15/09/2026
АРХИВААС 👇
✅️ 2014.09.02 Өдрийн Сонины ярилцлагаас “Хүний сэтгэл санаа тогтохгүй, ажил үйлс, амьдрал болохгүй байвал аура нь гэмтчихсэн байдаг”
📌Сэтгүүлч: Сайхан зусав уу? Аура төвөөр шинэ сонин мэдээ юутай
📌С.Алтанчимэг: Сайхан зуслаа. Хүмүүс маань эрч хүчтэй байж, итгэл сэтгэл, хайр энэрлээр дүүрэн, ажил үйлс нь бүтэмжтэй, өнгөлөг мөнгөлөг байгаасай гээд л ажлаа хийгээд байна. Манай төвийн хамгийн том сонин бол энергийн хамгаалалттай болсон. Үйлчлүүлэгчид маань “Аурагаа засуулаад гоё болчихлоо, одоо харин яаж хамгаалах вэ” гэж их асуудаг. Үүнд
📌Сэтгүүлч: Хүн болгон л хамгаалалт хэрэгтэй гэж боддог. Та хамгаалалтын талаар ярихгүй юу
📌С.Алтанчимэг: Хамгаалалт юу вэ гэдгийг тайлбарлая. Бас л нэг энерги эрчим юм. Лам, бөөгийн хамгаалалтууд байдаг даа. Тэр лам бөө нь муу юмнаас хамгаалах, сайн сайхныг дуудах эрчим шингээж өгч байгаа юм. Үүнтэй адил манай төв тухайн хүний эрчим энергийг дээшлүүлэх, хамгаалах, хувь заяаных нь хамгийн сайхан эерэг энергийг дуудах олон төрлийн сахиустай.
📌Сэтгүүлч: Хүний гэрлэн бие буюу аура оношлогооныхоо талаар сонирхуулахгүй юу ?
📌С.Алтанчимэг: Аура гэдэг бол хүний хамгаалалтын бүрхүүл буюу эрчимт биеүд юм. Хүний гэрлэн биенд хүний бүх мэдээлэл агуулагдаж байдгийг шинжлэх ухааан батлаад нотлоод аппратат, программ зохиосон байна. Би хүмүүсийг оношилж байхдаа их гайхдаг. Угаасаа хүний гэрлэн биеэнд тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амжилт бүтээл хувь тавилан бүгд байдаг. Манай төв хүний амьдралыг удирддаг долоон хүрдэн дээр оношлогоо хийдэг. Гэрлэн бие нь хүний нүд, хэл, сэтгэлийн хор, янз бүрийн гай хорлол, удмын үйлийн үр, дэв бузар гээд олон шалтгаанаас болж гэмтдэг. Ер нь товчхондоо бол аль хүрд нь юунаас болж гэмтсэн байна гэдгийг ШУ үндэслэлтэйгээр оношилно гэсэн үг.
📌Сэтгүүлч: Хүнд долоон хүрд байдаг гэдэг. Хүрд тус бүр эвдэрвэл хүнд ямар өөрчлөлт мэдрэгддэг юм бэ?
📌С.Алтанчимэг: Хүний амьдралыг удирддаг долоон хүрд байдаг. Хүний амьдралын нэгдүгээр хүрд бол маш чухал. Үндсэн хүрд ч гэж нэрлэдэг. Энэ хүрд гэмтвэл хүн сэтгэл зүйн хувьд маш их гутрамтгай болно. Бие махбод нь амархан өвддөг болно. Мөнгө нь тогтохоо болино. Нэг хүрдийг маш олон талаас нь тайлбарладаг учир би зүгээр зах зухаас нь ярья. Хоёрдугаар хүрд гэмтвэл гэр бүлийн харилцаанд асуудал үүснэ. Эхний хоёр хүрд нь сүлд хийморийг хариуцдаг учир ялангуяа эрчүүдэд их чухал. Энэ хүрд нь гэмтвэл амьдралынх нь утга учир алдагддаг. Гуравдугаар хүрд бол мөнгө, эд баялаг, өөрийнх энь хүчийг илтгэж байдаг. Энэ хүрд гэмтвэл хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэж бусдыг ойлгохоо больчихдог. Эсэргээрээ бүр хумигдвал өөрийгөө олхоо больдог. Дөрөвдүгээр хүрд бол хайр харилцааны хүрд, гэмтвэл бусдыг өөрийгөө ойлгохоо, мэдэрхээ болино. Тавдугаар хүрд бол ажил үйлс нийгэмд эзлэх байр суурийг хариуцдаг. Зургадугаар хүрд бол маш чухал. Толгой нүдгүй хүн яах вэ? шийдвэрээ гаргаж чадахгүй болж, ирээдүйгээ бүрхэгээр харж эхэлнэ. Маш бухимдуу болно. Бүх л юм харанхуй болсон юм шиг санагддаг. Долдугаар хүрд бол гэгээрлийн дээрээс эрч хүч авдаг. Энэ долоон хүрд солонгын долоон өнгийн туяа цацруулдаг, эрүүл байвал. Өнгө нь сайхан байвал сайхан хүчтэй, гэмтвэл муу хүчтэй холбогдчихдог.
📌Сэтгүүлч: Аурагаа оношлуултал гэрлэн бие нь гэмтсэн байвал танайх яаж засдаг вэ?
📌С.Алтанчимэг: Манайх тусгай зориулалтын лаагаар засдаг. Гэрлэн биеийг гэмтээгээд байгаа сөрөг муу энергийг цэвэрлэнэ. Мөн хүрдүүд өөр өөрийн гэсэн өнгөтэй байдаг. Өнгө нь өөрчлөгдөхөөр л энергийн дутагдалд ороод дэлхийгээс татах эрчмээ татаж чадахгүй сөрөг эрчим татаад асуудал үүсдэг байх нь. Хүрд болгон өөрийн гэсэн өнгө үнэрээр хооллодог. Түүнийг нь сэргээж өгнө гэсэн үг. Угаасаа хүмүүс заслаас 100 хувь сэтгэл ханамжтай гардаг.
📌Сэтгүүлч: Аурагын талаар хүмүүст мэдээлэл өгч байгаад баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд та юу хэлэх вэ?
📌С.Алтанчимэг: Хүмүүс өөрсдийгөө сайн мэдээсэй, олоосой. Битгий төөрөөсэй, будилаасай. Төөрөлдөхгүйн тулд хүн үргэлж л суралцаж байх хэрэгтэй. Миний хэтийн зорилт маань хүмүүст ухаан өгөх, туслах оюйун санааны сургуультай болно гэж боддог. Муу хүн гэж байдаггүй. Муухай харилцаа л гэж байдаг. Энэ үгийг би хэлэх дуртай. Сайхан ааштай, сэтгэл итгэлээр дүүрэн яваа хүний амьдрал нь хэзээд дүүрэн байдаг. Тийм хүн хэзээ ч хүнд муу санадаггүй. Муухай юм боддоггүй, муухай харилцдаггүй. Хүн эхлээд итгэл сэтгэлээр дүүрэн байж дараа нь бусадтай зөв харилцах хэрэгтэй. Бусадд руу инээмсэглэж, магтаалын үг хэлж байх ёстой. Хүн нэг үг сонсоод унадаг, нэг үг сонсоод л сэргэдэг шүү дээ. Тийм болохоор дандаа бие биедээ урмын үг хэлж байх хэрэгтэй шүү. Хүн гэдэг хамгийн энгийн, хамгийн амархан, хамгийн аугаа. Бид сэтгэл зүйн өндөр өртөгтэй нийгэмд сэтгэлийн урмын багахан орлоготойгоор амьдарч байна гэж нэг номноос уншсан юм. Энэ үнэн шүү. Бид бие биеэ сайхан үгээр цэнэглэмээр л байна. Би найзуудтайгаа “Хайр гэж юу вэ ” гэдэг асуултанд хариулт, томъёолол олохоор сууцгааж байлаа. Тэгээд охиноосоо асуутал, 6 нас ч хүрээгүй бяцхан охин минь “ Хайр гэж сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хэлнэ” гэсэн юм. Бид их гайхсан. Охин маань яг үнэнийг хэлсэн. Ингээд хүмүүст хандан “Бусдад сай