07/06/2023
Personal development
Өөрийгөө бүхий л талаас нь хөгжүүлэх
ЭМ боловсролын сургалтууд
Номоор дамжуулан ертөнцийг харах
07/06/2023
02/06/2023
#төсөлд суурилсан суралцахуй
#АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль
📣🍀🍀"Хувь хүний хөгжил/Personal development" төслийн 8-р баг нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, маркетинг хариуцсан ажлын хэсэгтэй хамтран АШУҮИС, Сувилахуйн сургуулийн 218 тоот лекцийн зааланд 2023 оны 5 сарын 31-ний өдөр 56-р сургуулийн ахлах бүлгийн 10-р ангийн 90 гаруй сурагчдад "Гэр бүл төлөвлөлт, хөдөлгөөн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгосон.
📣🍀🍀Уг сургалтын хүрээнд "Эх барих, эх хүүхдийн сувилахуй"-н тэнхимийн багш Л.Туяацацрал "Өсвөр насны нөхөн үржихүй, жирэмслэлт", "Бие бялдар судлал"-ын тэнхимийн багш Б.Янжинсүрэн нь "Хөдөлгөөн ба эрүүл мэнд, хөдөлгөөн засал мэргэжлийн танилцуулга", Хөдөлгөөн заслын 2-р дамжааны оюутан Ц.Мягмарсүрэн нь "Гэр бүл төлөвлөлт", Эм зүйн сургуулийн багш н.Отгонбат нар "Мансууруулах бодис, сэтгэц нөлөөт бэлдмэл, хар тамхины хор хөнөөл" тус тус сэдвийн хүрээнд илтгэл тавьсан.
🍀🍀Сургалтаар өнөөгийн нийгэмд өсвөр насныханы дунд тулгамдаж буй асуудлуудыг онцгойлон авч үзэхийг зорьсон.
📣🍀🍀Мөн сургалтанд оролцогчдын дунд танин мэдэхүйн хөгжөөнт АХА тэмцээнийг зохион байгуулсан. АХА тэмцээнд сурагчид идэвхтэй оролцон, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд эхний 3 байрын сурагчдад өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан.
🍀🍀Бидний сургалтанд идэвхтэй оролцсон 56-р сургуулийн багш, сурагчид, АШУҮИС-ийн багш нар, оюутнууд, төслийн багийхандаа талархал илэрхийлье🙏🫰.
02/06/2023
#төсөлд суурилсан суралцахуй
#АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль
📣🍀🍀"Хувь хүний хөгжил/Personal development" төслийн 8-р баг нь 5 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд нийт 4 удаагийн өглөөний номын уулзалтыг амжилттай зохион байгуулжээ.🎉
📣🌄Өглөөний 📚 уулзалтанд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 1-ээс 4-р дамжааны оюутнууд оролцож, өөрсдийн уншсан номноос ойлгож, тусгаж авсан зүйлийг бусад оролцогч нартай хуваалцан, санал бодлоо солилцсон. 🏃♀️🏃♂️
🍀🍀Өглөөний номын уулзалтанд оролцсоноор богино хугацаанд өөрийн ойлгосон зүйлийг товч, ойлгомжтойгоор илэрхийлж сурахаас гадна, нэгэн зэрэг олон номын талаар мэдээлэл авах, мэдлэг хуримтлуулах боломжтойгоороо онцлог бөгөөд оролцогч нар хоорондоо ном солилцох бүрэн боломжтой юм.
🍀🍀Бидний номын уулзалтанд идэвхтэй оролцож байсан та бүхэндээ талархал илэрхийлье🙏
01/05/2023
📣🍀🍀"Хувь хүний хөгжил буюу Personal development" төслийн 8-р баг маань аль хэдийн 2 ажлыг амжилттай зохион байгуулсан байна.
👉Үүнд: Номын уулзалтын танилцуулга, өдөрлөг
📣🍀🍀2023 оны 04 сарын 21-ны өдрийн Баасан гаригт АШУҮИС, СС дээр Номын хандив, солилцоо, төслийн багийн танилцуулга хийлээ. Тус өдөрлөгт СС-ийн оюутнууд болон бусад эмнэлгийн төлөөлөгч нар сонирхон ирж танилцан, цаашдын ажлын талаар санал солилцлоо.
📣🍀🍀 2023 оны 04 сарын 28 ны Баасан гаригт АШУҮИС, СС-ийн 2 давхарт долоо хоног бүр явагдах Өглөөний номын уулзалт маань анхны өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгт төслийн багийн гишүүдээс гадна 1, 2-р дамжааны оюутнууд оролцож, уншсан номынхоо талаар товч танилцуулан, бусадтай өөрсдийн тусгаж авсан зүйлээ найзуудтайгаа хуваалцан цагийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Энэхүү өдөрлөг маань долоо хоног болгон явагдахаараа онцлог бөгөөд оюутнууд номноос олж авсан зүйлээ товч, ойлгомжтой илтгэхийн тулд тодорхой хэмжээгээр бэлдэх, өөрийгөө илэрхийлж сурах ач холбогдолтой.
🤩🤩 😍😍
🍀🍀 багаас мэндчилж байна🤩🤩
📣📢2023 оны 4 сарын 21-ны өдөр буюу БААСАН гаригт 11:30-16:30 хооронд АШУҮИС, Сувилахуйн Сургууль дээр 🏃♀️🏃♂️🏃🏃♀️🏃♂️
📚📖"МЭДЛЭГЭЭ ТҮГЭЭЕ" НОМЫН УУЛЗАЛТЫН ТАНИЛЦУУЛГА, ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА (МЭРГЭЖЛИЙН БУС НОМОО АВААД ИРЭЭРЭЙ)🙏🙏🙏🙏
Үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр:
#Төслийн танилцуулга
📚📖 #Номын уулзалтын бүртгэл
📚📖 , ном хандивлах, сонирхсон номоо авч унших бүрэн боломжтой🥰🥰
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar