14/08/2026
АНУ-н аяллын 10 жилийн визтэй хүмүүсийн анхааралд
8-р сарын 10 АНУ-ын Төрийн департамент Даваа гарагт Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед гадаадын иргэдийн 175,000 гаруй визийг цуцалсан гэж мэдэгдлээ. Энэ нь тус захиргаанаас хэрэгжүүлж буй цагаачлалын эсрэг өргөн хүрээтэй арга хэмжээний нэг хэсэг бөгөөд үүний зэрэгцээ хэдэн арван мянган хүний АНУ-д зорчих болон цагаачлах эрх, боломжийг хязгаарласан байна.
Төрийн департаментын мэдэгдсэнээр, визийг дараах үндэслэлээр цуцалжээ. Үүнд:
• Визний нөхцөл, шаардлагыг зөрчсөн;
• гэмт хэрэг үйлдсэн;
• АНУ-ын иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг уриалсан;
• Америкийн иргэдийг залилан мэхэлсэн;
• АНУ-ын цагаачлалын тогтолцоог урвуулан ашигласан;
• Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зэрэг багтаж байна. 
Тус мэдээллээр, виз цуцлагдсан тохиолдлуудын ихэнх нь хууль сахиулах байгууллагатай холбоотой асуудалд орсон хүмүүстэй холбоотой бөгөөд зодоон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хулгай болон хар тамхитай холбоотой гэмт хэрэг хамгийн түгээмэл шалтгаан болсон байна.