Хөрөнгө оруулагч Даваадорж

Хөрөнгө оруулагч Даваадорж Хүн бүр хөрөнгө оруулагч

23/08/2026

1. "Сая сая хүн Өөрийн мөнгөөр бусдын амьдралыг санхүүжүүлдэг."
→ Таны мөнгө таны төлөө ажиллах зүйлд явахгүй байгаа бол та бусдын амьдралыг санхүүжүүлж байх өндөр магадлалтай.

2. "Сая сая хүн мөнгө орж ирэхээс өмнө толгойдоо зарцуулаад дууссан байдаг.
→ Мөнгө орж ирэхээс нь өмнө төлөвлөх нь зөв боловч эхлээд хөрөнгө оруулалт дараа нь бусад гэсэн зарим баримтал

3. "Сая сая хүн мөнгө олох гэж яарч, мөнгөө өсгөх гэж тэвчдэггүй."
→ Богино хугацааны ашиг хөөх, хурдан баяжих хүсэл.

22/08/2026

"Яагаад мөнгөгүй байдгаа мэдэх үү?

Чи орлого орж ирэх болгонд өөрийнхөө амьдралыг биш бусдын амьдралыг санхүүжүүлээд байна."

Өөрийнхөө амьдралыг санхүүжүүлэхийн тулд чиний өмчлөлд байх чиний төлөө ажилладаг зүйлд хөрөнгө оруулж эхэл

Хадгалаад ав мөн коммент дээр 44 гээд үлдээчих

#хөрөнгөоруулагчдаваадорж #Хувьцаа

15/08/2026

Ижил 100,000 төгрөг.

Нэг дэх шууд үрнэ.
Хоёр дахь хүн хадгална.
Гурав дахь нь Хөрөнгө оруулна.
Гурвуулаа өөр сонголт хийлээ. 3 жилийн дараах хамгийн том ялгаа нь мөнгөн дүнгээс илүү сонголт, мэдлэг чадвар, зуршлын ялгаа байх болно.

Мөнгө таны амьдралыг өөрчилдөггүй. Харин мөнгөтэй харьцах дадал л амьдралыг тань өөрчилнө.

🎯 Мөнгийг бага байна гэж бүү гол хөрөнгө оруулалтаа эрт хийж эхэл.

Коммент дээр хөрөнгө оруулалтаа эхэлсэн үгүйгээ бичээд үлдээгээрэй.

Аан бас зүрхээр булаад өгөөрэй.🤪

13/08/2026

Тэр худал нь юу вэ гэвэл:
"Их мөнгө олж эхэлбэл бүх асуудал шийдэгдэнэ."
Үнэндээ асуудал орлогод биш, мөнгийг удирдах чадварт байдаг.
1 сая төгрөгөө зохицуулж чаддаггүй хүн 5 сая төгрөгийн орлоготой болсон ч ихэнхдээ мөн л мөнгөгүй байдаг.
Харин мөнгийг зөв удирдаж сурсан хүн орлогоо өсгөх тусам хөрөнгөө ч өсгөж чаддаг.
Би таныг их орлого руу зорьж хэрэггүй гэж хэлээгүй гол нь орлогын хэмжээ ямар байхаас хамаараад мөнгөө удирдах чадвартай бол гэж байгаа юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 44 гээд бичээд үлдээчихээрэй. Коммент бичсэн хүмүүсийгээ нэг коммунити болгож байгаад гоё зүйл хийнэ ээ.

09/08/2026

1. Орлогоосоо бага зарцуул
Энэ бол бүх баялгийн суурь.
• Хэдэн төгрөг олдог нь биш, хэдийг үлдээж чаддаг нь чухал.
• Орлого өсөх тусам хэрэглээгээ биш, хуримтлал ба хөрөнгө оруулалтаа өсгө.
Дүрэм: Эхлээд өөртөө төл, дараа нь бусдад төл.
________________________________________
2. Өрийг хөрөнгө болгохгүй бол бүү ав
Бүх өр муу биш ч, хэрэглээний өр хамгийн аюултай.
Жишээ:
• ❌ Гар утас, аялал, тансаг хэрэглээнд зээл авах.
• ✅ Орлого бий болгох бизнес, үнэ цэнэ нь өсөх хөрөнгөд тооцоотой зээл ашиглах.
Өр нь ирээдүйн орлогыг өнөөдөр зарцуулж байгаа хэрэг.
________________________________________
3. Орлогоо тогтмол хөрөнгө болго
Хөрөнгө чинь ажиллахгүй бол чи насан туршдаа ажиллана.
Жишээ нь:
• Хувьцаа
• Бонд
• Үл хөдлөх хөрөнгө
• Бизнес
Зорилго нь:
Мөнгөөрөө мөнгө хийдэг болох.
________________________________________
Нэг өгүүлбэрээр
✔ Орлогоосоо бага зарцуул.
✔ Хэрэглээний өрөөс зайлсхий.
✔ Илүүдэл мөнгөө тогтмол хөрөнгө оруул.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл 44 гээд үлдээчихээрэй.

Миний хамгийн том алдаа нэг орлогын эх үүсвэр биш. Өөрийгөө бусадтай харьцуулдагт байсан.Сошиал нээгээд л нэг нь шинэ ма...
09/08/2026

Миний хамгийн том алдаа нэг орлогын эх үүсвэр биш.
Өөрийгөө бусадтай харьцуулдагт байсан.

Сошиал нээгээд л нэг нь шинэ машин авчээ. Нөгөө нь байртай болжээ. Өөр нэг нь хөрөнгө оруулалтаас их ашиг олсноо хуваалцжээ.
Тэгээд өөрийн эрхгүй: "Би яагаад ийм биш байгаа юм бол?" гэж боддог байв.

Гэвч үнэн нь...
Та тэдний өнөөдрийг харж байна. Харин тэдний олон жилийн сахилга бат, алдаа, тэвчээр, хөдөлмөрийг хардаггүй.
Хөрөнгө оруулалт надад нэг үнэнийг ойлгуулсан.
Баян болохын үндэс нь хамгийн түрүүнд сэтгэл зүй байдаг.
Зах зээл өсөхөд хөөрөхгүй. Унахад сандрахгүй. Бусдын амжилтад атаархахгүй. Өөрийн төлөвлөгөөндөө үнэнч үлдэх.
Энэ бол жинхэнэ хөрөнгө оруулагчийн зан чанар.
Би өөрийн мэдсэн, мэдэрсэн зүйлээс нэгийг баттай хэлж чадна.
Мөнгө тооноос илүү дадал зуршил.
Хөрөнгө оруулалт ашгаас илүү сахилга бат.
Амжилт хурднаас илүү тууштай байдлаас эхэлдэг.
Өөрийгөө бусадтай биш, өчигдрийн өөртэйгөө харьцуул.
Хэрэв өнөөдөр та өчигдрөөсөө 1% илүү болсон бол та зөв замдаа явж байна.
Бусадтай өрсөлдөхөө больсон өдөр таны амьдрал илүү тайван болно.
Өөртэйгөө өрсөлдөж эхэлсэн өдөр таны хөрөнгө аажмаар өсөж эхэлнэ.
❤️ Хэрэв энэ санаатай санал нийлж байвал бусдад ч бас хүргээрэй. Магадгүй энэ нийтлэл хэн нэгний мөнгөний талаарх сэтгэлгээг өөрчлөх эхлэл болж мэднэ.

💸 Мөнгө таны амьдралыг өөрчилдөггүй. Харин мөнгөний талаарх таны сэтгэлгээ өөрчилдөг.20 настайдаа мөнгө байхгүй нь асууд...
23/07/2026

💸 Мөнгө таны амьдралыг өөрчилдөггүй. Харин мөнгөний талаарх таны сэтгэлгээ өөрчилдөг.

20 настайдаа мөнгө байхгүй нь асуудал биш.

30 настайдаа мөнгө олохгүй байх нь ч асуудал биш.

Гэхдээ 40 нас хүрэхэд зөвхөн цалиндаа найдаж амьдарсаар байвал энэ бол эрсдэл.

Баян хүмүүс илүү их ажилладаг болохоор биш...

👉 Мөнгийг өөртөө ажиллуулдаг болохоор баян байдаг.

Хэрэв өнөөдөр та ажиллахаа больвол...

- Орлого чинь үргэлжлэх үү?
- Эсвэл тэр өдөртөө зогсох уу?

Энэ асуултын хариулт таны санхүүгийн ирээдүйг тодорхойлно.

Хөрөнгө оруулалт бол аз биш. Стратеги.

Хэрэв энэ бодол танд үнэ цэнтэй санагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Магадгүй энэ пост хэн нэгний санхүүгийн амьдралыг өөрчлөх эхлэл байж мэднэ.

♟️ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛ АЗ БИШ, СТРАТЕГИ.Цөөнгүй хүн хөрөнгө оруулалтыг азтай хүмүүсийн тоглоом гэж боддог.Гэвч бодит ба...
23/07/2026

♟️ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛ АЗ БИШ, СТРАТЕГИ.
Цөөнгүй хүн хөрөнгө оруулалтыг азтай хүмүүсийн тоглоом гэж боддог.
Гэвч бодит байдал дээр амжилт олдог хүмүүсийн ялгаа нь аз биш, зөв стратеги, сахилга бат, тууштай байдал байдаг.
Шатрын сайн тоглогч нэг нүүдлээр биш, хэд хэдэн нүүдлийн дараах үр дүнгээ тооцдогтой адил хөрөнгө оруулагч ч өнөөдрийн биш, ирээдүйн үнэ цэнийг бүтээдэг.
✔️ Мэдээлэлд суурилсан шийдвэр
✔️ Эрсдэлийг удирдах арга барил
✔️ Урт хугацааны сэтгэлгээ
✔️ Тууштай хөрөнгө оруулалт
Өнөөдөр хийсэн зөв шийдвэр тань маргаашийн санхүүгийн эрх чөлөөний эхлэл байх болно.
Та хөрөнгө оруулалт хийж эхэлсэн үү?
Сэтгэгдэл дээр бодлоо хуваалцаарай. 👇
#ХөрөнгөОруулагчДаваадорж #ХөрөнгөОруулалт #Стратеги #СанхүүгийнБоловсрол #Хувьцаа #Бонд #УртХугацааныХөрөнгөОруулалт #ХүнБүрХөрөнгөОруулагч

21/07/2026

ШИНЖ ЧАНАРЫГ БИШ, МӨН ЧАНАРЫГ ХАР.
Бид ихэнхдээ хүний өнөөдрийн амжилт, хөрөнгө мөнгө, албан тушаал, нэр хүндийг л хардаг. Энэ бүхэн бол нүдэнд харагдах шинж чанар, өөрөөр хэлбэл үр дүн юм.
Харин тэр амжилтын цаана юу байсан бэ?
✔️ Ямар сэтгэлгээтэй байсан бэ?
✔️ Ямар дадал зуршлыг өдөр бүр хэвшүүлсэн бэ?
✔️ Амьдралын ямар хэв маягийг сонгосон бэ?
✔️ Ямар үнэ цэнийг баримталж ирсэн бэ?
Эдгээр нь тухайн хүний мөн чанар юм.
Мөн чанарыг нь олж авахгүйгээр шууд үр дүнг нь буюу нүдэнд харагдах шинж чанарыг нь дуурайх нь биднийг сайн зүйлд хүргэдэггүй.
Тиймээс дараагийн удаа хэн нэгний амжилтыг харахдаа:
💬 Та хүмүүсийг ихэвчлэн үр дүнгээр нь дүгнэдэг үү, эсвэл тэдний мөн чанарыг ойлгохыг хичээдэг үү? Саналаа сэтгэгдэлд хуваалцаарай.
#Хөгжил #Сэтгэлгээ #ДадалЗуршил #МөнЧанар #Амжилт #ХөрөнгөоруулагчДаваадорж

01/07/2026

💡 Хөрөнгө оруулалт мөнгөнөөс өмнө сэтгэлгээнээс эхэлдэг.

"Та хүүхдийнхээ төлөө амиа өгч чадах уу?" гэж асуувал ихэнх хүн эргэлзэлгүй "Тийм" гэж хариулна.

Харин...

"Та хүүхдийнхээ төлөө амьдарч чадах уу?" гэж асуувал бодох зүйл олон гарч ирдэг.

Хүүхдийнхээ төлөө үхэх зориг олон хүнд бий. Харин тэдний төлөө өдөр бүр өөрийгөө хайрлаж, эрүүл мэнддээ анхаарч, санхүүгийн сахилга баттай байж, сайн үлгэр дуурайл үзүүлэн, ирээдүйнх нь төлөө хөрөнгө оруулалт хийж амьдрах нь жинхэнэ зориг, жинхэнэ хариуцлага юм.

Хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн мөнгө өсгөх тухай биш.

Энэ бол:
✅ Зөв дадал
✅ Зөв сэтгэлгээ
✅ Зөв шийдвэр
✅ Ирээдүйгээ өнөөдрөөс бүтээх сонголт

Та өөрийгөө хөгжүүлж, санхүүгээ зөв удирдаж, тогтмол хөрөнгө оруулж эхэлсэн тэр мөчөөс эхлэн зөвхөн өөрийнхөө биш, үр хүүхдийнхээ ирээдүйд хамгийн үнэ цэнтэй бэлгийг өгч эхэлдэг.

Өнөөдөр хийсэн жижиг алхам маргаашийн том үр дүнгийн эхлэл байдаг.

Өөртөө хөрөнгө оруул. Ирээдүйдээ хөрөнгө оруул. Үр хүүхдийнхээ төлөө өнөөдрөөс зөв амьдар.

#ХөрөнгөОруулалт #СанхүүгийнБоловсрол #ЗөвДадал #ИрээдүйдээХөрөнгөОруул #ХүүхдийнхээТөлөөАмьдар

Address

Khan-Uul, 1-r Khoroo
Ulaanbaatar
17030

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөрөнгө оруулагч Даваадорж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category