17/11/2020
"TEAM READING MARATHON" БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
📍Зорилго: Багийн хамтын ажиллагааны үр дүнд Extensive Reading аргачлалаар дамжуулан англи хэл дээр ном унших дадлыг бий болгож, оролцогчдын англи хэлний түвшинг дээшлүүлэхэд чиглэнэ.
📍Бүртгэл явагдах хугацаа: 2020/11/14-2020/11/21
📍Марафон үргэлжлэх хугацаа: Нийт 21 хоног буюу 2020/11/23-2020/12/13-ны хооронд явагдана.
📍Хамтран зохион байгуулагч: Mongolian Extensive Reading Association
📍Дэмжигч байгууллагууд: ReadmorE /Kindle цахим номын дэлгүүр/ Youth Opportunities Mongolia
📍Тавигдах шаардага: Оролцогчид XReading цахим номын сангийн эрхтэй байх (Жич: Оролцогчид түвшиндээ тохирсон ном унших учир англи хэлний анхан шатнаас эхлээд ахисан хүртэл ямар ч түвшинд байж болно.
Багийн гишүүдийн тоо: 5 гишүүнтэй баг бүрдүүлж багаараа оролцоно.
📍Бариандаа орох болзол:
Оролцогч баг 5 гишүүнтэй байна. Багийн гишүүн тус бүр нь дараах болзлыг биелүүлснээр тухайн баг марафоны барианд шалгарна. /Жич: Болзлоо давуулан биелүүлж болох ба гэхдээ энэ нь үнэлгээний оноонд нөлөөлөхгүй болно/
Сурагчдын ангилал 9-12 дугаар анги:
1-р долоо хоног : 50,000 үг унших
2-р долоо хоног : 8 цаг аудио сонсох
3-р долоо хоног : 30,000 үг унших, 5 цаг сонсох
Сурагчдын ангилал 6-8 дугаар анги:
1-р долоо хоног : 25,000 үг унших
2-р долоо хоног : 6 цаг аудио сонсох
3-р долоо хоног : 20,000 үг унших, 4 цаг сонсох
Сурагчдын ангилал 1-5 дугаар анги:
1-р долоо хоног : 20 ном унших
2-р долоо хоног : 10 номны хувьд аудио сонсох
3-р долоо хоног : 5,000 үг унших, 3 цаг аудио сонсох
Оюутны ангилал:
1-р долоо хоног : 60,000 үг унших
2-р долоо хоног : 10 цаг аудио сонсох
3-р долоо хоног : 50,000 үг унших (Академик 220 номноос)
Насанд хүрэгчдийн ангилал:
1-р долоо хоног : 60,000 үг унших
2-р долоо хоног : 10 цаг аудио сонсох
3-р долоо хоног : 60,000 үг унших (Академик 220 номноос)
Бүх оролцогчид:
Долоо хоногт тутамд нэг удаа баг тус бүр багийн гишүүн бүрийн оролцоог хангасан бүтээлч пост Extensive Readers in Mongolia группд хуваалцана. Бүтээлч пост гэдэгт туршлага хуваалцсан, багийн ном уншиж байгаа, багаараа гаргасан ахиц зэргийг хуваалцсан бичлэг, нийтлэл гэх зэрэг хамаарна. Тухайн баг энэхүү болзлыг биелүүлэхийн тулд бүтээлч сэтгэлгээгээ ашиглан хэрхэн шийдэх нь чөлөөтэй байна. ( хаштаг ашиглах)
🎁Шагнал, урамшуулал:
ангилал бүрт:
1-р байр: 300,000 төгрөгийн эрхийн бичиг (номын дэлгүүр болон киндл shop сонголтоор)+Зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг
2-р байр: 200,000 төгрөгийн эрхийн бичиг (номын дэлгүүр болон киндл shop сонголтоор)+Өргөмжлөл + Зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг
3-р байр: 100,000 төгрөгийн эрхийн бичиг (номын элгүүр болон киндл shop сонголтоор)+Өргөмжлөл + Зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг
Мөн марафоны барианд орох болзлоо биелүүлсэн бүх багт өргөмжлөл, багийн гишүүдэд сертификат олгогдоно.
ТУСГАЙ ШАГНАЛ: Шилдэг багш шалгаруулах Шилдэг нэг багшийг сурагчдынх нь амжилтаар эрэмбэлж шалгаруулах бөгөөд өргөмжлөл болон үнэ бүхий зүйлээр шагнал олгоно.
📍ДҮГНЭХ ЖУРАМ:
Дээрхи болзлыг багийн бүх гишүүд бүгд хангаснаар тухайн баг болзлоо хангасанд тооцогдож, марафоны барианд амжилттай шалгарсанд тооцогдоно.
Үнэлгээ №1: 70 оноо-Үндсэн болзлоо бүрэн биелүүлсэн баг тус бүр адил тэнцүү 70 оноог авна.
Үнэлгээ №2: 30 оноо- Долоо хоногт тутамд нэг удаа буюу марафоны 21 хоногийн хугацаанд нийт 3 удаагийн бүтээлч пост оруулах болзлоо биелүүлсэнээр нийт тус бүр 10 хүртэл оноо буюу нийт дүнгээр 30 хүртэл оноог авна. Энэхүү үнэлгээг марафоны зохион байгуулагч байгууллагуудаас томилсон “Үнэлгээний баг” марафоны эцэст бүтээлч байдлаас нь хамааруулан зохих оноог өгнө.
Эдгээр хоёр үнэлгээний нийлбэр оноогоор эрэмбэлж, ангилал тус бүрийн шилдэг шагналт 3 байрын багууд шалгарна.
Долоо хоногт бүр марафонд оролцогч багуудын явцын мэдээ Extensive Readers in Mongolia группд нийтлэгдэнэ. Марафоны оролцогчид Extensive Readers in Mongolia группд нэгдсэн байх хэрэгтэй. https://www.facebook.com/groups/730525186962747
📍Хэрхэн бүртгүүлэх вэ?
Бүртгэлийн маягт: https://forms.gle/y7k3s3Cvn6yP1vTP6
Марафонд оролцогч баг тус бүр энэхүү бүртгэлийн маягтыг 2020.11.21-ний өдрийн 18 цагаас өмнө амжиж илгээх ёстой.
Марафонд оролцогчид нь Xreading цахим номын сангийн эрхтэй байх ёстой бөгөөд хэрэв цахим номын сангийн эрхийн хугацаа дууссан эсхүл хараахан эрхээ аваагүй бол дараах хугацааны ангиллаас сонгож, Лингорс Хаан банк 5220046142 тоот дансанд гүйлгээний утга хэсэгт “Team, имэйл хаяг, утасны дугаар, нэрээ” бичнэ. Жич: Хэрэв Xreading цахим номын сангийн админ эрхтэй харьяалах багшийнхаа удирдлагад бүртгүүлэх бол нэмэлтээр тухайн багшийн кодыг гүйлгээний утга хэсэгт заавал бичнэ.
Xreading цахим номын сангийн эрхийн хугацааны сонголт:
● 2 сарын эрх-35 000 төгрөг (жич: тус нөхцөл нь тус марафонд зориулан тусгайлан гаргасан үнэ)
● 3 сарын эрх-45 000 төгрөг
● 4 сарын эрх-50 000 төгрөг
● 6 сарын эрх-60 000 төгрөг
● 12 сар буюу нэг жилийн эрх-100 000 төгрөг