23/09/2026
🎓🎓🌏 “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ ЭКСПО-2026” АРГА ХЭМЖЭЭНД 12 МЯНГАН СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА
🎓🌏 BTG ACADEMY “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ ЭКСПО-2026” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөх ангийн суралцагчдад мэргэжлээ зөв сонгох, дотоод болон гадаадын их дээд сургуульд элсэх, тэтгэлэгт хамрагдах боломж, мэдээллийг нэг дороос хүргэх зорилгоор “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ ЭКСПО” арга хэмжээг Баянгол дүүрэг 3 дахь жилдээ, 5 дахь удаагаа зохион байгуулж байна. 📚✨
📌 “Баянгол Боловсрол Экспо-2026” намрын арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж, Монгол, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Филиппин зэрэг улсын 30 гаруй байгууллага оролцож байна.
🌎 Нийт 15 орчим орны их, дээд сургууль, коллеж болон боловсролын байгууллагуудын мэдээллийг Баянгол дүүргийн ЕБС-ийн 40 гаруй сургуулийн 10–12 дугаар ангийн 12,000 орчим суралцагчид хүргэж байна.
📊 Өнгөрсөн 3 жилийн үр дүнгээс:
• 89 их, дээд сургууль оролцсон
• 50,800 төгсөх ангийн сурагч мэдээлэл авсан
• 2025–2026 оны хичээлийн жилд 12 дугаар ангийн 78 суралцагч тэтгэлэгт хамрагдсан
• Үүнээс 59 нь гадаадын, 19 нь дотоодын их, дээд сургуулийн тэтгэлэг хүртсэн байна. 🎓🏆
✨ Зөв мэдээлэл → Зөв сонголт → Зөв ирээдүй
Өнөөдрийн сурагчдын зөв сонголт маргаашийн Монголын хөгжлийг тодорхойлно. 🇲🇳💙
#БаянголБоловсролЭкспо2026
#Боловсрол #МэргэжилСонголт #Тэтгэлэг #ИхДээдСургууль #СурагчдынИрээдүй