12/08/2026
Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ойлголтууд ялгаатай юу?🤔
Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм. Тийм учраас гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүснэ. Мөн зарим төрлийн гэрээний зүйлээс хамаарч гэрээнээс татгалзах эсхүл гэрээг цуцлах ойлголтыг яалгамжтай байдлаар хэрэглэх ба гэрлэлт цуцлах, хөдөлмөрийн маргаанд гэрээнээс татгалзах бус зөвхөн гэрээг цуцлах ойлголт хэрэглэгдэнэ. Гэрээний зүйлийг буцаах боломжтой үед гэрээнээс татгалзах ойлголт голдуу хэрэглэгдэнэ. Гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгө, эрх, үр хүүхдийн асрамжийн хувьд гэрлэлтийг цуцалснаар ирээдүйн үр дагавар болох хөрөнгө хуваах, хүүхдийн тэтгэлэг, тэжээн тэтгэх үүргийг шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн маргаанд гэрээг цуцлах хүртэлх хөдөлмөрлөсөн үйл баримт, авсан цалин хөлс хэвээр үлдэж, цуцалсны дараах үр дагавар яригдана.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=12295