Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Educational Research Center, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв 8 давхарт 804, 805 тоот, Ulaanbaatar.

☝️ХАН-УУЛ ДҮҮРГИЙН “ЗАЛУУ БАГШ НАРЫН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА                                             ...
24/09/2026

☝️ХАН-УУЛ ДҮҮРГИЙН “ЗАЛУУ БАГШ НАРЫН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-24
🇲🇳Монголын багш нарын 60, Дэлхийн багш нарын 32 дахь өдрийг угтан Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран “Залуу багш нарын нийгмийн оролцоо” чуулганыг амжилттай зохион байгууллаа.

Чуулганд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, Монголын залуу багш нарын холбооны үүсгэн байгуулагч О.Бат-Өлзий, Боловсролын хэлтсийн дарга Б.Дуламрагчаа нар мэндчилгээ дэвшүүллээ.

Чуулганд дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа 200 залуу багш оролцож, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, нийгмийн идэвх, оролцоо, санаачилгыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны бэхжүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломжийг өргөжүүлэх чиглэлээр санал, мэдээлэл солилцлоо.

Чуулганы үеэр:

* ССАЖЗЯ-ны Залуучуудын хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Э.Хулан – “Төрөөс залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого”;
* Монгол Улсын Гавьяат багш С.Отгонтуяа – “Залуу багш нарын нийгмийн оролцоо”;
* Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч, нийгмийн ажлын багш, судлаач О.Цэвэлмаа – “Сайн дурын оролцооны үнэ цэн, манлайлал, гүйцэтгэх үүрэг”сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

Мөн “Залуу багш нарын хөгжил, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт:
👉Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн захирал, Монгол Улсын Гавьяат багш С.Эрдэнэбаатар
👉Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Г.Ариунчимэг, сэтгэл зүйч, доктор С.Хулан
👉 “Health Coach” группын үүсгэн байгуулагч Б.Энхцэцэг нар удирдан зохион байгуулж, залуу багш нарын хөгжил, оролцоотой холбоотой чухал асуудлаар санал, туршлага солилцлоо.

Тус чуулган нь залуу багш нарын мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр шинэ санаа, санаачилгыг дэмжсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

📣 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ БАТЛАГДЛААБоловсролын ерөнхий газрын даргын 202...
23/09/2026

📣 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА
Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу олимпиадыг Ерөнхий хороо болон Дэд хороо хариуцран зохион байгуулдаг билээ.
Олимпиадын ерөнхий хороо 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1️⃣ Олимпиадын ерөнхий хорооны бүрэлдэхүүний цаашдын баримтлах чиглэл, уялдаа холбоотой хамтран ажиллах
2️⃣ 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан Улсын болон Олон улсын олимпиадуудын нэгдсэн үр дүн, цаашид анхаарах санал зөвлөмж
3️⃣ 2026-2027 оны хичээлийн жилийн Олимпиадын хуваарь, товыг тогтоохдоо Аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсүүд болон Боловсролын яамны саналыг үндэслэн хэлэлцэж, Боловсролын сайдад танилцуулснаар баталлаа.

22/09/2026
Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж буй суралцагчийн хөгжлийн онцлог, ялгаатай байдал, сургуулийн өмнөх боловср...
22/09/2026

Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж буй суралцагчийн хөгжлийн онцлог, ялгаатай байдал, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, эзэмшсэн суурь болон ерөнхий чадамжийг үнэлэх, оношлох, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулах суурь мэдээллээр хангах зорилготой “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг оношлох үнэлгээ”-г төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2026 оны 09 дүгээр сарын 2 дахь долоо хоногоос эхлүүлэн амжилттай үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн “Өсвөрийн аврагч-2026” сургалт, дадлага амжилттай зохион байгуулагдлаа.  Хан-Уул дүүргийн “Гамшгийн эрс...
21/09/2026

Хан-Уул дүүргийн “Өсвөрийн аврагч-2026” сургалт, дадлага амжилттай зохион байгуулагдлаа.
Хан-Уул дүүргийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн 2026 оны төлөвлөгөөний дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран “Өсвөрийн аврагч-2026” сургалт дадлагыг 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалт дадлагад 34, 114, 10, 52, 163, 178 дугаар сургуулийн төлөөлөл 6 баг, 42 суралцагч оролцож
Тэргүүн байрыг 114 дүгээр сургууль,
Дэд байрыг 163 дугаар сургууль,
Гутгаар байрыг 10 дугаар сургууль,
Тусгай байр болон “Аюулгүй амьдрах ухааны шинэ санаачилга төрөл”-д 52 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Сургалт дадлагад амжилттай оролцсон нийт багш, суралцагчдадаа баяр хүргэе.

21/09/2026

🇲🇳МУ-н Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй 40 дэхь удаагийн номын баярын нээлтэд 35-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 50 хүүхэд 🔥Монгол бүжгийн цомирлог👏-р оролцлоо

Address

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв 8 давхарт 804, 805 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97611342472

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс:

Shortcuts

Share