МУБИС-ийн Оюутны хөгжил, олон нийтийн ажил

МУБИС-ийн Оюутны хөгжил, олон нийтийн ажил Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг

01/09/2026
01/09/2026

СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ

👪Эрхэм эцэг эхчүүд ээ! Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж буй энэ өдрүүдэд хүүхдээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсаар хангахаас гадна сэтгэл зүй болон өдөр тутмын хэмнэлийг нь бэлтгэх нь хамгийн чухал байдаг. Хүүхдээ шинэ хичээлийн жилд түгшүүргүй, эрч хүчтэй дасан зохицоход нь туслах 5 чухал сэдвийг хүргэж байна.

1. НОЙРНЫ ХЭМНЭЛИЙГ ААЖМААР УРАГШЛУУЛАХ💤

Зуны амралтаар оройтож унтаж, оройтож сэрдэг байсан хэмнэлийг 9 сарын 1-нд гэнэт өөрчлөх нь хүүхдэд асар том стресс болдог. Иймд өдөр бүр 10–20 минутаар унтах болон сэрэх цагийг бага багаар урагшлуулаарай. (Жишээ нь: 00:00 цагт унтдаг бол Даваа—23:50, Мягмар—23:40 гэх мэтээр шилжүүлснээр 2 долоо хоногийн дараа 21:30 гэхэд амархан унтаж сурна).

2. СУРГУУЛЬД АНХЛАН ЭЛСЭГЧ ХҮҮХДЭЭ БҮТЭН НЭРТЭЙ НЬ НӨХӨРЛҮҮЛЭЭРЭЙ👨‍👩‍👧‍👦❤

Гэртээ өхөөрдсөн эсвэл товчилсон нэрээрээ дуудуулж дассан хүүхдийг ангид нь бүтэн нэрээр нь дуудахад өөрийг нь дуудаж байгааг анзаарахгүй байх тохиолдол гардаг. Аав, ээж, ах, эгчдээ "Миний хүү/охин", "Анука", "Төөгөө" гэж дуудуулж дассан хүүхдийн хувьд тэдгээр нэрс нь аюулгүй, хайрлуулж буй дулаан мэдрэмж дагуулж байдаг. Харин сургуулийн босго алхаж, ангидаа суухтай зэрэгцэн энэ танил орчин гэнэт өөрчлөгддөг. Бүтэн нэрээр нь дуудах үед хүүхэд өөрийг нь дуудаж байгааг сайн ойлгохгүй, хариулахгүй өнгөрч болно. Учир нь түүний тархи зөвхөн өхөөрдөж дууддаг гэрийн нэрэндээ л хариу үйлдэл үзүүлж дассан байдаг. Сургуульд орохоос нь өмнө гэртээ тоглоом тоглох байдлаар бүтэн нэрээр нь дуудаж, тодорхой хариулж сурахад нь бага багаар дасгаарай. Хэрэв хүүхэд гэрийн нэрэндээ маш их дассан бол багшид нь урьдчилан хэлж өгснөөр дасан зохицох шилжилтийн үеийг зөөллөнө.

3. ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЖ, ОРОЙН АМГАЛАН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ📵😴

Унтахаас багадаа 1 цагийн өмнө утсаа хурааж, зурагт болон дэлгэц харахгүй байх нь тархийг амраахад тусална. Дэлгэцээс цацрах хөх гэрэл нь тархинд 'одоо өдөр байна' гэх хуурмаг дохио өгч, амралтын гормон мелатониныг саатуулдаг.Тиймээс орой бүр дэлгэцийн гэрлийг унтрааж, амгалан орчныг бүрдүүлээрэй. Унтахын өмнө хүүхэдтэйгээ ном сөхөн суух, өдрийн сонин сайхнаа зөөлөн ярилцах эсвэл хамтдаа хөнгөн сунгалт хийх нь тэдний тархийг амрааж, сэтгэл зүйд нь аюулгүй, нөмөртэй мэдрэмжийг бэлэглэдэг.

4. ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛД ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ🎒

Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсаа бэлдэх үйл явцад хүүхдийг идэвхтэй оролцуулах нь сургуульдаа дасан зохицох том хөшүүрэг болдог. Ээж, аав нь хүүхэддээ өөрийнхөө таалагдсан цүнхийг шууд аваад өгчихвөл хүүхдэд эхэндээ "Аав ээжийн авч өгсөн цүнх" шиг л санагдана. Харин бичгийн хэрэгслийг хүүхдээр өөрөөр нь сонголт хийлгэн авсан тохиолдолд хүүхэд "Би өөрөө сонгож авсан шүү!" гэх эзэнжүүлэх мэдрэмжийг авдаг. Ингэж сонгосон дэвтэр, харандаагаа хүүхэд гамнах, цүнхэндээ нандигнан хийх хариуцлагатай байдал нь байгалийн жамаар бий болдог.

5. СЭТГЭЛ ЗҮЙН БАТАЛГААЖУУЛАЛТ БА ХАРИЛЦАА❤✨

Хичээл эхлэх дөхөхөөр зарим хүүхэд шинэ багш, найз нөхөд, хичээлийн ачааллаас эмээж, дотоод түгшүүртэй болдог. Зарим эцэг эхчүүд маань хүүхдээ "Удахгүй хичээл орлоо, одоо тоглохоо боль" гэж тушаах байдал их ажиглагддаг. Энэ нь хүүхдэд айдас, сандрал түгшүүрийг ихээр мэдрүүлэх гээд байдаг. Харин үүний оронд илүү "Сургуульдаа явахад юу нь хамгийн гоё санагдаж байна?", "Сэтгэл санаа нь ямар байна?" гэж асуун ярилцан сургууль бол зөвхөн даалгавар хийдэг газар биш, шинэ зүйл танин мэдэх, найзуудтайгаа нөхөрлөх гоё орчин гэдгийг сануулах нь дасан зохицох байдалд нэн чухал.

✅Дасан зохицол гэдэг бол цаг хугацааны асуудал биш, харин бидний хүүхдэдээ бэлэглэж буй сэтгэл зүйн аюулгүй байдал, халуун дулаан нөмрийн үр дүн юм. Ирээдүйн эзэд болох бяцхан сурагчиддаа болон тэдний хамгийн том ар тал болсон эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлд нь өндөр амжилт хүсье! 🎒✨

01/09/2026

📢 ОЮУТНЫ ДОТУУР БАЙРАНД ОРОХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД! 🏫

🎓 Дотуур байранд орох оюутнуудын байршуулалт 9 дүгээр сарын 14-нөөс эхэлнэ.

📝 АЛХАМ 1 — ХҮСЭЛТ ГАРГАХ

Өөрийн элссэн сургуулийн нарийн бичгийн даргын даргад дотуур байранд орох хүсэлтээ гаргана.

📌 Хүсэлт дээрээ “БАЙРАНД ОРОХЫГ ЗӨВШӨӨРСӨН” цохолт хийлгэсэн байна.

🏠 АЛХАМ 2 — БАЙРАНД ОЧИХ

Дотуур байранд очихдоо дараах 5 бичиг баримтыг заавал бүрдүүлж ирнэ.

1️⃣ Байранд орохыг зөвшөөрсөн цохолттой хүсэлт
2️⃣ Эрүүл мэндийн шинжилгээ өгсөн хуудас
3️⃣ 3 хувь цээж зураг
4️⃣ Төлбөр төлсөн баримт
5️⃣ Иргэний үнэмлэхний лавлагаа

⚠️ АНХААРАХ ЗҮЙЛ:
Бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн оюутныг дотуур байранд оруулна.

📅 ОРОЛТ: 9 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС

Оюутнууд та бүхэн бичиг баримтаа урьдчилан бүрдүүлж, дотуур байрандаа цаг алдалгүй байршихыг анхаарна уу. 😊

#ОюутныДотуурБайр #ОюутныАнхааралд #ШинэОюутнууд

30/08/2026

Албан ёсны мэдээлэлтэй танилцана уу🙌🏼

📢 ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт, сургалтын үйл ажиллагааны хугацааг дараах байдлаар зохион байгуулна.
🔹 Нэмэлт элсэлт
* Хугацаа: 2026 оны 8-р сарын 10–21
* Хэлбэр: Цахимаар
Энэ хугацаанд нэмэлт элсэлтэд хамрагдах боломжтой.
🔹 Шинэ элсэгчдийн бүртгэл
* Хугацаа: 2026 оны 8-р сарын 17–21
* Хэлбэр: Цахимаар
Шинээр элссэн оюутнууд энэ хугацаанд онлайнаар бүртгэлээ баталгаажуулж, оюутны кодоо авна.

🔹 Хичээл сонголт (бүх курс)
* Хугацаа: 2026 оны 8-р сарын 24–31
* Хэлбэр: Цахимаар
1, 2, 3, 4-р курсийн бүх оюутан өөрийн судлах хичээлээ сонгож, хичээлийн төлөвлөгөөгөө гаргана.

🔹 Онлайн хичээл
* Хугацаа: 2026 оны 9-р сарын 1–11
* Хэлбэр: Цахимаар
Хичээл 2 долоо хоногийн турш онлайнаар явагдана.

🔹 Танхимын хичээл
* Эхлэх өдөр: 2026 оны 9-р сарын 14
Энэ өдрөөс эхлэн хичээл сургуулийн байранд танхимаар орно.

🔹 Дотуур байр
* Орох хугацаа: 2026 оны 9-р сарын 14-нөөс эхлэх болно.
Дотуур байранд орох оюутнууд энэ өдрөөс эхлэн хүсэлтээ гаргаж байрлаж эхэлнэ. 1-р курсийн байранд амьдрах хүсэлт гаргасан элсэгчид бүгд хамрагддаг.

30/08/2026

Англи хэлтэй багш хөтөлбөр зарлагдлаа🤍

Address

МУБИС-ийн төв байр
Ulaanbaatar

Telephone

+97611311547

Alerts

Be the first to know and let us send you an email when МУБИС-ийн Оюутны хөгжил, олон нийтийн ажил posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share