэжлийн ажилд зориулсан өндөр түвшний загвар гэж танилцуулсан.
Хамгийн сонирхолтой нь энэ өөрчлөлт зөвхөн технологийн компаниудын дотор үлдсэнгүй. 2026 оны гуравдугаар сард АНУ-ын Сенат ChatGPT, Gemini, Copilot зэрэг AI чатботуудыг албан ёсоор ашиглахыг зөвшөөрсөн нь AI төрийн байгууллагын өдөр тутмын ажилд орж эхэлснийг харууллаа. Харин Хятад улс AI-ийг эдийн засгийн өсөлт, ажлын байр, дахин сургах бодлогын төвд тавьж, их сургуулиуд нь оюутнуудад AI-аас түрүүлж үлдэх ур чадвар болох шүүмжлэлтэй сэтгэлгээ, бүтээлч байдал, зөв асуулт асуух чадвар-ыг илүү онцолж эхэлжээ.
Гэхдээ 2026 оны AI-ийн жинхэнэ өрсөлдөөн зөвхөн “хэн хамгийн ухаалаг модельтэй вэ?” дээр биш болж байна. Reuters-ийн дүгнэснээр дараагийн том тулаан нь чипээс цааш буюу газар, цахилгаан, дата төв, бүр чадвартай цахилгаанчин хүртэл болжээ. Өөрөөр хэлбэл, AI-ийн ирээдүй зөвхөн алгоритмаар биш, бодит ертөнцийн дэд бүтцээр шийдэгдэх шатанд орсон гэсэн үг.
Тиймээс 2026 оны хамгийн хүчтэй асуулт бол “AI хүнийг орлох уу?” биш. Харин “AI-тай хамт ажиллаж чаддаг хүн хэн бэ?” гэсэн асуулт болоод байна. Ирээдүй аль хэдийн иржээ.