17/06/2026
Бидний өдөр тутмын бүтээн байгуулалтын ард нуугдсан түүх: Цахилгаан гагнуур хэрхэн эхэлсэн бэ? 🛠️⚡
Та бидний өдөр тутам харж дассан төмөр хийц, өндөр барилга, автомашины үйлдвэрлэл гээд бүх зүйлийн "нуруу" болсон гагнуурын технологийн түүхийг мэдэх үү? Энэ бүхэн нэгэн гайхалтай нээлтээс эхэлжээ.
📌 1800 он: Италийн эрдэмтэн Алессандро Вольта анхны батарейг зохион бүтээснээр цахилгаан гүйдлийг удирдах боломж нээгдэж, гагнуурын суурь тавигджээ.
📌 1881 он: Оросын инженер Николай Бенардос нүүрсэн электрод ашиглан "цахилгаан нуман гагнуур"-ын аргыг анх удаа боловсруулсан нь орчин үеийн гагнуурын салбарын эхлэл болсон юм.
📌 Хөгжлийн үе шат: Удалгүй Николай Славянов металл электрод ашиглах аргыг нэвтрүүлснээр гагнуур илүү бат бөх, найдвартай болж хөгжсөн.
🚀 Өнөөдөр: XX зуунаас эхлэн хийн, автомат, хагас автомат, TIG, MIG/MAG зэрэг олон төрлийн дэвшилтэт технологиуд хөгжиж, өнөөдөр бидний харж буй техник технологийн дэвшлийг бүтээлцсээр байна.
Бидний амьдралыг холбож, бүтээн байгуулалтыг бэхжүүлж буй гагнуурчдадаа болон инженерүүддээ талархъя! 🏗️🔩