ОЮУНЫ ТӨВ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

ОЮУНЫ ТӨВ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ - SOTA олон улсын хөтөлбөр
- Зан чанар,
- Математик,
- Мэдээлэл зүй,
- Англи хэл
- Монгол улсын стандарт хөтөлбөр

Зан чанар, Англи хэл, Математик, Мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль.
Утас: 8000-7721, 9902-6353

16/07/2026

2026-2027 оны хичээлийн жилд 1-12-р ангид цөөн хүүхэд НЭМЭЛТ ЭЛСЭЛТ авна.
✅ Олон улсын SOT хөтөлбөртэй Англи хэл
✅ Математик, Мэдээлэл зүй гүнзгий
✅ Зан чанар - ёс зүйн сургалт
✅ Дугуйлан секцүүд
✅ Олон улсын сурагчдын чуулган-тэмцээн
✅ Нэг ангидаа 12 сурагчтай VIP үйлчилгээ!
Сургууль дээр заавал биечлэн ирж танилцана шийдвэр гаргана.
"Хүүхэд бүрийг Хөгжил дэвшилд" уриатайгаар
"Монголыг өөрчилж Дэлхийд нөлөөлөх Ирээдүйн Зөвт Удирдагчдыг бид бэлтгэнэ" гэсэн Алсын харааг тээн таны хүүхдэд мэргэжлийн ур чадвартай багш-ажилчид чин сэтгэлээр үйлчилнэ.

Утас:77199212, 80199212, 80007721, 80717721,
#сургууль
#элсэлт

14/07/2026

Суудлаа баталгаажуулаарай!
2026-2027 оны хичээлийн жилд 1-12-р ангид цөөн хүүхэд НЭМЭЛТ ЭЛСЭЛТ авна.
✅ Олон улсын SOT хөтөлбөртэй Англи хэл
✅ Математик, Мэдээлэл зүй гүнзгий
✅ Зан чанар - ёс зүйн сургалт
✅ Дугуйлан секцүүд
✅ Олон улсын сурагчдын чуулган-тэмцээн
✅ Нэг ангидаа 12 сурагчтай VIP үйлчилгээ!
Сургууль дээр заавал биечлэн ирж танилцана шийдвэр гаргана.
"Хүүхэд бүрийг Хөгжил дэвшилд" уриатайгаар
"Монголыг өөрчилж Дэлхийд нөлөөлөх Ирээдүйн Зөвт Удирдагчдыг бид бэлтгэнэ" гэсэн Алсын харааг тээн таны хүүхдэд мэргэжлийн ур чадвартай багш-ажилчид чин сэтгэлээр үйлчилнэ.

Утас:77199212, 80199212, 80007721, 80717721,
#сургууль
#элсэлт

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе! 🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тус...
10/07/2026

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе! 🇲🇳

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож байна.

Наадам бол монгол түмний төрт ёс, тусгаар тогтнол, эв нэгдэл, өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, өвөг дээдсийнхээ бахархалт түүхийг хүндэтгэн өвлүүлдэг үндэсний их баяр билээ.

Эрийн гурван наадамдаа дэнж хотойтол сайхан наадаж, элэг бүтэн, төр түвшин, түмэн олон амгалан байж, айл өрх бүрт аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл ундарч байхыг хүсэн ерөөе.

🇲🇳 Дэнж хотойтол сайхан наадаарай! 🇲🇳

2015 оны төгсөгч Г.Нямгэрэл маань сургуулийнхаа олон улсын тэмцээнд оролцоод явж байгаа дүү нар, эцэг эхийн төлөөлөл, 20...
06/07/2026

2015 оны төгсөгч Г.Нямгэрэл маань сургуулийнхаа олон улсын тэмцээнд оролцоод явж байгаа дүү нар, эцэг эхийн төлөөлөл, 2002 оны төгсөгч Б.Буяндэлгэр болон сургуулийнхаа захирлыг гэртээ хүлээн авч өөрийн гараар бэлдсэн гайхалтай амттай стейкээр дайлж, гарын бэлэг өгч, нэгэн оройг маш үнэ цэнтэй сургамж, зөвлөмж дүүрэн яриа өрнүүлсэн юм.
Г.Нямгэрэл нь эдүгээ АНУ-ын Арлигттон хотын төрийн албан хаагчаар ажиллахын зэрэгцээ нөхөр хүүхдийн хамт аж төрөн амьдардаг бидний бахархалт төгсөгчдийн нэг юм.
Сурагч дүү нартаа үнэтэй зөвлөгөө өгч, сургуулиасаа ямар их эрдэм ном, зан чанар, ёс зүйн үнэ цэнтэй мэдлэг олж авснаа хуваалцаж, талархал илэрхийлсэн нь "Оюуны Төв" сургуулийн 1999 оноос эдүгээг хүртэл итгэмжтэйгээр боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг баталгаажуулаад зогсохгүй асар их урам зоригийг нийт үе үеийн багш ажилчдад өгч буй нь нэн хүндэтгэлтэй байсан юм.
Эрхэм төгсөгч Г.Нямгэрэл танд гүнээ талархал илэрхийлье бас танд ажил амьдралын нөр их аз жаргалыг хүсэн ерөөе! 🙏😇🥰🇺🇸🇲🇳

2006 оны төгсөгчид маань 20 жилийн ойгоо тэмдэглэж сургууль дээрээ хүндэтгэл үзүүлэн ирлээ! О.Пүрэвжаргал багштай "Оюуны...
22/06/2026

2006 оны төгсөгчид маань 20 жилийн ойгоо тэмдэглэж сургууль дээрээ хүндэтгэл үзүүлэн ирлээ!

О.Пүрэвжаргал багштай "Оюуны Төв" сургуулийн төгсөгчид маань сургуулиа төгссөний 20 жилийн ойгоо тэмдэглэн сургууль дээрээ дурсамж хичээлээ заалгаж, сургуулийн захиргаа болон анги удирдсан багшдаа эрдэм номын үнэт эрдэнэсийн охийг энгүй ихээр өвлүүлж өгсөнд нь гүнээ талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэн, сурагч насныхаа гэгээн дурсамжуудаас хуваалцахын сацуу "Оюуны Төв" сургуулийнх нь үнэт зүйлс, эрхэмлэх зарчимууд нь энэ цагийн салбар салбарын манлайлагчид, сайн сайхан аав, ээж, албан хаагчид болоход нь хэрхэн нөлөөлсөн талаар гэрчлэн хуваалцсан гайхалтай сайхан баяр бахдал төрүүлсэн цаг хугацааг өнгөрүүллээ.

Эрхэм төгсөгчид та бүхнээрээ сургууль нь үнэхээр бахархаж, гүнээ талархснаа ийнхүү дахин илэрхийлж байна! 🙏😇🤗🥰

19/06/2026

Амжилтын баяр ~ Awards Ceremony ~ Төгсөлтийн баяр 2025- 2026

2025 - 2026 хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болох Амжилтын баяр ~ Awards Ceremony ~ Төгсөлтийн баярын үйл ажиллагаа 2026.06.12-ны өдөр сургуулийн сурагчид, багш ажилчид, эцэг эхийн төлөөллүүдийн хамтаар баяр жаргал, амжилт ололт, хүндлэл бахархал дүүрэн гайхамшигтай болж өндөрлөлөө.
Хичээлийн жилийн турш сурагчид маань мэдлэг оюун, авьяас чадвар, зан чанар гэх мэт цогц хөгжлийн хүрээнд амжилттай, үлгэр жишээ, онцгой ахицтай байсныхаа төлөө шагнагдаж, урамшуулагдаж, бахархал, хүндлэлийн ерөөл дүүрэн эзэд болж Амжилтын баяраа тэмдэглэлээ.

Мөн олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан сурагчид маань сургуулийн тэтгэлэгээр шагнагдлаа.

12-р ангиа төгсөж буй эрхэм хүндэт төгсөгчдөдөө хүндэтгэл илэрхийлж бахархал дүүрэн төгсөлтийн баяраа хийлээ.

2026-2027 оны хичээлийн жилдээ дахин баяр хөөр дүүрэн уулзахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь дэвшүүлж байна.
Хайрт сурагчид, багш- ажилчид, хамтран үйлчилсэн эрхэм эцэг эхчүүд, асран хамгаалагчид нар минь сайхан амраарай.

Сургуулийн захиргаа.

Call now to connect with business.

16/06/2026

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when ОЮУНЫ ТӨВ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ОЮУНЫ ТӨВ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ:

Shortcuts

Share

Category